НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
"Админерал"-аас авсан Бортээгийн ордыг ашиглах төрийн СТРАТЕГИ
АНАЛИЗ

"Админерал"-аас авсан Бортээгийн ордыг ашиглах төрийн СТРАТЕГИ

2026 оны 3-р сарын 24
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

Тавантолгойн бүлэг ордын нэг Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо дотоод, гадаадын 7 компани, консорциум илэрхийлжээ. Монгол Улсын Засгийн газар Бортээгийн ордын ашиглалтын явцад Монголын талд ногдох өгөөжийг 51%-иас бууруулахгүй байх зарчмыг барьж, анх удаа уул уурхайн томоохон ордыг нээлттэй өрсөлдөөн, ил тод сонгон шалгаруулалтаар эдийн засгийн эргэлтэд оруулахаа зарласан юм. Бортээгийн ордын лиценз эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 2-р сарын 13-ны өдөр сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, 3-р сарын 23-ны өдөр оролцогчдын саналыг нээгээд байна.

Бортээгийн орд бол улстөрчдийн халаасны компаниудын савраас мултарч, анх удаа Монголын талын өгөөжийг 51%-иас бууруулахгүй байх “шинэ стратеги”-аар эдийн засгийн эргэлтэд орох уурхай болох нь.

Нүүрсэнд шунасан “цагаан захтнууд” ба “Ы” операци

Тавантолгойн бүлэг ордын хоёр дахь том орд нь Бортээг. Нийт 3151 га газрын тусгай зөвшөөрөлтэй, Эрдэс баялгийн зөвлөлөөр 2020 онд ТЭЗҮ батлуулсан, суурь судалгаа нь хийгдсэн, үйлдвэрлэлийн 424 сая тонн нүүрсний нөөцтэй.

Бортээгийн ордод хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2021 онд гурван ч удаа зарласан. Эхний удаад тендерийг үндэслэлгүй цуцалсан бол хоёр дахь удаад санхүүгийн чадавхтай компани байхгүй гэж үзсэн. Харин гурав дахь сонгон шалгаруулалтаар 2021 оны 11-р сарын 17-нд “МТАС” түншлэлтэй 36 сар ажиллах гэрээ байгуулсан байдаг. Гэвч УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалантай нэр холбогддог “Админерал” ХХК-д зориулж, тендерийн баримт бичгийг өөрчилсөн, монополь эрх олгосон зэрэг баримт УИХ-аас 2023 оны 12-р сард нээлттэй  зохион байгуулсан “Нүүрсний сонсгол”-ын үеэр тодорхой болсон юм. Энэ бол “цагаан захтнуудын” төрийн мэдлийн нүүрсний уурхайд эзэн суух гэсэн хамгийн том “операци” байсныг 9 өдрийн турш болсон “Нүүрсний сонсгол”-ын үеэр иргэд хангалттай сонссон.

Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Тавантолгойн хоёр дахь том ордын нүүрсийг баяжуулах, худалдах монополь эрх олгох тендер болж хувирсан....Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн дарга, Үнэлгээний хорооны гишүүн Д.Уужимсанаа нь Бортээгийн уурхайн тендерт шалгарсан компанид Бортээгийн нүүрсийг бүрэн борлуулах эрхийг тендерийн баримт бичгээр олгосон” гэдгийг баримтаар ил болгосон. Түүний хэлснээр 404 их наядаар үнэлэгдэх Бортээгийн ордыг баяжуулах үйлдвэр барих нэрээр халхавчилж “Админерал” ХХК-д өгсөн байдаг.

“МТАС” түншлэлд “Админерал” ХХК-аас гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн хамаарал бүхий “Хишиг арвин индустриал”, мөн "Таван хур" зэрэг тендерийн шаардлагыг огт хангахгүй компаниуд багтсан.

Байгуулагдаад хоёрхон сар болсон “Админерал” ХХК-г шалгаруулахын тулд тендерийн бичиг баримтад хууль бус өөрчлөлт оруулж, нүүрс борлуулах онцгой эрх олгоход улс төрийн нөлөө бүхий хүн оролцсон нь хэн бүхэнд тодорхой байв.

