2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19


Гэр хүйтэн. Халаах зуухгүй. Зуух авах мөнгөгүй. Зуух засах ч мөнгөгүй. Байдал ийм дээрээ тулсан нь өмнөх эзэгтэйн алдаа байв. Тэр төрсөн тэлсэн ах дүү, хүү бэртэйгээ нийлээд гэрээ тоночихсон. Экс эзэгтэй худалч дээрээ луйварчин байж. Түүнийг хоймориос буулгасан ч гэрт хэрүүл хийсээр. Томчууд нь ажлаа таслаж, гэрийн амар амгалан, аюулгүй байдалд ч нөлөөлж эхлэв. Жоомоо алах гээд томчууд нь гэрээ шатаахаас ч сийхгүй талцана.
Гэрийн гадаа бүр хүйтэн. Салхи шуурга, цас мөс ихтэй. Гадаах хүйтнээс хамгаалах зуух хэрэгтэй. Зуух авах мөнгө хэрэгтэй. Машиндаа хийх түлш хэрэгтэй. Гэр жижигхэн, хоёр хөршөөсөө багагүй хамааралтай. Урд хөршдөө юмаа зарж мөнгө олно, хойд хөршөөсөө гал гуйна, шатахуун гуйна. Хөршүүд ч бас зуданд нэрвэгдэж эхэлсэн. Бүх айл зуднаас хамгаалах бэлтгэлээ базааж зөвхөн Монгол гэдэг айл л салан задгай. Томчууд нь ажлаа хаяад амар сайхандаа жаргахаар шийдэж.
Энгийнээр зураглавал Монгол Улс нэг иймэрхүү дүр зурагтай харагдаж байна.
Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ. Харамсалтай нь, байнгын ажиллагаатай парламент гацаанд орж, Монгол Улсын төр тэг зогсоод 14 хонолоо.
Ойрхи Дорнодын зөрчилдөөнөөс болж, дэлхийн эрчим хүчний хамгийн гол зам Хормузын хоолойн тээвэрлэлт зогссон нь улс орнуудыг амь амиа бодоход хүргэж байна. Атал Монгол Улс жалгандаа талцсаар сууна. Манай эдийн засаг бүхэлдээ хоёр хөршөөс хамааралтай. Экспорт импортын хувьд Бээжингээс, эрчим хүч, бензин шатахууны хувьд Оросоос бүрэн хамааралтай. Гэтэл Орос нь цэргийн дайнтай, Хятад худалдааны дайнтай.
Хөршүүдийн хямрал Монголд хүссэн ч, эс хүссэн ч импортлогдоно. Гаднаас импортлогдох хямралыг улсаа дампуурчихгүй давах бэлэн байдалд байх ёстой. Гэтэл төр нь тэг зогссон.
Засгийн газар хямралаас гарах төлөвлөгөөгөө УИХ-д өргөн барих УИХ дахь сөрөг хүчин нь ажил хаялт зарлаад хоёр долоо хонолоо. Дэлхий дээр ганц Монгол Улс бий. О.Цогтгэрэлийн Монгол, Н.Учралын Монгол гэж байхгүй. Тэдний улс төр тусдаа, улс орны эрх ашиг тусдаа.
Улсын эрх ашиг, үндэсний аюулгүй байдлаас давсан цөөнхийн улс төр гэж байдаггүй. Цагаа олоогүй улс төр улсаа ч дампууруулах эрсдэлтэй.
Сөрөг хүчний хувьд Н.Учралыг шахаанд оруулж, ашигтай байрлалд шилжих нь муугүй акц. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн тоглолт сөрөг хүчний хувьд зөв тоглолт. Харин эрх баригч намын бүлгийн гишүүдээс хэн, хэн улсынхаа эрх ашгийг умартаж бүлгийн эрх ашигт үйлчилж буйг сайн таниад ав. Намыннхаа бодлогыг эсэргүүцэж болох ч улсын эрх ашигт тэд хөндөлсөх ёсгүй. Энэ бол ёс зүй.
Гэхдээ одоо О.Цогтгэрэл улстөржих тусам улс орны амгалан байдал алдагдана. Монголд импортын эдийн засгийн хямралыг давж гарч чадах ч импортын улс төрийн хямралыг давж гарахад хэцүү.
Н.Учралыг УИХ-ын даргаас буух шаардлага зүй ёсны байж болох ч хууль ёсных бас биш. Үүнийг хуулиар л зохицуулах ёстой. Ер нь цаашид Улс төрийн намын тухай хуулийг ахин шинэчилж, хуулиас давсан намын дүрмүүдийг цэгцлэх ёстой. Монголын улс төрийн намууд намын дүрмээс илүү Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуульд захирагддаг байх учиртай.
Ардчилсан намын УИХ-ын дарга Н.Учралыг чиглэсэн шууд акц угтаа,шууд бусаар Г.Занданшатарын засгийг онилж буй. Гэхдээ Г.Занданшатарын засгийг огцрууллаа гээд үнэндээ Ардчилсан намд ашигтай оноо авчрах нь юу л бол. Эсрэгээрээ Монголын төрөөс шахагдаж буй женко мафид л хожоотой байх болно. Тэдний хулгай, луйврын хэрэг хуулийнхны сэйфэнд дарагдаж, улс хохирч, бүлэглэл хожиж үлдэнэ. Дараа, дараагийн луйварчдад сайхан өгөөш болно. Тэгвэл Монгол Улс хэзээ ч авлигачдын гараас гарахгүй. Ардчилал авлигад идүүлж дуусна.
Ардчиллаар овоглодог Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлд одоо хоёр сонголт байна. Намаа бодох уу, улсаа бодох уу. Ардчиллаа хамгаалах уу, авлигачдыг хаацайлах уу?! Аль замыг сонгохоос Ардчилсан нам ирэх дараалсан хоёр сонгуульд ялах үгүй нь шийдэгдэнэ. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэдэг. Богино зайны улс төр хийх гэж яваад алсдаа хор хохиролтой акц болоод ардчиллаа алдах вий дээ. Энэ бол зөвлөгөө!
Гэр хүйтэн. Өвөл болдгоороо болно. Үр хүүхдээ дулаацуулах зуух, тэжээх хоол хэрэгтэй. Гэвч томчууд нь жоомоо биш гэрээ л шатааж мэдэхээр байна. Ингэхэд, гэрийн эзэн хаана байна вэ. Үндэсний аюулгүй байдлын дарга нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Монгол Улсын Ерөнхийлөгч бол улсын эв нэгдлийн тэргүүн. Ерөнхийлөгч өө, намуудын дарга нарыг хэлэлцээрийн ширээний ард урь. Эв нэгдлийн тэргүүний хувиар энэ ажлыг та хийх ёстой!
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19