НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Дэлхийн хурдны замын түүх ба сургамж: Эдийн засгийн ашиг ба “аллага”
АНАЛИЗ

Дэлхийн хурдны замын түүх ба сургамж: Эдийн засгийн ашиг ба “аллага”

2026 оны 4-р сарын 5
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Дэлхийн хамгийн алдартай, томоохон хурдны замууд нь дийлэнхдээ улс хоорондын тээвэр, хот хоорондын холболтыг сайжруулах зорилгоор баригдсан байдаг. Эдгээр төсөл нь маш өндөр өртөгтэй бөгөөд нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой.

ДЭЛХИЙН ХАМГИЙН УРТ ХУРДНЫ ЗАМУУД

Хятадын үндэсний хурдны зам нь дэлхийн хамгийн том хурдны замын сүлжээний нэг юм. Нийтдээ 180.000 гаруй км урттай болсон бөгөөд нийт өртөг нь хэдэн зуун тэрбум доллараар хэмжигддэг төсөл юм. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэсэн. Нэг км хурдны замын дундаж өртөг $10-15 сая.

АНУ-ын интерстайт хурдны замын төсөл нь 1956 онд эхэлсэн агаад 77.000 км гаруй урттай. АНУ-ын бүх мужийг холбосон, нийт өртөг нь $500 гаруй тэрбумаар үнэлэгддэг. Тус улсад нэг км хурдны замын өртөг нь $15-30 сая.

Германы автобан нь хурдны хязгаарлалтгүй гэдгээрээ алдартай. Германы автобаны сүлжээ нь дэлхийн хамгийн чанартай замуудын нэг юм. Энэ нь 13.000 гаруй км урттай аж.

Японы үндэсний хурдны замууд нь Хоншюү арлын хойд хэсгийн Аоморигоос эхлээд Кюүшюү арлын өмнөд хэсгийн Кагошима хүртэлх томоохон хотуудыг холбодог. Япон улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог тул бүх гүүр, байгууламж нь 7-8 ба түүнээс дээш баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх маш нарийн инженерчлэлээр баригддаг.

Канадын транс хурдны зам нь улсынхаа баруун эргээс зүүн эрэг хүртэл үргэлжилдэг. Дэлхийн хамгийн урт үндэсний хурдны замуудын нэг юм. Түүний урт нь 7,800 км гаруй.

Энэтхэгийн алтан дөрвөлжин хурдны зам нь хамгийн том дөрвөн хотыг холбосон. Нийт урт нь 5800 км. Түүний барилгын өртөг нь ойролцоогоор 600 тэрбум рупи буюу 10 гаруй тэрбум доллар болсон. Тус улсад нэг км хурдны зам дунджаар $3-6сая.

Дэлхийн эдгээр хурдны замууд нь улс орнуудын дэд бүтэц, эдийн засгийн хөгжлийг дэмжих, тээвэр логистикийг сайжруулахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

ЭДИЙН ЗАСАГТ ХОХИРОЛ ДАГУУЛСАН ХУРДНЫ ЗАМУУД

Зарим улс орон гадны зээлээр (ялангуяа Хятадын "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд) хэт өндөр өртөгтэй хурдны зам бариад, эргэн төлөлтөө хийж чадахгүйгээс эдийн засгийн хямралд орж байна.

Шри-Ланка нь “Матала Ражапакса” нисэх онгоцны буудал болон түүнийг холбосон хурдны замуудыг барихад Бээжингээс асар их зээл авсан. Гэвч эдгээр нь ашиг авчраагүй тул улс нь дефолт (дампуурал) зарлах нэг том шалтгаан болсон.

Монтенегро нь Европын жижиг улс агаад Хятадаас $1 тэрбумын зээл авч хурдны зам барьсан боловч энэ нь улсынх нь ДНБ-ий 25%-тай тэнцэж байв. Өрөө төлж чадахгүй, Европын холбооноос тусламж гуйхад хүргэсэн байдаг.

Хурдны замын төслүүдийг буруу төлөвлөсөн, эсвэл хэт өндөр өртгөөр барьснаас болж улс орнууд дампуурах, өрийн занганд орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, Испанийн Мадрид хотыг тойрсон 4-5 том хурдны замын төсөл 2010-аад оны эхээр дампуурсан. Шалтгаан нь замын төлбөр хэт өндөр байснаас жолооч нар хуучин, үнэгүй замаараа явахыг илүүд үзсэн. Үүнээс болж улсын төсөвт хэдэн тэрбум еврогийн хохирол учруулсан байдаг.

АНУ-ын Бостон хотын төв дундуурх хурдны замын төслийг хэрэгжүүлэхдээ газар доогуур туннель барихаар анхны санхүүжилтээ $2.8 тэрбум байхаар төлөвлөсөн. Харамсалтай нь, төсөл дуусахдаа хүүгийн төлбөртэйгөө $24 тэрбум болж өссөн агаад бүтээн байгуулалтын ажил 9 жил үргэлжлэх ёстой байсан ч 15 жил сунжирсан. Хурдны замын төслүүдийг дампууралд хүргэдэг гол шалтгаан нь нэгдүгээрт, эдийн засгийн үр ашгаас илүүтэйгээр "том бүтээн байгуулалт" харуулах гэсэн улстөрчдийн амбицтай холбоотой аж. Хоёрдугаарт, замын хөдөлгөөний эрчмийг зохиомлоор өндөр тооцож, ашгийг хэт өөдрөгөөр тооцох нь эрсдэлтэй. Гуравдугаарт, гүйцэтгэгч компаниуд болон албан тушаалтнуудын хуйвалдаанаар төслийн өртөг бодит зардлаас хэд дахин нэмэгдсэнээс болж дампуурдаг байна.

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэхээр болсон Туулын хурдны зам нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Төслийн нийт өртөг нь ₮2.3 их наяд. Тус замын гүүрэн байгууламжийн 1 км тутмын өртөг нь 70 гаруй тэрбум төгрөг гэвэл дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хурдны замаар тооцогдож байна.

Нийслэл хотын ундны усны гол эх үүсвэр болсон Туул гол  дагуу төлөвлөгдөж байгаа нь байгаль экологи, тэр тусмаа жилээс жилд урсац нь багасч буй Туул голын ай савд сөргөөр нөлөөлөх магадлалтайг судлаачид анхааруулсаар байгаа билээ.

Хурдны зам бол зөвхөн барилга биш, энэ нь эдийн засгийн том үүрэг хариуцлага юм. Хэрэв замын эдийн засгийн үр ашиг нь барилгын болон арчилгааны зардлаа нөхөхгүй бол тухайн зам нь улс орны эдийн засгийн "хорт хавдар" болж дуусдаг гашуун сургамж дэлхийд цөөнгүй байна.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

Цаг агаарын хэт халалт, эрс тэс уур амьсгалын үзэгдэл нэмэгдэж буйтай холбогдуулан энэ долоо хоногт эхэлж буй ган болон цөлжилттэй тэмцэх "Cop17" бага хурлын ач холбогдол эрс нэмэгдээд байна.

Aug 17, 2026

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18