

Ардчилсан намын ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан сэтгүүлчдийн асуултад “Ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичигт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн бүх гишүүн гарын үсэг зурсан” гэв. Түүний мэдээллийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу үгүйсгэж, “Би зураагүй, зурахгүй” гэж товчхон хариулт нүүр номоороо өгчээ. Тэгэхээр нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн “АН-ын бүлгийн гишүүд бүгд гарын үсэг зурсан” гэдэг нь худал үг болох нь ийнхүү нотлогдов. Хоёрдугаарт, Б.Жаргалан сөрөг хүчний бүлгийг бүхэлд нь төлөөлөх эрх бүхий субьект мөн үү гэдэг нь зүй ёсны асуулт. Товчхондоо, Б.Жаргалан АН-ын бүлгийн нэг л гишүүн, түүний үг сөрөг хүчний байр суурь мэдээж биш. Гэхдээ мэдээж, ямар нэгэн зорилгогүйгээр амнаасаа санамсаргүй унагаасан үг бас биш. Ард нь хэн нэгэн чиглэл өгсөн гэдэг нь ч нэн ойлгомжтой.
Ардчилсан намын бүлэг дүрэмд заасны дагуу зарим хуулийн төсөл болон улс төрийн асуудлаар "2 ба 3 одтой" шийдвэр гаргадаг.
Хоёр одтой шийдвэр гарвал бүлгийн гишүүд өөрийн байр суурь, итгэл үнэмшлээрээ кноп дарна гэсэн үг. Жишээлбэл, өнгөрөгч хаврын чуулганаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл нэлээд талцал маргаан дагуулсан. АН-ын бүлэг уг хуулийн төслийг парламентаар хэлэлцэхийг "дэмжихгүй" гэж хоёр одтой шийдвэр гаргасан, тиймээс гишүүд өөрсдийнхөө байр сууринаас кнопоо дарцгаасан билээ.
Харин 3 одтой шийдвэр гаргасан нөхцөлд уг шийдвэрийг бүлгийн гишүүд бүгд дагах дүрэмтэй. УИХ-ын чуулган болон байнгын хорооны санал хураалтад бүлгийн гишүүд 100% хайрцаглагдаж, нэг саналтай орно. Хэрэв 3 одтой шийдвэрийг зөрчиж, бүлгийн бодлогын эсрэг санал өгвөл тухайн гишүүнд улс төрийн хариуцлага тооцно гэж дүрэмдээ зааж өгсөн. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцсэн УИХ-ын чуулганы хуралдаанд АН-ын бүлэг оролцохгүй гэж 3 одтой шийдвэр гаргаж байлаа.
Өнгөрөгч хаврын чуулганы үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл нэр бүхий сайд нартайгаа хариуцлага тооцохыг Ерөнхий сайд Н.Учралаас шаардаж, хэрэв шаардлагыг нь хүлээж авахгүй бол өөрийг нь огцруулна гэж байсан юм. Гэхдээ уг асуудлаар сөрөг хүчний бүлэг ямар нэг одтой шийдвэр гаргаагүй. Б.Жаргалангийн хувьд АН дахь “Морьтон” фракцын гишүүн. Шинэ ҮБХ бүрдсэний дараа АН дахь фракцуудад шилжилт хөдөлгөөн хийгдсэн. “Морьтон” гэхэд гурав хуваагдаж, хуучин буурин дээр нь Женкочид голдуу, Ө.Шижир, С.Эрдэнэболд, О.Алтангэрэл, Д.Батцогт, Б.Жаргалан нар үлдсэн. Үндсэндээ МоАХ, Морьтон 2 нэг эзний 2 зарц болсон гэдэг нь худлаа үг биш. Б.Жаргалангийн хувьд МАН-ын наяад оныхонтой найз. Г.Занданшатарын засгийг огцруулах асуудлыг парламентаар хэлэлцсэн орой Э.Болормаа, О.Батнайрамдал, М.Мандхай нартай “хор найруулж” яваад бичлэгтэйгээ баригдсан явдал ч бий. Гэх мэтчилэн харвал Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн шаардлага гэхээсээ Ардын намын анд нөхдүүдийн захиалга гэж уншигдаж байна. Н.Учралын засгийг унагаах нь АН-д ашиггүй, МАН-д ашиггүй, мафистуудад л ашигтай. “Белаз”-ын курст явсан Х.Нямбаатар гэнэт хоолны сурталчилгаа хийх болсон, Г.Уянга хувьсгалд турхирч, Ж.Батзандан гэнэт бархирах болсон нь бүгд сценарийн дагуу өрнөж буй үйл явдал.
Ард түмнээ өөр хооронд нь хагаралдуулах, ахин ард түмний нэрээр алдсан эрх ямбаа эргүүлж авах гэсэн эксүүд эцсийн сумаа энэ намар шавхах болов уу. Улс төрийн хувьд их халуун, Н.Учралын хувьд хэр улстөрч болсноо сорих өдрүүд ард биш урд байна.
А.ИНГА

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 8-р сарын 11
2026 оны 8-р сарын 10
2026 оны 8-р сарын 10
2026 оны 8-р сарын 10
2026 оны 8-р сарын 13
2026 оны 8-р сарын 13
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 9
2026 оны 8-р сарын 17
2026 оны 8-р сарын 12
2026 оны 8-р сарын 10
2026 оны 8-р сарын 11
2026 оны 8-р сарын 10
2026 оны 8-р сарын 11