2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19


“Бодь” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан өнөөдөр хэчнээн өөрийгөө өмгөөлж, хуулийн хамгаалалт хайвч, түүнийг зөвтгөх аргагүй, шүүхийн хаалга татах олон баримт ил болсоор байна. Тэрбээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2019 онд “жаа” гээд тосохдоо Ерөнхийлөгч асан Х.Баттулгын шуналыг гүйцэлдүүлэгч, улс төрийн бүлэглэлийн санхүүгийн “түлхүүр" болж байгаагаа маш сайн мэдэж байв.
Х.Баттулга бол улс төр, бизнесийн хүрээлэлд “Хаяа муутай, хар мөртэй хүн” гэдгийг бусдаар хэлүүлэлтгүй Д.Баясгалан мэддэг, магадгүй мэдэрсэн “хамтрагч” гэж болно.
Тендергүй тэрбум $
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хэлсэн шиг Д.Баясгалан $110 саяыг улстөрчдөд бэлнээр тараагаагүй байж болно. Гэвч “Бодь” групп Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөлөөгөөр $1 тэрбумын өртөгтэй төмөр замын төслийг 2019 онд ямар ч тендергүй авч, “төрийн нууц” халхавч дор оффтейк (нүүрсээр төлбөрөө авах) гэрээ хийсэн нь хөдлөшгүй үнэн. Ерөнхийлөгч асан Х.Баттулга үндэсний компаниа дэмжих нэрээр “Бодь”-ийг өөрөө хөтлөөд гол тоглогчоор оруулж ирсэн. Ард түмэнд тэд үндэсний бүтээн байгуулагч анх удаа том төслийг гүйцэтгэж байна гэдэг тархи угаах манипуляци сайн хийсэн.
Үнэндээ 10 жилийн өмнө уг төмөр замыг үндэсний өөр нэг компани $700 саяар барихаар ажлаа эхлүүлээд байв. Тэр үед УИХ-ын гишүүн байсан Х.Баттулга “төмөр замаар танк орж ирнэ” гэх үлгэр зохиож, элстэй уут цоолон сүрдүүлж, гацаасан. Эдийн засагчид энэ 10 жилийн зогсолтыг $10 тэрбумын алдагдал гэж тооцдог. Х.Баттулгын шунал төмөрд зам биш, Тавантолгойн нүүрсэнд байсныг Ц.Элбэгдоржоос эхлээд үе үеийн улстөрчид гэрчилдэг. Учир нь, түүнд Засгийн газар төмөр зам барих эрх өгсөн. Гэвч $240 саяыг овоолсон шороо болгож, хуурамч нэртэй “Samsung C&T” компаниар дамжуулан мөнгө угаасан хэргээр хууль шүүхийн хаалга татаж, хар багаасаа түүнийг дагасан Б.Батзаяагаар “туг тахиад” өнгөрсөн. Энэ төсөл дээр туслан гүйцэтгэгчээр ажилласан Монгол компанийн захирал амиа хорлосон гээд хар түүхтэй төслийн тоонд оруулчихсан юм.
Энэ бүхнийг хамгийн ойроос харж байсан хүн бол “Бодь" группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан.
Үндэсний биш үүргэвчний компани
Яг үнэндээ, “Бодь интернэшнл” нь $1тэрбумын төмөр замын бүтээн байгуулалт хийх хэмжээний чадамжтай компани байгаагүйг тухайн үед захирлаар ажиллаж байсан А.Амундра хэлдэг.
“Бодь интернэшнл” ХХК-ийн захирлаар 2017-2021 онд ажиллаж, нүүрсний оффтейк гэрээнүүдэд гарын үсэг зурсан А.Амундра (2026.03.24) “Хэзээ нээх үндэсний бүтээн байгуулагч байсан юм. Намайг ажил авахад өрөнд баригдсан 10 хүрэхгүй ажилтантай компани байсан” хэмээн өөрийн сошиал хуудсандаа бичсэн байсан. Ингээд харвал “Бодь" группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан чадамжгүй компаниа амь оруулж, Х.Баттулгын санхүүгийн схемийг ажиллуулах үндсэн “касс” болжээ гэхэд хилсдэхгүй.
