2026 оны 6-р сарын 24
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29
2026 оны 6-р сарын 23
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 22
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 30


АН-ын дарга О.Цогтгэрэл: Монголын нэр бүхий хоёр банк дайныг санхүүжүүлэхэд зориулж мөнгө угаасан, гүйлгээ хийсэн, бэлэн мөнгө гаргасан гэх мэдээлэл олон улсад цацагдсан. Үүнээс болж Европын холбоо Монголын банкуудад хязгаарлалт тавина гэж мэдэгдсэн байна. Энэ юу болсон бэ?
Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт: Энэ мэдээлэл гарсан даруйд Европын холбоо руу хандсан. Тэд ОХУ-тай хийсэн 2022 оноос хойшхи гүйлгээг шалгаж байгаа юм билээ. Мөнгө угаасан, дайныг санхүүжүүлсэн гэх асуудалд Монголын арилжааны нэг банк холбогдсон тодорхой асуудал гарсан.
УИХ-ын лхагва гаригийн (2026.07.01) чуулганы хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн томилгоог хэлэлцэх үеэр ийм нэгэн ноцтой сэдэв хөндөгдсөн юм. Товчхондоо, Монголын арилжааны нэр бүхий банкууд мөнгө угаасан, дайныг санхүүжүүлсэн байж болзошгүй сэжим илэрсэн тул Европын холбооны мөрдөн шалгаж эхэлжээ. Үүнийг ч Монголбанк үгүйсгэсэнгүй.
Гадны хэвлэлүүдээр Монголын нэр бүхий хоёр банк дайныг санхүүжүүлсэн, мөнгө угаасан гэх мэдээлэл цацагдсан нь, Европын холбоо Монголын банкуудад хязгаарлалт тавихаар зэхэж буй нь ганц банкны салбарын асуудал биш юм. Монголын банк, санхүүгийн салбар бүхэлдээ доргино. Улмаар эдийн засгийн улсаараа эдийн засгийн том хоригт ч орж болзошгүй.
Тиймээс тэдгээр банкны хэрэг бол үндсэндээ Монгол Улсын эдийн засаг, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлэл учруулсан гэсэн үг.
ОХУ-ын эсрэг барууны орнуудын тавьсан санхүүгийн хатуу хориг, SWIFT системийн хязгаарлалтыг тойрч гарах гэсэн Кремлийн капиталын урсгалд Монголын зарим банк дамжуулагч бааз болсон эсэх асуудал ийнхүү гадаад талд өндрөө авлаа. Харин дотоод талдаа монголчууд Оюутолгойгоо тойрон хэрэлдсээр сууна. Атал энэ асуудал ил тод болсон тохиолдолд Монгол Улсын бүх гадаад худалдаа, экспорт, импорт олон улсын хязгаарт орох аюултай. Жинхэнээсээ хэдэн малтайгаа л үлдэнэ гэсэн үг.
Тэгвэл энэ асуудалд ямар банкууд нэр холбогдсон бэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна. Хамгийн ноцтой нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас өргөн барьж, 2021 оны 12 дугаар сарын 17-нд УИХ-аас баталсан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хүрээнд дайныг санхүүжүүлэх ажиллагаа явагдсан байж болзошгүй гэх албан бус мэдээлэл ч яригдаж эхэллээ.
Тухайн үед уг хуулийг яагаад батлуулах шаардлагатай байгааг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас тайлбарлахдаа "технологийн дэвшлийг дэмжих, крипто зах зээлийг зохицуулах" гэж байв. Гэвчиг энэхүү чамин гоё "шошгоны" ард Монголын үндэсний аюулгүй байдлыг аюултай хэмжээнд аваачих асуудал нуугдаж байжээ гэхэд буруудахгүй биз.
