2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19


Даваа гаригийн бага үдээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “A43 бүхий цаасан хайрцаг тэврээд АТГ-ын өмнө Улаанбаатарын дийлэнх хэвлэлийг дуудаж, шууд мэдээлэл өгөхдөө “Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт “Бодь групп”-ын Д.Баясгалангаас $1.3 саяыг хотын дарга асан Д.Сумъяабазар, А.Амундра нараар дамжуулж өгсөн. Үүнийг нотлох 2 цагийн бичлэг байгаа” гэв. Түүний эл мэдээллийг, нэр нь дурдагдсан бүх л эх сурвалж үгүйсгэж, Л.Оюун-Эрдэнэ шоронд орохгүйн тулд юу ч хийхээс буцахгүй байгааг буруутгав. Мэдээж, “талууд”-ын гаргаж тавьсан мэдээллээс хэн нь худлаа, хэн нь үнэн ярьж буйг гагцхүү хуулийнхны мөрдөн шалгалтаар л тогтоогдоно.
Ерөнхийдөө Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай холбогдох ноцтой баримт байсан юм бол өнөөг хүртэл нуун дарагдуулсан нь ГЭМТ ХЭРЭГ юм. Б.Энхбаяр авлига авсан нь үнэн юм бол түүнийг шалгуулах эрх мэдэл Л.Оюун-Эрдэнэд хангалттай байсан. Засгийн газрын тэргүүнээр 4 жил 5 сар орчим ажилласан түүний мэдэлд АТГ, ТЕГ, татвар аудит, хууль шүүх нь бүгдээрээ байсан.
Хэрэвзээ А.Амундрагаас авлига, өгсөн авсан гэх 2 цагийн аудио бичлэг Л.Оюун-Эрдэнэд байсан бол АТГ руу хоосон хайрцаг тэврээд алхахгүй байсан нь бүр тодорхой. Аль эрт тэрхүү аудио бичлэгээ олон нийтийн сүлжээнд цацчих байсан юм. Түүнд хувийн студи нь ч байна, хувийн хэвлэлүүд нь ч байна, түгээх, сэвэх пиар баг нь ч байна.
Экс Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн энэхүү мэдээллийн дараа Монголын хэвлэлүүд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг огцруулах ёстой гэж сануулж бичих болсон. Үүнтэй зэрэгцээд МАН дахь эсрэг хүчнийхэн Б.Энхбаярыг огцруулахыг Ерөнхий сайд Г.Занданшатараас шаардаж эхэлсэн нь 15 давхраас найруулсан сценарийн нэг хэсэг юм. Тодруулбал, Японоос ногоон гэрлээр УИХ-ын гишүүн болсон МАН-ын жагсаалтын номер 1 гэнэт дуу, шуутай болж, Ерөнхийлөгч ёс зүйг хуульчлах гэж байгаа нь коммунизм гэв.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын нэгэн цагт сурч, амьдарч байсан Японд хуулийн хулгай хийж, хувь иргэнийг дээрэмдсэн бол парламентаас хөөгдөөд зогсохгүй шүүхийн хаалга татах байсныг тэрбээр мэдмээрсэн. Японы парламентад ёс зүйгээ эхэнд эрэмбэлдэг.
Харин Монголын парламент ёс зүйн хомсдолд орсон. Хулгай, луйварт холбогдсон гишүүд ард иргэдээсээ уучлалт гуйх байтугай "парламентын дархлаа" нэрээр хуулийн ард нуугддаг.
Л.Оюун-Эрдэнийн “Харвард”-ын хайртай дүү О.Батнайрамдал Б.Энхбаярын БЗС-аас авсан зээлийн тухай бяцхан "найраглал" бичиж, П.Жасрайн зээ охин, Д.Амарбаясгалангийн алтан нутаг А.Ариунзаяа “Б.Энхбаярыг албан тушаалаасаа огцрох”-ыг шаардсан нь чухамдаа бол МАН дахь мафи сандралд орж, галзуурсан чоно аятай, хазаж, тийрэхээс буцахгүй байх шиг.
Шалтгаан нь Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайдаас огцорчихвол тэдний олон гэмт хэрэг дарагдаж өнгөрөх магадлалтай. Мөн Б.Энхбаяраар барьцаалж, улс төрийн тохироо хийх гэсэн тактик ч байж мэднэ. Тэднийг түдгэлзүүлэн шалгах асуудал магадгүй тун удахгүй УИХ-аар орж ирж болзошгүй байгаа бололтой.
