НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Эрдэнэс критикал минералс”-ийн нэрийг яагаад солив?
АНАЛИЗ

“Эрдэнэс критикал минералс”-ийн нэрийг яагаад солив?

2026 оны 6-р сарын 24
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Хайлуур жонш, төмрийн хүдэр, алт, хайрга, дайрга олборлон баяжуулж, экспортод гаргадаг “Монголросцветмет” компанийн нэрийг өнгөрсөн 2025 оны 2-р сард “Эрдэнэс критикал минералс” болгон өөрчилсөн. Харин жил хагасын дараа хуучин нэрийг буцаан өгөх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Л.Оюун-Эрдэнийн хамтарсан засгийн үед гаргасан хэд хэдэн шийдвэрийг Н.Учралын Засгийн газар ийнхүү цуцалж байгаагийн нэг нь энэ боллоо.

Ингэснээр энэхүү компани нэрээ 3 дахь удаагаа өөрчиллөө. 1973 онд анх байгуулагдахдаа “Монголсовцветмет” байж байгаад ЗХУ задарсны дараа “Монголросцветмет” болгосон юм.

Критикал болгон өөрчлөхдөө чухал ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, боловсруулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор өөрчилж, үйл ажиллагааных нь чиглэлийг өргөтгөн дүрмийг шинэчилж байсан.

Дэлхий даяар эрэлт нь улам нэмэгдэх нь тодорхой болсон чухал ашигт малтмалын чамгүй нөөц Монголд бий. Монголын газрын ховрын нөөцийг сонирхож байгаагаа илэрхийлэх гадаадын хөрөнгө оруулагчид ч цөөнгүй байна. Тиймээс “Монголросцветмет”-ийг “Эрдэнэс критикал минералс” болгосон нь цагаа олсон шийдвэр гэж харж байсан.

“Монголросцветмет” нь анх байгуулагдахдаа дүрмийн сангийн 51% нь Монголын, 49% нь Оросын хамтарсан эзэмшилтэйгээр байгуулагдаад “Эрдэнэт”ийн 49%-тай хамт 2016 онд 100% Монголын мэдэлд ирсэн. Харин 2019 оноос төрийн өмчид авч “Эрдэнэс Монгол”-д харъяалуулсан.

Хуучин нэрийг буцаан өгөх болсон шалтгаан, үндэслэлээ Засгийн газар тайлбарлаагүй ч “Рос” гэсэн үг орсон нэрийг буцаан олгож байгаа нь оросуудын нөлөө байх магадлалтай гэсэн хардлагыг төрүүлээд байна. 50 гаруй жилийн түүхтэй компанийн ажилчдын хүсэлтээр нэрийг нь буцаан олгосон гэж нэгэн албаны хүн хэлсэн нь тийм ч үнэмшилтэй сонсогдохгүй байгаа юм. Чухал ашигт малтмалын гол компани болох амбицандаа хүрэх хангалттай зохион байгуулалт хийж, чадаагүй ч байх магадлалтай. Эсвэл чухал ашигт малтмалыг хувийн хэвшилд үлдээж байна уу гэсэн асуулт гарч байна.

2023 онд 50 жилийн ойгоо оросуудын өргөн оролцоотойгоор Улаанбаатарт тэмдэглэсэн. “Русский дом”-д болсон баярын арга хэмжээнд ОХУ-ын Элчин сайд Алексей Евсиков тэргүүтэй Оросын төлөөлөгчид оролцож, “Орос-Монгол хоёр улсын уул уурхайн салбар дахь стратегийн түншлэлийн харилцаа”, “Монголросцветмет” ТӨҮГ-ын 50 жил буюу өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвийн хүрээнд хурал хэлэлцүүлгийг хийж, гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж байсан.

Түүх сөхвөл “Монголросцветмет” Төрийн өмчит үйлдвэрийн газар нь БНМАУ, ЗСБНХУ-ын (хуучин нэрээр) Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1973 онд Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл нэртэйгээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх, улсын экспортын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой байгуулагдсан. 2007 оноос хязгаарлагдмал хариуцлагатай компани, 2019 оноос Төрийн өмчит үйлдвэрийн газар болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Албан ёсны цахим хуудсан дахь мэдээллээр тус компани жилд 550-600 мянган тонн хайлуур жоншны хүдэр боловсруулан 110-120 мянган тонн жоншны баяжмал үйлдвэрлэх, 2.4 сая тонн төмрийн хүдэр олборлон, 900.0 мянган тонн төмрийн баяжмал  үйлдвэрлэх, 1.0 сая гаруй м3  алт агуулсан элс угаах хүчин чадалтайгаар нийт 1550 гаруй хүнийг ажлын байраар тогтмол хангадаг.

Улаанбаатар хот дахь Захиргаа, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд орших “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр, Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Шижир алт” алтны үйлдвэр гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг.

“Бор-Өндөр”-ийн уулын баяжуулах үйлдвэр нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын хөдөлмөрийн насны иргэдийн 20 гаруй хувь, “Шижир алт” алтны үйлдвэр нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг, Өгөөмөр тосгоны хөдөлмөрийн насны иргэдийн 34 хувийг ажлын байраар хангаж ажилладаг. Харьяа үйлдвэрүүдийг түшиглэн байгуулагдсан хот, суурин газруудад 15 мянга гаруй хүн амьдардаг. Үйлдвэрийн газрын нийт ажиллагсдын 60 гаруй хувь нь орчин үеийн тохилог орон сууцанд амьдардаг.

УИХ-аар хэлэлцэж байгаа Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтөд чухал ашигт малтмалын тухай бүлэг орж, Монгол Улс газрын ховор элементийн талаарх бодлогоо тодорхойлох гэж байгаа үед ийнхүү төрийн өмчийн ховор элементийн чиг үүрэг бүхий компанийн нэрийг солилоо. Хууль батлагдсаны дараа “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн харъяанд критикалын шинэ компани байгуулагдах нь магадлалтай. Төрийн томчуудын гадаад айлчлал болгонд чухал ашигт малтмалын тухай яригдах болсон. Ялангуяа Өмнөд Солонгос 2-3 жилийн өмнөөс Монголын газрын ховрын нөөцийг ихээхэн сонирхож, Чухал ашигт малтмалын хамтарсан судалгааны лабораторийг Сөүлд байгуулсан. Албан мэдээг нь харахад энд Монголын талаас 10 гаруй компани хамтарсан. Хэд хоногийн өмнө Хятадын Даляны Эдийн засгийн форумд оролцсон Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайд Ким Мин Согтой уулзах үеэр энэ тухай яригдаж, энэ салбарын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэхээр тохиролцлоо.

Чухал ашигт малтмалд тооцогдож буй 50 гаруй төрлийн эрдсийн бараг 40 орчим нь Монголд байгаа бөгөөд нийт 3.1 сая тоннын нөөцтэй гэсэн статистик бий. Эдгээрээс томд тооцогдох ордууд нь Халзан бүрэгтэй, Лугийн гол, Хотгорын орд, Мушгиа гол ордууд юм.    

 

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11