НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?
АНАЛИЗ

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Нам засгийг тасралтгүй 36 жил удирдаж буй зүүнтнүүд хуралдаж хөдөлмөрчин хүнээ бодсон гэх бас нэг ариун цагаан шийдвэрээ өчигдөр гаргажээ. Ингэхдээ Засгийн газар, ажил олгогчид болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын тэгш оролцоог хангаж “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо” нь баталсан гэнэ.

Уйлмаар ч юм шиг, дуулмаар ч юм шиг. Юун COP-17, цөлжилт…

“МҮЭ-ийн холбоо энэхүү шийдвэрийг ажилтны хөдөлмөрийн үнэлэмж, цалин орлого, нийгмийн баталгааг дээшлүүлэхэд чиглэсэн чухал үр дүн гэж үзэж байна… бага цалинтай ажилтны орлого, нийгмийн баталгаа дээшилнэ; нийт ажилтны татварын ачаалал буурч, гар дээр авах бодит орлого нэмэгдэнэ; өрхийн худалдан авах чадвар сайжирна; “ажилтай ядуурал”-ыг бууруулахад дэмжлэг болно…” гэж мэдэгдсэн ч дор нь “Төсөвийн алдагдалаа нөхөх нь дээ :)”, “бүх торгууль … шүүхийн бүх шийтгэл ингээд суга өслөө дөө”, “Засгийн газар ингээд инфляцийг хөөрөгдөөд байдаг байхгүй юу. Ажил олгогчийн НДШ болон бусад цалинтай холбоотой зардал нэмэгдэнэ”, “За ингээд дахиад бүх үнэ өсхөөр боллоо. Гоё гоё” гэж бичжээ.

Ер нь энэ ойлголтыг тэртээ 19-р зууны төгсгөлөөр бас л зүүнтнүүд, хөдөлмөрийн эвлэлийнхэн хүч хамсан анхлан хууль болгон Шинэ Зиланд, Австралид батлуулсан бөгөөд улмаар  20-р зууны эхээр Англи, дундуур нь АНУ ийм агуулгатай хууль баталжээ.

Төрөөс эдийн засагт хөндлөнгөөс оролцох хамгийн түгээмэл бөгөөд хамгийн их хор хөнөөлтэй бодлогуудын нэг бол “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ” тогтоох явдал. Энэхүү бодлого зөвхөн эдийн засгийн хуулиудыг зөрчөөд зогсохгүй, хувь хүний эрх чөлөө, сайн дурын гэрээ хэлцэл хийх язгуур эрхэд халдсан ноцтой үйлдэл. Улс төрчид үүнийг ядуусыг хамгаалах сайхан санаагаар тайлбарладаг ч, бодит байдал дээр энэ нь хамгийн эмзэг бүлгийнхнийг хохироож, эдийн засгийн хөгжлийг боомилдог.

Адам Смит  хууль тогтоомжийн хөндлөнгийн оролцоо хөдөлмөрийг хамгийн үр дүнтэйгээр ашиглах чөлөөт эргэлтэд саад болж “тааламжгүй тэгш бус байдал”-ыг үүсгэдэг; хоёрдугаарт, энэ нь хүний заяагдмал эрх чөлөөнд “илэрхий халдаж” буй хэрэг гэсэн байдаг. Аливаа бараа, үйлчилгээний үнэ өсөхөд түүний эрэлт буурдаг гэсэн эдийн засгийн хамгийн энгийн бөгөөд хөдөлшгүй хууль болох “Эрэлтийн хууль” хөдөлмөрийн зах зээл дээр яг ижилхэн үйлчилдэг. Хөдөлмөрийн хөлс бол ердөө л хүний хөдөлмөрийн үнэ юм. Төрөөс энэхүү үнийг зах зээлийн тэнцвэрт цэгээс буюу “жам ёсны”  хэмжээнээс хүчээр дээгүүр тогтоох үед хөдөлмөрийн илүүдэл (ажилгүйдэл) үүсэх нь гарцаагүй үр дагавар байдаг.

Нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Милтон Фридман “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль бол ажил олгогчдод хандан ‘Та нар ур чадвар багатай хүн ажилд авах хэрэггүй’ гэж хэлж буйтай утга нэг юм” хэмээн сануулсан байдаг. Хэрэв тухайн ажилтны бүтээж буй бүтээмж нь цагт 5 доллар байтал төрөөс 10 доллар төлөхийг шаардвал тэр хүн хэзээ ч ажилд орох боломжгүй болно.

