НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Эрх баригчдын худал үг, бизнесийн орчны талаар хөрөнгө оруулагчдын цөхөрсөн үгийг Элчин сайд Буанган дамжуулжээ
АНАЛИЗ

Эрх баригчдын худал үг, бизнесийн орчны талаар хөрөнгө оруулагчдын цөхөрсөн үгийг Элчин сайд Буанган дамжуулжээ

2026 оны 6-р сарын 28
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

МАН-ын гишүүдийн боловсруулсан Бизнесийн эрх чөлөөний тухай, АН-ын гишүүдийн боловсруулсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиудыг нэгтгэн хэлэлцэхээр боллоо. Хоёр хуулийн төсөл өөр өөрийн онцлох үзэл баримтлал, зохицуулалттай боловч гол үзэл санаа нь төр бизнесийн аливаа харилцааг хорилохгүй гэсэн шугаман дээр огтлолцож буйгаараа бизнес эрхлэгчдэд ихээхэн найдвар төрүүлж байна.

Монгол Улсын бизнесийн орчин хүндэрч, бизнес эрхлэгч болоод хөрөнгө оруулагчдад ээлгүй болж байна гэдэг шүүмжлэл олон жил гарч байгаа боловч тэр хооронд жил бүр зохиогддог элдэв янзын форум, хэлэлцүүлгийн тайзан дээрээс эрх баригчид сайжруулна гэж худал амалсаар ирсэн. Их зохиолч Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” зохиолд “Энэ завсар Дагдангийн эхнэрийн таргалсан Цэрмаагийн турсан хоёр тэнцэнэ” гэж гардаг шиг энэ хооронд эрх баригчдын презэнтацийн хэлбэр, үзэмж л төгөлдөржиж, өмсгөл зүүлт нь өвч брэндлэгдсэнээс биш бизнесийн орчин эсрэгээрээ уруудсаар байсан нь гашуун үнэн.

Энэ хоёр хуулиас гадна татварын хуульд өөрчлөлт оруулсан нь ирэх оны 1-р сарын 1-нээс хэрэгжих юм. Энэ өөрчлөлт 180 мянган ААН, 53 мянган хувиараа бизнес эрхлэгчдийн татварын дарамтыг бууруулна.

Олон жил хоосон амалсан эрх баригчдын үгэнд гадаадын хөрөнгө оруулагчид ч хууртсаар цөхөрч гүйцсэнийг өнгөрсөн долоо хоногт болсон Монгол дахь Америкийн Худалдааны танхимын хуралдаанд хэлсэн АНУ-ын Элчин сайд Ричард Л.Буанганы үг нотолно.  

Өнгөрсөн Пүрэв гаригт болсон уг хуралдаанд ноён Буанган монголчуудыг ярихаа болиод бодит үр дүн гаргах цаг болсон гэдгийг шулуухан хэлжээ. Эдийн засгийн болон Бизнесийн эрх чөлөөний хуулийг хэлэлцэж буй цаг мөчид Элчин сайдын байр суурийг хөрөнгө оруулагчдын байр суурь хэмээн хүлээн авч хуулийн хэлэлцүүлэгтээ хандаасай хэмээн УИХ-ын гишүүдээс хүсч байна. Дашрамд дуулгахад эрхэм Элчин сайд Монгол дахь томилолтоо өндөрлөж байгаа юм.

Элчин сайд энд хэлсэн үгээ АНУ-ын засаг захиргааны хөрөнгө оруулалтын орчны үнэлгээний шинэчилсэн мэдээлэлд үндэслэн хэлсэн бөгөөд “Монгол хөрөнгө оруулахад таатай биш орон хэвээр байна” гэсэн үнэлгээг эш татжээ.

“Гол дүгнэлтийг шууд хэлэхэд: Сайнгүй байна. Засгийн газар 2025 оны хөрөнгө оруулалтын орчныг сайжруулсангүй. Энд байгаа хүмүүсээс үүнтэй санал нийлэхгүй хүн цөөхөн байх болов уу гэж бодож байна.

Дотоодын болон олон улсын эх сурвалжийн баттай мэдээлэл, АмЧамын олон гишүүдийн санал бодол, мөн Улаанбаатар болон улс даяар байгаа, байх боломжтой АНУ-ын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн дуу хоолойд тулгуурласан манай дүн шинжилгээг үндэс болгон хэлэхэд, Монгол Улс 2026 онд ч 2025 оны нэгэн адил хөрөнгө оруулалт оруулах бараг боломжгүй орон хэвээр байна.

…Засгийн газар ба парламентын үйл ажиллагааны талаар хэлэхэд, дараалсан Засгийн газруудын янз бүрийн санаачилга бүрийг авч үзэхэд хүндрэлтэй байсан бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд ч тийм л байлаа. Гэхдээ бидний зүгээс анхаарал хандуулж, дүн шинжилгээ хийж үзсэн хэдээс дүгнэхэд “болгоомжлонгуй өөдрөг” байж болох хэд хэдэн шалтгаан байна.