“Админерал” ХХК нь УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалантай хамаарал бүхий гэдгийг “Нүүрсний сонсгол” даргалагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шинжээчдийн дүгнэлт, баримтад үндэслэн мэдээлсэн. Хэдийгээр УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өнөөдөр ч “Админерал” ХХК-тай холбоогүй гэж мэлздэг ч 2023 оны 11-р сарын 1-ний Засгийн газрын хуралдаанд түүний амин найз, Ерөнхий сайд (асан) Л.Оюун-Эрдэнэ “Амарбаясгалан дарга нэр холбогдоод байгаа “Админерал” гээд компаниа цуцал. Цуцлах хэрэгтэй” гэж хэлсэн нь баримтаар хадгалагдан үлджээ.

“Админерал” компанийн дэд захирал Ц.Лхамжав нь МАН-ын мэдээлэл технологи хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын төрсөн ах. Харин Ц.Чулуунзагд нь Д.Амарбаясгалантай Говь-Алтайд нэг ангид сурсан багын найз төдийгүй улс төр, бизнесийн хувьд халаас нэгтэйг захын хүн ч мэднэ.

УИХ-ын зарим гишүүний зүгээс “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Д.Амарбаясгалангийн ахын хүүхэдтэй нэг компани хамтарч эзэмшиж байгааг хамаарал гэхгүй өөр яах юм бэ гэж саяхныг хүртэл асуусаар байв.

Ийн сонгон шалгаруулалт хууль бус болсныг гэрчлэх баримтууд нийтэд ил болсон учраас УИХ-ын 2024 оны 09 дүгээр тогтоолоор гэрээг цуцалсан. Мөн 2022 оны 2-р сарын 23-ны өдөр “Админерал” ХХК-д Бортээгийн ордын тусгай зөвшөөрөлтэй газарт 35 га талбайг үйлдвэр барих зориулалтаар ашиглуулах гэрчилгээг олгосон байсныг ч 2024 онд цуцалсан юм.

Харин Нийслэлийн прокуророос УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн 22.1.2, 22.10.2-оор эрүүгэн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь “МТАС” түншлэлтэй 2025 онд гэрээг бүрэн дуусгавар болгосон бөгөөд Бортээг ордоос нэг ч тонн нүүрс олборлоогүй гэдгээ илэрхийлсэн.

Бортээгийг ашиглах шинэ стратеги: 51 хувийн өгөөж ба “шилэн” тендер

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг 2026 онд 1-р сард Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Ажлын хэсгийг Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахалж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Улсын эрх ашгийн үүднээс ямарваа нэгэн ашиг сонирхлын зөрчил алдаа эндэгдэлгүй, Монгол Улсад хамгийн ашигтай хэлбэрээр гэрээг хийх нь чухал. Сонгон шалгаруулалтыг яаралтай үр ашигтай зохион байгуулах”-ыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудад үүрэг болгосны дагуу тендерийг нээлттэй зарласан.

Хөрөнгө оруулагч компанид дэд бүтэц, төмөр зам, авто зам, баяжуулах үйлдвэр барих шаардлага тавьж, орлого хуваах, бүтээгдэхүүний үнээс хамаарч ашгийн хувиа нэмэх хувилбараар хамтрахаар сонгон шалгаруулалтын бичиг баримтад тусгасан. Өгөөжийн 50-аас доошгүй хувийг Монголын Засгийн газар хүртэнэ гэсэн зарчим баримтлах бөгөөд хөрөнгө оруулагч тал зардлыг бууруулах, нэмэгдүүлэх боломжгүй. Биржийн хуулийн дагуу 2028 оноос бүтээгдэхүүн борлуулж эхэлнэ гэжээ.

2026 ондоо багтааж ордын хөрс хуулалтын ажлыг эхлүүлж жилд дунджаар 15 сая тонн нүүрс экспортлож, $1 тэрбумын нэмэлт орлого олохоор төлөвлөөд буй. Өөрөөр хэлбэл, Бортээг бол Монгол Улс 51%-иас дээш хувийн өгөөж хүртэх нөхцөл тавьсан анхны “шилэн” тендер болоод байна.

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11