НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль: “Субъектив”, “Тодорхой бус”, “Хариуцагч тодорхой бус”, “Хугацаа тодорхой бус”
ФАКТЧЕК

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль: “Субъектив”, “Тодорхой бус”, “Хариуцагч тодорхой бус”, “Хугацаа тодорхой бус”

2026 оны 1-р сарын 23
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

УИХ-д өргөн баригдаад буй Эдийн засгийн эрх чөлөөний хуульд AI ийм дүн шинжилгээ хийжээ.

Монгол Улс цахим шилжилтийг амжилттай хийж байгаа тухай төрийн томчууд бахархан ярьсаар буй. УИХ-аар хэлэлцэгдэх хуулийн төслүүдэд хиймэл оюунаар дүн шинжилгээ хийх функцийг цахим хуудсандаа байршуулсан хэмээн УИХ-ын дарга Н.Учрал чуулганы индэр дээрээс сарын өмнөхөн мэдэгдсэн.

Энэхүү функцийг нягталж үзвээс “Ерөнхий дүгнэлт”, “Хүний эрхийн шинжилгээ”, “Зохицуулалтын чанарын шинжилгээ” гэсэн хэсгүүдтэй аж. Жишээ болгон өргөн баригдаад Эдийн засгийн эрх чөлөөний хуулийн төслийг шинжлүүлж үзэхэд үүрэг хүлээлгэсэн 28 заалт байгаа хэмээн шинжилжээ. Үндсэн хуулийн 16-р дугаар зүйл буюу хүний эрхийн талаас ямарваа нэг зөрчилдөөнгүй байхгүй ажээ. Харин зохицуулалтын чанарын шинжилгээгээр 7 зүйлийг анхаарч үзэхийг хиймэл оюун санал болгожээ. Эдгээрийг дэлгэрэнгүй үзвэл:

Нэг.

“Монгол Улсын хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн актын хэм хэмжээ нь энэ хуулиар баталгаажуулсан эдийн засгийн эрх чөлөөг хангах хэм хэмжээг дордуулахыг хориглоно” гэсэн нь “Субъектив” гэж хиймэл оюун дүгнэжээ.

“Энэ заалт дахь “дордуулах” гэдэг үг нь тодорхойгүй, субъектив шинжтэй байна. Юуг дордуулсан гэж үзэх нь маргаантай байж болно” гээд үүнийг “Дордуулах” гэдэг ойлголтыг тодорхой болгох, эсхүл дордуулсан гэж үзэх шалгуурыг хуульд тусгах”-ыг санал болгоод “Төрийн байгууллага шинэ журам гаргахдаа эдийн засгийн эрх чөлөөг дордуулсан эсэх нь маргаантай болж, иргэн, аж ахуйн нэгж эрхээ хамгаалах боломжгүй болно” хэмээн дүгнэжээ.

Хоёр.

“Эдийн засгийн эрх чөлөө” гэж иргэн, аж ахуйн нэгжийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой зөвхөн Үндсэн хууль, бусад хуульд заасан үндэслэлээр хязгаарлагдах эрх чөлөөг” хэлнэ хэмээсэн “Тодорхой бус” байна гэж үзсэн байна.

“Энэ тодорхойлолт нь эдийн засгийн эрх чөлөөний мөн чанарыг бус, харин түүнийг хязгаарлах үндэслэлийг тодорхойлсон байна. Эдийн засгийн эрх чөлөө гэж юу болохыг тодорхой тайлбарлаагүй нь ойлгомжгүй байдлыг үүсгэж” байгаа учраас “Эдийн засгийн эрх чөлөөний мөн чанар, агуулгыг тодорхой тусгасан тодорхойлолт оруулах”-ыг санал болгожээ. Үгүй аваас энэ заалт нь эдийн засгийн эрх чөлөөний талаарх хуулийн зохицуулалтыг хэрэглэхэд иргэн, аж ахуйн нэгж болон төрийн байгууллагын хооронд ойлголтын зөрүү үүсч, маргаантай нөхцөл байдал бий болгох эрсдэлтэй гэжээ.

Гурав.

“Аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, захиргааны шийдвэр гаргах тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч, мэргэжлийн холбоодод урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, шаардлагатай тохиолдолд олон нийтийн хэлэлцүүлгийг нэгээс доошгүй удаа зохион байгуулна” гэснийг “Субъектив” гэж дүгнэсэн байна.