Нобелийн шагналт эдийн засагч Жеймс Бюканен “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нь ажилгүйдэлд хүргэхгүй гэж маргах нь эдийн засгийн шинжлэх ухааныг бүхэлд нь үгүйсгэж буй хэрэг юм” гэж бичжээ. Эрэлтийн хуулийг үгүйсгэх нь физикийн ухаанд таталцлын хуулийг үгүйсгэхтэй ижил түвшний шинжлэх ухааны эсрэг, мунхаг үйлдэл. Зах зээл дэх үнэ бол ашиглах нөөц (үүнд хүний хөдөлмөр, мөнгө санхүү ч багтдаг)-ийг хуваарилах дохиолол болохоос улс төрчдийн хүслээр өөрчилдөг тоо биш.

Үүнийг  Фредерик Бастиагийн “Харагдах ба Үл харагдах” линзээр харцгаая. Бастиагийн үзэж байгаагаар муу эдийн засагч зөвхөн шууд нүдэнд харагдах үр дагаврыг л хардаг бол, сайн эдийн засагч далд, хожим гарах, нүдэнд “үл харагдах” үр дагаврыг давхар тооцоолдог ажээ. Харагдаж буй зүйл бол улстөрчид хууль баталсны маргааш ажлаа хэвээр нь хадгалж үлдэж чадсан хэсэг бүлэг хүмүүсийн цалин нэмэгдэхийг бид харна. Тэдгээр хүмүүс мэдээллийн хөтөлбөрүүдээр гарч, амьдрал нь хэрхэн сайжирч байгааг ярина. Энэ бол хөндлөнгийн оролцоог зөвтгөх улстөрийн шоуны “харагдах” хэсэг юм. Харин үл харагдах хэсэгт жинхэнэ эмгэнэл нуугдаж байдаг. Цалингийн доод хэмжээг дийлээгүйн улмаас цомхотголд орсон ажилчид, анхны ажлын туршлагаа олж авах боломжоо хасуулсан өсвөр үеийнхэн, үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн жижиг бизнесүүд нүдэнд харагддаггүй. Түүнчлэн, компаниуд зардлаа нөхөхийн тулд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөх бөгөөд энэ нь ядуу гэр бүлүүдээс дундаж давхарга руу чиглэсэн далд “баялгийн дахин хуваарилалт”-ыг бий болгодог. Бастиагийн хэлснээр, бид харж чадахгүй байгаа тэр л алдагдсан боломжууд нийгмийн нийт баялгийг устгаж байдаг.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дэмжигчид өөрсдийн байр суурийг үргэлж “ёс зүйтэй”, “хүмүүнлэг” хэмээн өмөөрдөг. Гэвч Двайт Р. Ли энэхүү төөрөгдлийг ёс суртахууны хоёр ялгаатай хэлбэр болох “өглөгч” болон “энгийн” ёс суртахууны мөргөлдөөнөөр маш оновчтой тайлбарласан. Д.Лигийн нотолсноор, сая сая хүн оролцож буй зах зээлийн эдийн засагт жижиг овгийн төвшинд ажилладаг “өглөгч” ёс суртахууныг хуульчлан тулгах (цалингийн доод хэмжээ тогтоох замаар) нь нийгмийн “жирийн” ёс суртахууны нарийн зохицуулалтыг эвддэг. Зах зээлийн үнийн механизмыг хүчээр өөрчлөх нь эцсийн дүндээ тэдгээр туслахыг хүссэн бага орлоготой иргэдийнхээ эсрэг чиглэж, тэднийг эдийн засгийн хамтын ажиллагааны сүлжээнээс гадуурхаж орхидог.

Эдийн засагчид Ричард болон Уолтер Весселс нар ажил олгогчид цалингийн өсөлтөд зөвхөн ажлаас халахаас өөрөөр, далд хэлбэрээр хариу үйлдэл бас үзүүлдэг болохыг нотолсон. Цалингийн зардлыг хүчээр нэмүүлэх үед ажилчдад олгодог байсан мөнгөн бус урамшуулал, хөнгөлөлтүүдийг танаж эхэлдэг. Жишээлбэл, шинэ ажилтныг сургах нь ажил олгогчид өртөгтэй болж, туршлагатай хүнийг л ажилд авахыг илүүд үзнэ. Ажлын нөхцлөө хатууруулна.

