НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?
АНАЛИЗ

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

1 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Цаг агаарын хэт халалт, эрс тэс уур амьсгалын үзэгдэл нэмэгдэж буйтай холбогдуулан энэ долоо хоногт эхэлж буй ган болон цөлжилттэй тэмцэх "Cop17" бага хурлын ач холбогдол эрс нэмэгдээд байна.

The Guardian (2026-08-17)

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын бүс нутаг түүхэн дэх хамгийн халуун жилийг туулж, Хойд Америк болон Европыг ой хээрийн түймэр нөмрөн, Ази даяар сая хүмүүс халууны давалгаанд нэрвэгдэж буй энэ цаг үед НҮБ-аас хоёр жил тутамд зохион байгуулдаг цөлжилттэй тэмцэх бага хурал илүү чухал үүрэгтэй болж, илүү их хөрөнгө оруулалт татаж эхэллээ.

Баруун Африкийн Гана улсын хойд хэсэгт орших ганд нэрвэгдсэн эрдэнэ шишийн талбайд нэгэн тариаланч газар тариалан эрхлэхээр хичээж байна.

Байгалийн гамшиг, ган болон хөрсний эвдрэлд нэрвэгдээд буй орнуудад туслах зорилгоор 12 тэрбум гаруй ам.долларыг хуваарилах ажил буюу "Cop17" чуулган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ долоо хоногт эхэлж байна.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн (UNCCD) гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад 8 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотноо эхлэх 17 дугаар бага хурлын (COP17) талаар ярихдаа, энэ бага хурлын үйл явц "олон талт хамтын ажиллагааны эерэг дохиог олон улсад өгнө" хэмээн онцоллоо.

Гол зорилго нь хоёр жилийн өмнө амласан олон тэрбум ам.долларын санхүүжилтийг буурай болон хөгжиж буй орнуудад бодит төсөл хөтөлбөр болгон хэрэгжүүлэх явдал юм.

Хэт халалт болон усны хомсдолоос үүдэн ургац алдаж, улмаар хүнсний үнэ нэмэгдэхээс дэлхийн олон орнууд сэрэмжилж байна. Мөн Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс (WFP) сүүлийн үед идэвхжиж буй "супер Эль Ниньо" цаг агаарын үзэгдлийн улмаас дахин 50 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүйг анхааруулж байна. Одоог хүртэл хөрсийг нөхөн сэргээх, гангаас урьдчилан сэргийлэх чиглэлийн санаачилгууд санхүүжилт хангалтгүй, менежмент муутай явж ирсэн билээ.

Ясмин Фуадын хэлснээр, улс орнууд эрсдэлийг ухамсарлаж эхэлснээр энэ байдал хурдацтай өөрчлөгдөж байна. "Бидний хэлэлцүүлгийн цөмд хүнсний аюулгүй байдлын асуудал байна" гэж хэлээд, "Газар ба хөрсийг нөхөн сэргээх тусам хүнсний аюулгүй байдлыг хангах хөрсний хэмжээ нэмэгддэг. Энэхүү учир зүйн уялдаа холбоо нь манай санхүүжилтийн санаачилгын гол цөм байх ёстой" хэмээн тэмдэглэв.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийг (UNCCD) 1992 онд Рио-де-Жанейрогийн дээд хэмжээний уулзалтын үеэр баталсан бөгөөд энэ нь Байгаль орчны гурван том гэрээний нэг юм. Нөгөө хоёр нь 2015 оны Парисын хэлэлцээрийн үндэс болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC) болон Биологийн олон янз байдлын тухай конвенци (зүйл бүрийг хамгаалах зорилтуудыг тусгасан) юм. Сүүлийн гучин жилийн хугацаанд цөлжилтийн эсрэг конвенц нь бусад хоёртойгоор харьцуулахад хамгийн бага анхаарал татаж, ахиц багатай "орхигдсон" мэт явж ирсэн.

Гэвч байдал өөрчлөгдөж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлууд (UNFCCC) дээр хүлэмжийн хийн хаягдлыг бууруулах, малтмал түлшний талаар дурсахыг олон жил боомилж, уур амьсгалын санхүүжилтэд хувь нэмэр оруулахаас татгалзаж байсан газрын тосны гигант Саудын Араб улс өдгөө UNCCD-ийг идэвхтэй дэмжигч болжээ. 2024 онд "Cop16"-г хүлээн авсан тус хаант улс конвенцийн зорилтуудад зориулж зуун сая ам.долларын амлалт өгснөөс гадна холбоотон орнууд, томоохон байгууллагуудтай хамтран илүү том хэмжээний санхүүгийн амлалтуудыг мөн өгөөд байна.