Баялгийг бартердах “схем”
Баялгийг бартердах “схем”-ийн ард асар том хулгай, луйвар явагдсан. Үндсэндээ Д.Баясгалан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар, А.Амундра нар нэг завины хүмүүс.
Эрх ашгаар нэгдсэн улс төрийн бүлэглэлийнхээ халаасыг усалж, банкны салбараас зам тээвэр, цаашлаад уул уурхайн салбарт хөл дүрж, нүүрсний ченж болсныхоо горыг тэр хүртэж байна. Товчхондоо, хүртэх ёстой тавилангаа л хүртэж буй юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хямд үнээр их хэмжээний нүүрс авах оффтейк гэрээг төрийн нууцын тамгатай байгууллаа гэдэгтээ тэрбээр итгэсэн ч өнөөх “стратегийн түнш” Л.Оюун-Эрдэнэ нь 2022 оны 12-р сард гэрээг нь нийтэд ил болгосон.
Д.Баясгалан захирлын зүгээс манайх ганцхан оффтейк гэрээ байгуулсан, бусад нь нэмэлт, өөрчлөлт гэдэг. Тэгвэл ил болгосон 7 оффтейк гэрээний 5 нь түүний “Бодь интернэшнл” -д хамаатай.
Гэрээ-1 бол 2019.10.29-нд байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын санхүүжилтийн $792 саяын төлбөрийн $682 саяыг “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээр “Бодь интернэшнл” -д төлөх гэрээ.
Гэрээ-2-т 2020.06.10-ны өдөр нийт төлбөрийг $213 саяар нэмэгдүүлж, нүүрсийг $60-аар /зах зээлийн үнээс хэт доогуур/ тооцож авахаар гэрээлж “ЭТТ” ХК-ийн захирал Б.Ганхуяг, “Бодь интернэшнл” ХХК-ийн захирал А.Амундра нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Гэрээ-3-т коксжих нүүрсийг уурхайн ам нөхцөлөөр тонныг нь $60-аар тооцож, хоёр компани нүүрс нийлүүлэхээр байгуулсан. Өмнөх гэрээ дээр Замын Үүд-Эрээний боомтыг нэмж оруулсан.
Гэрээ-4-т 2022.06.27-ны өдөр хоёр компани нүүрс худалдахаар тохиролцсон. “Бодь интернэшнл” компанид $734 саяыг нүүрсээр таван жилийн хугацаанд барагдуулах гэрээ.
Гэрээ-5-ын 2022.06.28-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Бодь интернэшнл” компани “Богдхан төмөр зам”-ын $734 саяын санхүүжилтийн төлбөрийг нүүрсээр барагдуулахаар хийсэн байдаг.
Гэрээний огноог харвал “Бодь интернэшнл” ХХК-ийн төлбөрийг “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээр барагдуулах өндөр дүнтэй гэрээнүүд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад хийгджээ. Тэгэхээр өнөөдрийн тэдний “тэмцэл” жүжиг үү, эсвэл ашиг сонирхлыг зөрчил үү. Хэрвээ Богдхан төмөр замын ажил саадгүй үргэлжилсэн бол 10-хан ажилтантай байсан “Бодь интернэшнл” компани 4 жилийн дотор ойролцоогоор 7 их наяд төгрөгийн ажлыг улсаас авч, нүүрсээр бартердах байв.
Нам дамнасан, эрх ашиг нэгт бүлэглэлийн мөнгө угаах гар хөл болсныхоо төлөө “Бодь интернэшнл” ХХК, “Бодь групп”, Д.Баясгалан захирал хариуцлага хүлээх ёстой. Үндэсний аюулгүй байдал нэрээр нээлттэй тендерээс зайлсхийдэг, улстөрчидтэй “стратегийн” түншлэл нэрээр хуйвалддаг, төрийн бэлэн нөөцийг /нүүрс/ барьцаалж, бизнесийн эрсдэлээ төрөөр даалгах тогтолцоог Д.Баясгалан захирал өөрөө бүтээсэн. Тэр бол үндэсний бүтээн байгуулагч биш, харин бүлэглэлийг санхүүжүүлэгч, баялгийг цөлмөгчдийн түнш болсноо хүлээн зөвшөөрөх цаг нь болжээ.
Б.ГЭРЭЛЭЭ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19