Тэгвэл АТГ-ын үүдэнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийхээс өмнө иргэн П.Хишигбаярын зүгээс экс Ерөнхий сайд болон эцэг нэгт ах Б.Баатарт хэрхэн тамлуулж байсан талаараа “шүгэл үлээсэн”. Иргэн П.Хишигбаярын мэдээллээс хэд хэдэн ноцтой баримт ил болсон.
Нэгд, Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний эцэг нэгт ах Б.Баатарын эзэмшлийн “Херо энтертайнмент” компанид тэрбээр “Гэрэгэ тауэр”-ын 14 давхарын оффисыг $1 саяар зарсан юм байна.
Хоёрт, Гурван жилийн хугацаанд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатар нэг ч төгрөгийн төлбөр тооцоо хийгээгүй нэлээд удсан юм байна. Мөнгөө нэхэхэд нь “Ална, тална. Аятайхан байгаарай” гэж сүрдүүлсэн юм байна.
Гуравт, 2025 оны 1-р сард Ерөнхий сайд ахтайгаа нийлээд иргэн П.Хишигбаярт хилс хэрэг тохож, 19 хоног цагдаж хорих үедээ “Гэрэгэ тауэр”-ын 14 давхрыг үнэ төлбөргүй шилжүүлж авсан юм байна.
Дөрөвт, эхнэрт нь зохиомол хэрэг үүсгэж, цагдаа тагнуул, татвар АТГ, прокурор болон шат, шатны шүүхээр айлгаж, дарамталсан юм байна.
Тавд, иргэн П.Хишигбаяр энэ асуудлаар Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар, А.Амундра нартай нүүрэлдэхэд бэлэн байгаа юм байна.
Иргэн П.Хишигбаяраас гадна МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэн "Херо интертаймент" хөрөнгийг нь хууль бусаар биш зүй бусаар авсан гэдгийг бүр тодотгож, хэлсэн.
Ийнхүү 2021-2025 оны 6-р сар хүртэл Ерөнхий сайдаар ажилласан Л.Оюун-Эрдэнэд дээрэмдүүлсэн гэж нэг биш хүн шүгэл үлээлээ. Атал манай ёс зүйн дархлаатай парламент энэ талаар огт дуулаагүй, сонсоогүй бололтой. Эрх зүйт төртэй, хараат бус хэвлэлтэй, барьцаалагдаагүй парламенттай Япон, БНСУ-д өдийд төрийн өндөр албан тушаалтны энэхүү дээрмийн талаар ид шуугиж байгаа. Ерөнхий сайд асантай хариуцлага тооцохыг шаардаж байгаа.
Ичмээр нь, манайд хэвлэлүүд нь "амаа үдүүлж", хууль шүүх нь түүнд “ёслож”, парламентын гишүүд нь өмнөөс нь үхэх нь холгүй байна. Ийм байж бид нийгмээс, үр хүүхдүүдээсээ шударга ёс нэхэх нь утгагүй. Саяхан дунд сургуулийн хэсэг охид үе, тэнгийн хүчирхийлэл үйлддэг байсан тухай улсаараа нэг харааж, зүхсэн. Угтаа бол тэднийг буруутгахаасаа өмнө бид өөрсдийгөө буруутгах ёстой. Хуулийн ард нуугдсан хулгайч, дээрэмчин нараасаа ёс зүй нэхэж чадахгүй байж гудамжинд зодолдсон хүүхдүүдээс ёс зүй хайх нь үнэндээ шударга бус.
Тэр тусмаа Монгол Улсын бодлогыг боловсруулж явсан Гүйцэтгэх засаглалын тэргүүн асны бусдыг дээрэмдсэн, эрүүдэн шүүсэн гэх хэргийн талаар хохирогчид шүгэл үлээсээр л байхад шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар ч, УИХ-ын дарга Н.Учрал ч, парламентын сөрөг хүчин болох Ардчилсан намын бүлэг ч таг чиг.
Уг нь Н.Учрал өөрөө л хууль тогтоох байгууллагаас хулгайч, луйварчид төрж байгааг буруутгасан. Бас хууль тогтоох байгууллагаас шударга ёс эхлэх ёстойг анхааруулсан. Тэгвэл уул шугамандаа Б.Энхбаярыг огцруулахаас өмнө иргэнийхээ хөрөнгийг дээрэмдсэн гэх асуудлаар Л.Оюун-Эрдэнийг түдгэлзүүлээд шалгах ёстой юм!
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19