2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 21
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 21
2026 оны 6-р сарын 20
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 22
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 21


Дэлхий даяар согтууруулах ундаа нь ихэвчлэн баяр ёслол, алжаал тайлах мөчүүдийн гол цөм хэсэг болсоор ирсэн. Зарим соёл иргэншилд архийг уламжлал, соёлын үндэс суурь гэж үздэг бол зарим нь үүнийг нийгэмших, харилцах нэг хэрэгсэл гэж хардаг. Гэсэн хэдий ч нэг зүйл маш тодорхой байна. Зарим үндэстнүүд согтууруулах ундааг үнэхээр хэтрүүлэн хэрэглэдэг бөгөөд энэ жагсаалтад багтсан зарим орны архины нийт худалдан авалтын хэмжээ нь бусад зарим жижиг үндэстнүүдийн жилийн ДНБ-ээс (Дотоодын нийт бүтээгдэхүүн) ч давж гардаг байна!
Жил бүр дэлхийн улс орнуудыг 15 ба түүнээс дээш насны нэг хүнд ногдох цэвэр спиртийн дундаж хэрэглээгээр нь хэмжиж, жагсаадаг. Архины хэрэглээгээр тэргүүлж буй улсуудын үр дүнтэй энэхүү цомгоор дамжуулан танилцана уу.

ТҮҮХЭН АЯЛАЛ
Архины жинхэнэ үүсэл гарвал нууцлаг хэвээр байгаа ч үүний анхны ул мөр нь МЭӨ 7000 оны үед эртний Хятадад зэрлэг хөрөнгө, зөгийн балнаас гаргаж авсан исгэсэн ундаа үйлдвэрлэж байснаас улбаатай гэж үздэг. Түүнчлэн дэлхийн хамгийн эртний бөгөөд анхны жор нь хоол хүнснийх биш, харин шар айраг хэрхэн исгэх тухай зааварчилгаа, гарын авлага байсан байна!

ГЛОБАЛ ХЭРЭГЛЭЭ
Дэлхийн хэмжээнд согтууруулах ундааны зах зээл жил бүр ойролцоогоор 1.62 их наяд ам.доллароор үнэлэгддэг. Европ тивийн хувьд дэлхийн аль ч тивийнхээс хамаагүй их архи хэрэглэдэг хамгийн том хэрэглэгч бүс нутаг боловч энэхүү жагсаалтад Азийн хэд хэдэн орнууд ч мөн дээгүүр байр эзлэн орж ирсэн байна. Одоо тэгвэл дэлхийн хамгийн их архи уудаг улс орнуудын ердөө эхний 15 улсыг хамтдаа сонирхоцгооё.

15. Молдав
Молдав улсын жилийн нэг хүнд ногдох хэрэглээ нь гурван галлон (11.36 литр) орчим байдаг бөгөөд үүний ихэнх хувийг тус улсын ард түмний дарсны соёл, хайр дурлалтай холбон тайлбарладаг. Учир нь Молдавын хэрэглэж буй нийт согтууруулах ундааны бараг дөрөвний гурвыг гэрийн нөхцөлд гар аргаар үйлдвэрлэсэн дарс эзэлдэг байна.

14. Лаос
Лаос бол өөрийн гэсэн өвөрмөц уламжлал, соёл бүхий олон үндэстэн ястнаас бүрдсэн улс боловч архи нь Лаосын нийгмийн туйлын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Ялангуяа эрэгтэй хүний хувьд ууж чадах хэмжээнээсээ бага уухгүй байх нь тогтсон ёс заншил бөгөөд энэ нь тус улсын нэг хүнд ногдох хэрэглээг 3.04 галлон (11.52 литр)-т хүргэхэд нөлөөлжээ.

13. Люксембург
Люксембургт согтууруулах ундааны үнэ хөрш зэргэлдээ орнуудаас харьцангуй хямд байдаг тул Бельгийн олон иргэд өөрсдийн дуртай ундаагаа худалдаж авахаар тус улсыг зорьдог байна. Люксембургийн дундаж хэрэглээ нэг хүнд ногдох 3.05 галлон (11.53 литр) байна.

12. Польш
Польшийн уух соёлыг бүрэн тодорхойлж чадах цорын ганц үг бол водка (архи) юм. Польш улс нь Европын Холбооны хэмжээн дэх хамгийн том водканы зах зээл бөгөөд тэдний жилийн нэг хүнд ногдох хэрэглээ болох 3.07 галлон (11.63 литр) нь олон жилийн турш тогтвортой хэвээр хадгалагдсаар ирсэн байна.

11. Ирланд
Ирландчууд цагийг ресторан, кафед өнгөрөөхөөс илүүтэй паб (pub)-д өнгөрөөхийг илүүд үздэг бөгөөд энэ нь тус улсын хэрэглээг нэг хүнд ногдох 3.09 галлон (11.7 литр)-т хүргэдэг байна. Ирланд улс нь дэлхийд алдартай Гиннес (Guinness) зэрэг шилдэг виски болон өтгөн хар шар айргийг (stout) исгэдэг байна.

10. Литва
Жагсаалтын 10 дугаар байранд Балтийн өөр нэгэн улс болох Литва бичигджээ. Энэ улсад шар айраг нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг ундаа бөгөөд тус улсад хэрэглэж буй нийт согтууруулах ундааны 44 орчим хувийг эзэлдэг байна. Нэг хүнд ногдох хэмжээгээр тус улсын хэрэглээ 3.11 галлон (11.79 литр) байна.