Халамжлагч төр сайн сайхан зүйл амлаж хөндлөнгөөс оролцохдоо үргэлж нийгмийн хамгийн сул дорой хэсгийг золиосолдог. Цөөнх, өсвөр үеийнхэн, ахлах сургуулиа төгсөөгүй хүмүүс болон ур чадваргүй шинээр ажилд орж буй залууст зах зээлд санал болгох туршлага байхгүй тул тэднийг бага цалингаар ажилд авч сургах нь тэдний хувьд амьдралын маш чухал эхлэлийн цэг болдог. Энэ боломжийг хааснаар төр тэднийг нийгмийн халамжаас хараат, гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй орчинд түгжиж орхидог. Энэ бол ялгаварлан гадуурхалт.я

Нэрт эдийн засагчид болох хар арьстан Томас Совелл, цагаач, цагаан арьстан Милтон Фрийдман нар эцэг эхчүүд нь ур чадвар муутай байх үедээ бага цалинтай ажилд орох боломжтой байсан нь хэрхэн ирээдүйд нь гэрэл гэгээ цацруулсан тухай хувийнхаа сэтгэл хөдөлгөм түүхээ ярьсан байдаг. Өнөө цагт тэд төрсөн бол тэдэнд ийм ирээдүй ирэхгүй байсан биз ээ.

Эдийн засагч Брэд Шиллерийн хийсэн судалгаанаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний ажил бол насан туршийн урхи биш, харин дээш өгсөх шат болох харагддаг. Хамгийн бага цалингаар ажилд орсон хүмүүсийн дийлэнх нь (ойролцоогоор 60-аас дээш хувь нь) ажлын байрандаа ур чадвар сууж, хариуцлагатай хандсаны хүчинд нэг жилийн дотор цалингаа нэмүүлж чаддаг байна. Entry-level буюу анхан шатны ажил бол амьдралын стандартыг хэмжих эцсийн зогсоол биш. Харин залуучуудад цагтаа ирэх, үйлчлүүлэгчтэй харьцах, багаар ажиллах зэрэг “хөдөлмөрийн соёл”-д суралцах талбар нь юм. Энэ шатыг төрийн хуулиар хугалах нь нийгмийн дэвжиж дээшлэх хөдөлгөөнийг гацааж буй гэмт хэрэг.

Дэвид Эллерман төр “чи өөрийгөө хамгийн багадаа тэдэн доллароор түрээслүүлэх ёстой” гэж тушаах нь зөвхөн эдийн засгийн алдаа төдийгүй, хүний өөрийнхөө хөдөлмөрийг удирдах, хариуцлага хүлээх язгуур эрхэнд халдсан боолчлолын нэг хэлбэр гэж үзсэн.

Манайд сүүлийн 36 жилд цалингийн доод хэмжээг 10 удаа шинэчилсэн бөгөөд эхэндээ 5, 16 жилийн дараа шийдвэр гаргаж байсан ч сүүлдээ 2017 оноос хойш бараг жил тутам гаргадаг уламжлалтай болжээ. Засгийн газар орлогоо нэмэгдүүлэх зорилгоор л үүнийг яаравчилдаг, жил бүр нэмдэг. Учир нь НДТ, торгууль шийтгэвэрээс орох орлого нэмэгдэнэ. Тэдэнд тэр ядарсан хүн, иргэд, бизнес яах нь хамаагүй.  

Ерөөсөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох төрийн бодлого нь гаднаасаа нигүүлсэнгүй, ядуусыг хамгаалсан мэт харагддаг ч, яг үнэндээ хамгийн харгис үр дагавартай эдийн засгийн алдаануудын нэг юм.

Гэтэл засгийн газар, үйлдвэрчний эвлэл, тэдэнтэй үгссэн ажил олгогч эздийн холбоог төлөөлсөн арав хүрэхгүй хүмүүс хуралдаад, бүх ард түмнээс эрхээ сонгуулиар олж авдаг хууль тогтоох байгууллага болох УИХ-аас ч илүү эрх мэдэл ашиглан шийдвэр гаргаж түүнийгээ бүх Монголчуудад тулган хэрэгжүүлж буй нь зөв үү?

Залууст, ядууст хамгийн өршөөлгүй ханддаг, татварлах нууц арга зам болох цалингийн доод хэмжээний өсөлтийг эсэргүүцэж сэтгэгдэл үлдээсэн тэр хүмүүс улам олшрох болтугай. Монголчуудын саруул ухааны мэлмий цэлмэх болтугай.

Н.ЖАРГАЛ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Сүүлийн хоёр арван жилд Африк тив нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын (ГШХО) гол цэгүүдийн нэг болон хувирлаа. Дэлхийн банк, Олон улсын валютын сан (ОУВС), НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD) болон Африкийн хөгжлийн банкны тайлан мэдээллүүдээс харахад гадаадын хөрөнгө оруулалт тус тивийн эдийн засаг, нийгмийн бүтцэд гүнзгий нөлөө үзүүлж байна.

Aug 18, 2026

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

2026 оны 8-р сарын 13

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16