НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Д.Цэндсүрэн: ХЕХ-нд АН-ын генсек С.Баярцогтыг огцруулах эрх мэдэл байхгүй
АНАЛИЗ

Д.Цэндсүрэн: ХЕХ-нд АН-ын генсек С.Баярцогтыг огцруулах эрх мэдэл байхгүй

12 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны хуралдаж, С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргаас огцруулж байгаагаа мэдээлсэн. Тэгвэл уг ХЕХ-ны уг шийдвэрийг дүрмийн бус болохыг тус хорооны нэг гишүүн болох Д.Цэндсүрэн нүүр номоороо илэрхийлсэн байна. Мөн Хяналтын Ерөнхий хороонд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах эрх байхгүйг онцолжээ. Тэрбээр “ Увсад аймгийн Иргэдийн хуралд сууж ажлаа хийгээд байж байна.

АН-ын ХЕХ-ны гишүүн сонгуульт ажилтай. Сая сонсоход өнөөдрийн ХЕХ-ны хуралдаанаар АН-ын ЕНБ-ын дарга С.Баярцогтыг огцруулах шийдвэр гарсан мэдээлэл ирлээ.
ЕНБ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудал тусдаа, намын Үндсэн дүрмээр ҮБХ-ны хурлаар шийднэ.

Сүхбаатар дүүрэг, Дорноговь аймгийн АН-ын гишүүдийн гомдлыг аймаг нийслэлийн Хяналтын салбар хороогоор хэлэлцээгүй асуудлыг ХЕХ-оор хэлэлцсэн шийдвэрийг биелүүлээгүй гэж ийм шийдвэр гарсан бололтой юмаа даа.

АН-ын Үндсэн дүрмийн дагалдах журмын 23.2-т “Аймаг нийслэлийн Хяналтын салбар хороогоор хэлэлцээгүй асуудлыг Хяналтын ерөнхий хороогоор хэлэлцүүлэхийг хориглоно гэсэн заалт байгаа.
Намын үндсэн дүрэм журмыг сахиулах, мөрдүүлэх, зөрчихөөс сэргийлэх үүрэгтэй ХЕХ өөрөө намын дүрэм журам шууд зөрчсөн байна. Энэ бол АН-ын дүрмийн бус шийдвэр. ХЕХ-нд ЕНБ-ын даргыг чөлөөлөх эрх үндсэн дүрмээр олгогдоогүй. За тэгээд УТЗ, ҮБХ, ХЕХ ойлголцож шийдвэрлэнэ биз дээ. Арай гэж нэг эвлэж ядаж байгаа АН-ын зөрчилдөөн дуусахгүй зовлонтой ч юм даа” гэж байр сууриа илэрхийлжээ.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Мягмар гаригт хийсэн, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, нэр төрөө сэргээлгэх мэдэгдлийн араас Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.11.18) хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг товч тоймловол “Гашуунсухайтын төмөр зам, "Бодь" группийн оффтейк гэрээтэй нэр нь холбогдсон, тухайн үед ҮАБЗ-д ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид бүгд шалгуулах ёстой. УИХ-ын халдашгүй байдлын ард нуугдах ёсгүй. Төгрөг нуурын ордыг $250 саяар зарсан асуудлаар хуулийнханд ахин хандана. Мөн тэдэнд хугацаатай үүрэг өгнө. Гашуунсухайтын төмөр замын төсөл болон МАН-даа ч хөндлөнгийн аудит оруулна” гэсэн нь нэг талаас улс төрийн цэвэрлэгээгээ эхлүүлж буй хүний үг байв. Нөгөө талаар улсаа авлигаас чөлөөлж чадах уу гэсэн асуулт үлдээв. Улс төрөө ч, улсаа ч цэвэрлэж чадвал Н.Учралын ирээдүйн карьерт хэрэгтэй.

Nov 18, 2026

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!