Түүнчлэн АНУ-ын тухайд Дональд Трамп Парисын хэлэлцээр болон Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцоос гарсан хэдий ч Цөлжилттэй тэмцэх конвенцийн (UNCCD) гишүүн хэвээр байгаа юм.

Саудын Арабын Байгаль орчны дэд сайд Осама Факиха хэлэхдээ: -"Газрын талхагдал болон ган гачиг нь хүнс, усны аюулгүй байдал, биологийн олон янз байдал, уур амьсгалын дасан зохицох чадвар болон дэлхийн нийт хүн амын бараг хагасын сайн сайхан байдалд гүнзгий нөлөөлж байна. Эр-Рияд хотод болсон Сop16 уулзалт нь дэлхий нийтийн энэ талын ойлголтыг нэмэгдүүлэх, газар ашиглалт болон гангийн эсрэг шийдвэртэй алхам хийх түүхэн эргэлтийн цэг болсон" гэжээ.

Индонезийн Баруун Ява мужийн Сиребон хотод нэгэн тариаланч цагаан будааны талбайд трактор жолоодож буйг агаараас (дроноор) харуулсан байдал.

Ирэх 8 дугаар сарын 28-ныг хүртэл үргэлжлэх "Cop17" хэлэлцээний гол цөм нь 2024 онд Саудын Арабын санаачилгаар байгуулагдсан "Эр-Риядын Гангийн эсрэг дэлхийн хамтын байдлын түншлэл"-ийг бодит ажил хэрэг болгох буюу "үйл ажиллагаанд оруулах" явдал юм.

Энэхүү сан болон холбогдох санаачилгуудын хүрээнд улс орнууд ба олон улсын байгууллагууд ган болон хөрсний талхагдалд хүндээр нэрвэгдсэн 74 оронд туслах зорилгоор 7 жилийн хугацаанд 12 тэрбум ам.доллар олгохоор амласан.

Энэхүү санхүүжилт нь бодит хэрэгцээ шаардлагатай харьцуулахад бага хэмжээ юм. UNCCD-ийн тооцоолсноор 2020-иод оны эцэс гэхэд талхагдсан газрыг сэргээх, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, гангаас хамгаалах, хөрсийг нөхөн сэргээхэд үнэндээ 2.6 триллион орчим ам.доллар шаардлагатай байгаа аж.

Гэсэн хэдий ч дээрх амлалтууд нь томоохон урагшлах алхам бөгөөд дэлхийн байгаль орчны санхүүжилтэд шинэ боломж нээж байгааг харуулж байна. "70 гаруй орнууд гангийн менежментийн төлөвлөгөөгөө ирүүлсэн бөгөөд бид эдгээр төлөвлөгөөг бодитоор хэрэгжих төсөл болгон хувиргах шаардлагатай байна" гэж Фуад хэлэв.

Иймэрхүү төслүүдэд усалгааны системийг шинэчлэн үр ашгийг дээшлүүлэх, ганд тэсвэртэй тариа ургамал шинээр тариалах, тариаланчдад зориулсан борооны ус цуглуулах, хадгалах байгууламжийг сайжруулах зэрэг ажлууд багтаж болно.

Одоогоор амласан 12 тэрбум ам.доллар нь бүхэлдээ улсын сектороос бүрдэж байгаа ч хувийн хэвшлээс нэмэлт санхүүжилт босгох ажлууд хийгдэж байна. Фуадын хэлснээр, ус болон газар тариалангийн ургацаас шууд хамааралтай хүнсний болон нэхмэлийн салбарын компаниуд энэ чиглэлд тодорхой үүрэг оролцоотой байх ёстой.

Талхагдсан газрыг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Нидерландын ашгийн бус "Commonland" байгууллагын нөлөөллийн албаны дарга Лили Максвелл-Лвин хэлэхдээ, баян орнууд буурай орнуудын газрыг нөхөн сэргээхэд зориулж буй санхүүжилт нь эргээд өөрсдөд нь тустай гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой гэв. -"Манай Cop17-д тавьж буй үндсэн шаардлага бол хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад олгодог санхүүжилттэй адил хэмжээний хөрөнгийг газрын нөхөн сэргээлтэд хуваарилах явдал юм. Баян орнуудын Засгийн газрууд хилийн чанад дахь талхагдсан газар нутаг нь тэдний хүнсний аюулгүй байдал, цагаачлалын асуудал болон нийлүүлэлтийн сүлжээнд шууд аюул заналхийлж байгааг ухамсарлах ёстой" гэж тэрбээр онцлон тэмдэглэв.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11