Уг хуулийг Монголын парламент баталснаас хоёр сарын дараа буюу 2022 оны 2 дугаар сард Орос-Украины дайн эхэлж, хойд хөрш дэлхийн санхүүгийн системээс бүрэн тусгаарлагдсан билээ. Эндээс нэг бас нэг хардлага төрж буй нь ОХУ олон улсын хатуу хориг, SWIFT системийн хаалтыг тойрч гарахын тулд крипто ертөнц, блокчейн сүлжээгээр дамжуулж их хэмжээний мөнгө хөрвүүлэх, түүнийгээ Монголын арилжааны банкуудаар дамжуулан бэлэн мөнгө болгож угаах эрх зүйн орчин бүрдүүлэх захиалгыг Л.Оюун-Эрдэнэд өгсөн үү гэх асуулт.
Хэрэвзээ энэ хууль аль нэг улсын эрх ашигт үйлчилж, Монголын банкууд мөнгө угаах цаашлаад дайныг санхүүжүүлэх халхавч болон ашиглагдсан нь тогтоогдвол энэ нь зөвхөн хуулийн алдаа биш, үндэсний аюулгүй байдлын эсрэг, эх орноосоо урвасан том гэмт хэрэг юм.
Учир нь, Европын холбооны мөрдлөгийн явцад асуудал хүндэрвэл барууны улс орнууд бидэнд хориг тавьж болзошгүй агаад энэ тохиолдолд Монголын эдийн засагт жинхэнэ гамшиг нүүрлэнэ.
Муу ёрлож байгаа юм биш, ийм асуудал үүсвэл Монголын банкуудын олон улсын гүйлгээ харилцаанууд нэг өдрийн дотор хаагдана. Иргэд гадаадад суугаа хүүхэддээ сургалтын төлбөр шилжүүлж чадахгүй, аж ахуйн нэгжүүд импортын бараа, эм тариа, техник, хэрэгслийнхээ төлбөрийг төлж чадахгүйд хүрнэ. Хэрэглээнийхээ 90 хувийг гаднаас авдаг Монгол Улс "картын барааны" үе рүүгээ шууд шидэгдэнэ гэсэн үг.
Мөн валютын дотогшлох урсгал хаагдмагц ам.долларын ханш тэнгэрт хадна. Төгрөг цаас болон хувирч, гадаадын шууд хөрөнгө оруулалт, мега төслүүд тэр дороо зогсоно. Монголд итгэж мөнгөө байршуулсан гадны түншүүд эрсдэлээс зугтаж, хөрөнгөө татна. Товчхондоо, дайныг санхүүжүүлсэн гэх хэргийн гол хохирогч нь тэдгээр банкирууд биш жирийн ард иргэд болно.
Тиймээс хэрэв ийм асуудал үүссэн, Европын холбоо “гэмт хэрэгтнүүд”-ийн мөнгөний мөрөөр мөшгөөд эхэлсэн бол Монгол Улс санхүүгийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа хамгаалж үлдэх ёстойн Үүний тулд төр дараах хатуу алхмуудыг нэн даруй хийх шаардлагатай юм.
Нэгд, нэр холбогдсон банкууд болон тухайн үед виртуал хөрөнгийн томоохон хөдөлгөөн хийсэн биржүүдэд дэлхийн жишигт нийцсэн, хөндлөнгийн аудитын байгууллагыг оруулан, 2022 оноос хойших бүх гүйлгээг шалгах хэрэгтэй. Хэрэвзээ нэр бүхий банкууд олон улсын хориг зөрчиж, дайныг санхүүжүүлсэн нь нотлогдвол тухайн банкны болон биржийн тусгай зөвшөөрлийг шууд цуцалж, удирдлагуудыг нь хуулийн өмнө дуудах ёстой.
Хоёрдугаарт, Мөн Монголбанк болон СЗХ олон улсын стандартад нийцсэн хяналтын системийг нэн даруй нэвтрүүлж, виртуал хөрөнгийн урсгалд тавих хяналтыг чангатгаж, төв банкны хараат бус байдлыг хангах учиртай.
Хорин сайхан шарыг минь хоёрхон хулгана идчихлээ гэгчээр 2 банкираас болж, Монгол Улс үндэсний эрх ашгаараа дэнчин тавих ёсгүй юм.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 24
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29
2026 оны 6-р сарын 23
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 22
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 30