НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Бээжингийн бодлогын эффект: Зэс хайлуулах нь ашиггүй бизнес болж хувирлаа
АНАЛИЗ

Бээжингийн бодлогын эффект: Зэс хайлуулах нь ашиггүй бизнес болж хувирлаа

2026 оны 6-р сарын 28
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Reuters

Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр маш өндөр байгаа ч түүнийг хайлуулж, цэвэршүүлдэг үйлдвэрүүд ашиггүй ажиллаж, дампуурлын ирмэгт ирээд байна. Учир нь үйлдвэрүүдийн ажлын хөлс болох боловсруулалтын хураамж (TC/RC) нь түүхэндээ анх удаа тэг утга руу орсон байна. Иймээс Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хязгаарлах талаар ярих болсон хэдий ч тус улсын цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэл өссөөр байна. Энэ нь зэсийн баяжмалын зах зээлд сөрөг нөлөө үзүүлсээр байгаа юм.

Жил бүрийн зэс боловсруулах, цэвэршүүлэх жишиг хураамж буурах болсон. Тухайлбал,  2024 онд тонн тутамд $80, фунт тутамд 8 цент байсан бол 2025 онд $21.25 болж буурсан. Харин энэ жил энэ үзүүлэлт тэгтэй тэнцсэн. Зэсийн үйлдвэрүүд нэг ёсондоо уурхайнуудаас зэсийн баяжмалыг нь авч боловсруулахын тулд өөрсдөө дээрээс нь мөнгө төлж ажиллах хэмжээнд хүрчээ.

Хятад улс сүүлийн жилүүдэд зэс хайлуулах үйлдвэрүүдээ маш хурдтай, аварга томоор барьж байгуулсан. Одоо дэлхийн цэвэр зэсийн бараг 50%-ийг ганцхан Хятад улс үйлдвэрлэж байна.

Зэс хайлуулах үйлдвэрийн тоо хэт олширсон ч, дэлхий даяар уурхайнуудын зэсийн баяжмалын гарц ердөө 1-хэн хувиар өссөн. Нөгөө талд түүхий эд ховордсон тул Хятадын үйлдвэрүүд түүнийг булаалцалдаж, уурхайнуудад "Бид танай зэсийг үнэгүй, бүр мөнгө төлөөд ч хамаагүй боловсруулж өгье" гэж өрсөлдсөнөөс болж хураамжийн үнэ нуран унасан.

Зэс боловсруулах үйлдвэрлэлээс ямар ч ашиг олохгүй байгаа үйлдвэрүүд дараах дагалдах бүтээгдэхүүнүүдээрээ л гол орлогоо бүрдүүлж байна. Нэгдүгээрт, зэсийг хайлуулах явцад хамт гарч ирдэг алт, мөнгө. Ялангуяа дэлхийн зах зээлд сүүлийн үед алт, мөнгөний үнэ өссөн нь үйлдвэрүүдийн хувьд аврал болж байна.

Хоёрдугаарт, зэсээс ялгардаг хүхрийг химийн үйлдвэрт ашигладаг хүчил болгож зарж байна. Учир нь, Ойрхи Дорнодын дайнаас үүдэж хүхрийн хүчил үнэд хүрсэн. Хятадын үйлдвэрүүд хүхэр ихтэй пирит гэх эрдсийг хүртэл түүж боловсруулж байна.

Баяжмал доторх зэсийг технологийн хүчээр илүү ихээр шавхаж авах, илүү гарсаныг нь өөртөө үлдээх нь ажлынх нь нэг хөлс болжээ. 2018 онд боловсруулалтын хураамж нь хайлуулах үйлдвэрийн нийт орлогын 39 хувийг эзэлж байжээ. Харин өнгөрсөн жил хамгийн том орлого бүрдүүлэгч нь "үнэгүй металл" болон дагалдах бүтээгдэхүүний урамшуулал (голдуу хүхрийнх) байсан аж.

Зэсийн уурхайнууд олборлосон хүдэрээ хайлуулах үйлдвэрт  өгөхдөө дотор нь байгаа металлын хэмжээг урьдчилж тооцоод, тодорхой хувьд нь л мөнгө төлдөг. Үүнийг төлбөрт агууламж гэдэг. Тэгвэл орчин үеийн өндөр технологи ашигладаг үйлдвэрүүд тэр тооцсоноос нь илүү их зэс, алт, мөнгийг хүдрээс нь шавхаж гаргаж авдаг. Энэ нь үйлдвэрүүдийн цэвэр ашиг болж үлддэг агаад үүнийг free metal буюу "үнэгүй металл" free metal гэж нэрлэдэг аж.

Хятадын хайлуулах үйлдвэрүүд дотроо тохиролцож, үйлдвэрлэлээ 10% хасахаар ярилцсан ч амьдрал дээр тэдний үйлдвэрлэл 7.4%-иар өссөөр байна. Энэ нь зөвхөн "хамгийн хүчтэй, орчин үеийн технологитой нь амьд үлдэнэ" гэсэн ширүүн тулаан Хятадад өрнөж буйн шинж юм.

Үүнээс хэн хохирч байна вэ? Хятадаас гадна Европ, Америк, Австрали гэх мэт хуучин технологитой, зардал өндөртэй, хүхрийн хүчлээ борлуулах зах зээлгүй зэс хайлуулах үйлдвэрүүд хамгийн түрүүнд дампуурч байна. Тэд Хятадын энэ ширүүн өрсөлдөөний гол хохирогч болж байна. Жишээ нь, Филиппин дэх Гленкорийн үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон бол Австралийн үйлдвэрүүд засгийн газраасаа олон $зуун саяын тусламж авч байж арай гэж тогтож байна.

Зэсийн баяжмалын зах зээлийн хуучин бүтэц бүрэн эвдэрч, Хятадын үйлдвэрүүдийн хэт их үйлдвэрлэлээс болж дэлхий даяар зэс хайлуулах нь ашиггүй бизнес болон хувирлаа. Одоо зөвхөн алт, хүхэр сайн ялгаж авдаг, технологиор илүү хайлуулах үйлдвэрүүд л тэсэж үлдэнэ.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11