9. Болгар
Болгар улсын жилийн нэг хүнд ногдох 3.15 галлон (11.92 литр) хэрэглээ нь тус улсын хувьд маргаантай, хүндхэн сэдвүүдийн нэг байсаар ирсэн. Болгар улсын эрүүл мэндийн нийт зардлын бараг 2%-ийг архинаас үүдэлтэй өвчин эмгэг, бэртэл гэмтлийг эмчлэхэд зарцуулдаг гэсэн тооцоо бий.

8. Австри
Шар айраг болон дарс нь Австри улсад хамгийн алдартай ундаанууд бөгөөд энд нэг хүнд ногдох хэрэглээ жил бүр 3.16 галлон (11.97 литр) байдаг. Бусад олон орноос ялгаатай нь архи худалдан авах доод насыг үндэсний хэмжээнд биш, харин бүс нутгийн түвшинд зохицуулдаг бөгөөд муж бүр өөрийн гэсэн шаардлага, журамтай байдаг байна.

7. Сейшелийн арлууд
Зүүн Африкийн Сейшелийн арлууд нь архины соёл цэцэглэн хөгжихөд тохиромжтой нийгмийн идэвхтэй орчинтой төдийгүй жил бүр асар олон тооны жуулчдыг хүлээн авдаг байна. Энэ нь тус арлын нэг хүнд ногдох хэрэглээ болох 3.17 галлон (11.99 литр)-ийг олон жилийн турш тасралтгүй өсөхөд хүргэсэн байна.

6. Уганда
Архины хэт их хэрэглээ нь Зүүн Африкийн Уганда улсын ядуурлын гол эх үүсвэрүүдийн нэг гэж тодорхойлогдсон байдаг. Энэ улсад нэг хүнд ногдох цэвэр спиртийн жилийн хэрэглээ 3.22 галлон (12.21 литр) байна.

5. Герман
Тавдугаар байранд шар айрагны соёлоороо салшгүй холбоотой Герман улс бичигджээ (хэдийгээр шар айраг нь тус улсад зохион бүтээгдээгүй ч гэсэн). 2021 онд Герман улс ойролцоогоор 1.38 тэрбум ам.долларын согтууруулах ундаа экспортолсон бөгөөд тэдний жилийн нэг хүнд ногдох хэрэглээ нь 3.23 галлон (12.22 литр) орчим байна.

4. Латви
Балтийн гурав дахь бөгөөд сүүлчийн улс болох Латви нь жилийн дундаж хэрэглээ нь 3.46 галлон (13.09 литр) гэсэн үзүүлэлттэйгээр энэхүү жагсаалтад орж ирж байна. Латви улсын хүйтэн цаг уур нь усан үзэм тарихаас илүүтэй үр тариа тариалахад илүү тохиромжтой байдаг тул водка энд маш их алдартай байдаг ажээ.

3. Чех улс
Чех улс энэхүү жагсаалтын гуравдугаар байранд оржээ. Энд жилийн архины хэрэглээ нэг хүнд ногдох хэмжээгээр 3.51 галлон (13.29 литр) орчим байна. Жил бүр Чехийн өрхүүд архинд түүхэн дэх хамгийн өндөр дүнг зарцуулдаг бөгөөд энэ нь нийтдээ 4 тэрбум ам.доллароос давах нь элбэг байдаг.
Чех улс шар айргаараа онцгойлон бахархдаг бөгөөд тус улс нь дэлхийд алдартай Пилснер (Pilsner) шар айргийг зохион бүтээснээрээ алдартай. Сонирхолтой нь, тус улсын олон өрхүүд гэрийн нөхцөлд шар айраг исгэдэг соёлтой гэдгээрээ танигдсан байдаг.

2. Гүрж
Хоёрдугаар байрыг нэг хүнд ногдох хэрэглээ нь 3.79 галлон (14.33 литр) байдаг Гүрж улс эзэлж байна. Зөвлөлтийн дараах бусад орнуудаас ялгаатай нь Гүрж улс хатуу спиртийн төрлийн ундаанаас илүүтэй дарс уух хандлагатай байдаг байна.
Гүрж улс нь дарс үйлдвэрлэлийн 8000 жилийн баялаг түүхтэй бөгөөд өнөө үед зарим компаниуд уламжлалт болон эртний аргуудыг хэрэглэсээр байна. Тус улсын соёлын болон шашны уламжлалууд дарсны соёлтой маш гүнзгий холбоотой байдаг бол шар айргийг зөвхөн хэн нэгэнд муу аз хүсэн ерөөх тохиолдолд л хундага тулган уудаг байна.

1. Румын
Дэлхийн хамгийн их архины хэрэглээтэй улсаар нэг хүнд ногдох жилийн хэрэглээ нь 4.49 галлон (16.99 литр) байдаг Румын улс тодорч, нэгдүгээр байранд бичигдлээ. Архины бат бөх уламжлал нь тус улсын ийм төрлийн ундааны худалдан авалт болон үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг байна.
Зүүн Европын энэ улсын хамгийн түгээмэл хэрэглэдэг ундаа бол шар айраг бөгөөд үүнийг тус улсын хүн амын гуравны нэг нь илүүд үздэг. Гэсэн хэдий ч тус улсын уламжлалт чавганы бренди буюу "цуйка" (țuică) гэж нэрлэгддэг ундаа нь ялангуяа хөдөө орон нутагт маш их алдартай, түгээмэл хэрэглэгддэг соёлтой ажээ.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 21
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 21
2026 оны 6-р сарын 20
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 22
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 21