“Энэ заалтад “урьдчилан мэдэгдэх” болон “оролцоог хангах” хугацаа тодорхойгүй байна. Мөн “шаардлагатай тохиолдолд” гэдэг нь субъектив шинжтэй бөгөөд хэлэлцүүлэг зохион байгуулах эсэхийг шийдэх эрхийг төрийн байгууллагад үлдээж байна” хэмээн тайлбарлаад “урьдчилан мэдэгдэх” болон “оролцоог хангах” хугацааг тодорхой заах, мөн олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагатай тохиолдлыг тодорхой шалгуураар тогтоохыг санал болгожээ. Үгүй аваас төрийн байгууллага шинэ журам гаргахдаа аж ахуйн нэгжүүдэд хангалттай хугацаанд мэдэгдэхгүй, эсвэл олон нийтийн хэлэлцүүлэг хийхгүй байснаар тэдний эрх ашиг хөндөгдөж, гомдол гаргах үндэслэл үүснэ.

Дөрөв.

“Төрийн хяналт шалгалтын давхардлыг арилгах, зөвшөөрөл олгох ажиллагааг хялбарчлах, гомдол шийдвэрлэлтийн талаар олон нийтэд нээлттэй үйл ажиллагааг жилд 1-ээс доошгүй удаа зохион байгуулна” гэсэн заалтад “Хариуцагч тодорхой бус” байгааг хиймэл оюун илрүүлсэн байна.

Энд заасан “олон нийтэд нээлттэй үйл ажиллагааг” хэн зохион байгуулах нь тодорхойгүй, хариуцах этгээдийг заагаагүй байгаа тул зохион байгуулах болон хариуцах төрийн байгууллага, эсхүл албан тушаалтныг тодорхой заахыг санал болгожээ.

Тав.

“Төрийн байгууллага хуулиар хязгаарлаж, хориглосноос бусад мэдээллийг зохих журмын дагуу нээлттэй өгөгдөл болгон олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй байршуулж, тогтмол шинэчилнэ” гэснийг “Субъектив” хэмээн дүгнэжээ.

Мэдээллийг нээлттэй болгох журам, шалгуур тодорхойгүйгээс хэрэгжилтэд хүндрэл учирч болох учраас “Зохих журам” гэдгийг тодорхой болгох, эсхүл мэдээлэл нээлттэй болгох журмыг тусгайлан батлахыг заахыг санал болгожээ. Цаашлаад төрийн байгууллага мэдээллийг нээлттэй болгохдоо “зохих журам” гэдгийг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, иргэн, аж ахуйн нэгжид шаардлагатай мэдээллийг өгөхгүй байх эрсдэл байдгийг сануулжээ.

Зургаа.

“Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын гэрээнд орон нутагт эдийн засгийн эрх чөлөөг хангах талаар тусгаж, үр дүнг үнэлж дүгнэнэ” гэсэн нь “Хариуцагч тодорхой бус” байна гэж хиймэл оюун дүгнэжээ. Үр дүнг хэн үнэлж дүгнэх нь тодорхойгүй, мөн үнэлгээний аргачлал, хугацаа, үр дүнг хэрхэн ашиглах нь тодорхойгүй байгаа учраас үр дүнг үнэлж дүгнэх, хариуцах этгээдийг тодорхой заах, үнэлгээний аргачлал, хугацааг тогтоохыг санал болгожээ.

Долоо.

“Энэ хуулийн 8.5.2-т заасан зөвлөмжийн хэрэгжилтийг тухайн байгууллага Зөвлөлд эргэн мэдэгдэх үүрэгтэй” гэсэн заалтад “Хугацаа тодорхой бус” байгааг илрүүлжээ. Зөвлөмжийн хэрэгжилтийн талаар эргэн мэдэгдэх хугацаа тодорхойгүй байгаа нь хэрэгжилтийг хянах боломжгүй болгох эрсдэлтэй учраас тодорхой хугацааг заахыг санал болгожээ.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

"Оюутолгой"-н 34 хувь, татвар, зээл, түүнийг тойрсон асуудлууд нь Монгол Улсын эдийн засагтай салшгүй холбоотой сэдэв билээ.

Jul 2, 2026

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна, О.Цогтгэрэл ээ!

Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна, О.Цогтгэрэл ээ!

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11