Татвар, зохицуулалтын үйл явц, лиценз, зөвшөөрөл олгох, маргаан шийдвэрлэх болон бизнесийн орчныг эрч хүчтэй, цэцэглэн хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд шинэчлэл хийх шаардлагатайг олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрсөн Н.Учралын Засгийн газар болон парламентыг би сайшааж байна. Гэвч бид эдгээр зүйлс биелэгдэхийг хүлээсээр л байна. Ялангуяа зөвшөөрлийг сараар биш өдрөөр, маргааныг жилээр биш сараар шийддэг бизнесийн орчныг хүлээж байна.

Н.Учралын Засгийн газар өмнөх Засгийн газруудынхаа нэгэн адил эдгээр өөрчлөлтийг авчирч чадахуйц хууль тогтоомж батална гэж амласан. Гэвч “Монгол Улс бизнес эрхлэхэд хэтэрхий хэцүү газар” гэсэн айдас бид бүгдийг дагасаар байна. Энэ бол миний ч, АНУ-ын Элчин сайдын яамны ч толгойг гашилгасаар байгаа асуудал юм.

Бараг юу ч өөрчлөгдсөнгүй. Засгийн газрууд болон парламентууд хэдэн арван жилийн туршид хийж ирсэн шигээ хуулиудыг ханан дээрх шагнал мэт олон нийтэд бахархалтай сурталчлах хэдий ч хэрэгжилт, хяналт тавихад дутагдалтай хэвээр, эсвэл өмнөх Засгийн газруудын хийсэн гэрээ хэлцлийг биелүүлэхгүй байх, маргаан шийдвэрлэх боломжит, шударга, ил тод арга замыг олохгүй байх явдал үргэлжилж байна.

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж буй УИХ-ын гишүүд хууль санаачлагчдаас уг хуулийг хэрхэн хэрэгжүүлэх, албан тушаалтнуудаар хууль, тогтоомжийг хэрхэн дагаж мөрдүүлэхээр төлөвлөж байгаагаа тайлбарлахыг шаардсан нь зөв юм. Сумаас яам хүртэлх албан тушаалтнууд ямар ч хариуцлага, эх үүсвэргүйгээр явцын дунд дур мэдэн өөрчилдөг одоогийн байдалтай харьцуулахад шүү дээ.

Албан тушаалтнуудаар хууль, тогтоомжийг дагаж мөрдүүлэхдээ мэргэжлийн урамшуулал болон хатуу шийтгэлийн аль алиныг нь ашиглаж болдгийг олон улсын олон арван жилийн туршлагаас Монголын удирдагчид мэднэ. Тиймээс Монгол Улсын Засгийн газар эргэлзээд байх шалтгаан үгүй.

Монголын төр засаг тэдгээр батлагдсан аргуудыг хэрэгжүүлэх ёстой. Бидний үүрэг бол тогтвортой, стратегийн нөлөөллөөр дамжуулан хуулиа дагахыг Засгийн газарт уриалах, шаардах явдал юм. Энд л АмЧам болон АНУ-ын Элчин сайдын яамны түншлэл бэхжин үргэлжлэх ёстой юм.

….Өөдрөг, гэхдээ бодитой төсөөллөөр дуусгая. Монгол Улсад гайхалтай боломж бий гэдгийг бид бүгд мэднэ. Гэвч бодит байдал дээр шинэ хөрөнгө оруулалтын хувьд хэцүү хэвээр байна. Одоогоор уул уурхай бүхэл бүтэн эдийн засгийг үүрч явна. Нийт ДНБ-ий өсөлт энэ жил 5%-иас давж байгаа ч дэлхий дахины сонирхлыг урт хугацааны хөрөнгө оруулалт болгон хувиргахад хэцүү байсаар байна.

Тийм ээ, түргэн хоолны франчайз, конвиниенс дэлгүүр, ногоон технологи хүлээлтээс давж байна. Гэвч бизнесийн өргөн хүрээний өсөлт байхгүй байна. Бэлгэдлийн хуулиуд, хялбаршуулсан лиценз зөвшөөрөл хангалтгүй. Бид бүхний хүсэж байгаачлан, Монгол Улс дэлхийн хэмжээнд өрсөлдөхийн тулд, Азийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгөх хүч болохын тулд “өнгөц засвар”, “шархны наалт” төдийгөөс давж сэтгэх хэрэгтэй. Гэрээ хэлцлийг чанд хамгаалдаг, урьдчилан таамаглах боломжтой хууль эрх зүйн орчныг бий болгох ёстой” гэжээ.

 

 

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11