2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19


Монголын хууль, хяналтын байгууллагууд “ялгавартай” үйлчилдэг болоод удаж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Татварын байцаагчид 20 сая төгрөгийн хахууль 2025 оны 11-р сард өгөхийг завдсан гэх үндэслэлээр иргэн Т-г АТГ, прокуророос шалгаад 3 сарын дараа буюу 2026 оны 2-р сард шүүхээс ял өгчээ. Харамсалтай нь, улс төр, бизнесийн бүлэглэлийн $110 сая, $1.3 сая гэх мэт олон зуун тэрбумаар хэмжигдэх авлигын баримтууд ил болсоор байхад манай хууль, хяналтынхан нүд, чих, амаа таглаад сууж байна.
ЭХ ОРНООСОО “ОРГОСОН” ЗӨВЛӨХҮҮД
“Даргын зөвлөх” нэрээр төрийн томоохон төслүүдийг сааж, улстөрчдийн мөнгө угаах гар хөл болчихоод хилийн чанадад бүгдэг жишиг тогтлоо. Жишээ нь, УИХ-ын гишүүн Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбат эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдах явцдаа оргон зайлсан. Тэгвэл Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн зөвлөх асан А.Амундра төмөр замын төслийн хэрэгжүүлэх явцдаа нүүрснээс мөнгө угаасан, бусдад авлига өгсөн гэх дуулианд нэр холбогдсон. Өдгөө тэрбээр алсаас томорч, авлигын баримт дэлгэсэн шигээ иргэдийг басамжлан сууна.
Ч.Ганбат, А.Амундра хоёрт адил тал бий. Тэд хоёулаа Х.Баттулгын хүслийг гүйцэлдүүлэх үүднээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд гар бие оролцож, нэг нь “Либерти Партнерс”, нөгөө “Бодь интернэшнл”-ээр дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татагдсан. Ч.Ганбат “овоолсон шорооны” хэргээр АНУ руу оргон зайлсан бол А.Амундра “оффтейк гэрээний” дуулианаар Шанхайд "бүгэж" байна. Учир нь, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо өөрийн зөвлөх А.Амундраг Монголоос зугатсан гэдгийг өөрийнхөө амаар баталсан билээ.
А.АМУНДРАГИЙН ИЛЧИЛСЭН АВЛИГЫН БАРИМТ: ТЭР ХАМЖИГЧ БАС ГЭРЧ
ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийн мэдээлснээр, А.Амундра, Б.Баатар нарыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан ч тэд хил давжээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн даваа гаригт /2026.03.23/ “Бодь интернэшнл” ХХК-аас ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр 1.3 сая доллар авсан гэх баримт, гэрч бий. Үүнийг АТГ-т шалгуулна гэж мэдэгдсэний дараа “Бодь” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан ярилцлага өгч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар ч тайлбар хийсэн. Тэдэнтэй зэрэгцэн яллагдагчаар татагдаад байгаа А.Амундра ч Шанхайн таван одтой зочид буудлаас өөрийн цахим хуудсаар дамжуулан авлигын хэргээсээ жиргэж эхлэв. Тэр хүн гүтгэсэн ч, эс гүтгэсэн ч ямартай ч Монголын төрийн албан тушаалтнуудад авлига өгсөн гэх мэдээллийг гаргаж ирснээрээ эрүүгийн томоохон хэргийн холбогдогч болж байна. Монголын хуульд авлига, өгсөн авсан хоёр хоёулаа шийтгэлтэй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр 1 жил гаран ажилласан шүү дээ, Энхбаяр аа, ХОМ хүртэл бөглөсөн. Энхбаяр чи үнэхээр ичдэггүй худалч хүн байна. 2020 оны хавар "Голомт"-ын 4 давхарт Сумъяабазар ах чинь чамайг авчраад уулзуулсан. Өндөр хүн тонголзоод байхаад эвгүй юм гээд тухайн үед бодож л байлаа.
Зугатсан юм байхгүй, ярих боломжоо ашиглах гэж байна. Олон нийтэд гэхээс илүү хууль ёсны дагуу мэдүүлэг, нотлох баримтаа өгчихөөд, шууд Монгол ниснэ. Бүх хэлмэгдүүлэлтийг хүлээн авахад бэлэн.
Хэзээ нэг их үндэсний бүтээн байгуулагч байсан юм. Ингээд худлаа яриад эхэлнэ. Намайг ажил авахад өрөнд баригдсан 10 ажилтантай компани байсан.
Бүхэлдээ худлаа ярьжээ, манай босс. Энэ хүмүүсийг цээжээрээ хамгаалаад дуусах гэж байгаа бололтой. Таныг наад хүмүүс чинь бодох болов уу. $100 саяыг би Санзайд гэртээ шатаачихсан гээд хэлчихнэ, чи яах юм” гээд уурлаж байсан хүн.
Т.Аюурсайханаас паркийн 3 давхрын "Castle" ресторанд уулзаж, $1 сая авсан эсэхийг асуугаарай. Тэнд Н.Удаанжаргал, Д.Баясгалан. Т.Аюурсайхан нар уулзсан. Тэнд ажиллаж байсан хүмүүс гэрчилнэ. Ичиж зовохоо мэддэггүй авлигач нар.
Би мэдүүлэг өгч гэрчлэхэд бэлэн байна. Нүүрсний сонсголын үеэр намайг очих шаардлагагүй гэж байсан. Үнэн ганц. Бүх баримт “Golomt Finnancial group-ын дансны хуулгад байгаа. Энхбаяр нүүрсний сонсголын үеэр дансны хуулга аваагүй. Эргэн шалгах шаардлагатай. Авлига хулгайд автсан төрд сайн цаг ирэхийг хүч байна. Албан ёсоор мэдүүлэх өгөх хүртэл нэмэлт тайлбар хийхгүй.
А.АМУНДРАГ “ИЛЧИЛСЭН” Б.ЭНХБАЯРЫН БАРИМТ
Тавантолгойн нүүрсийг хэрхэн цөөн хэдэн улстөрч, бизнесийнхэн хамсан “идэж” байгааг илрүүлэх зорилгоор УИХ-аас Хянан шалгах түр хороо байгуулж, 2023 оны 12-р сард “нүүрсний сонсгол” зохион байгуулсан. Энэ үеэр нүүрсээр бартердах 7 оффтейк гэрээний 4 нь “Бодь”-ийнх байв. Сонсгол даргалагч байсан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “нүүрсний хамгийн том хулгайг оффтейк/ нүүрсээр төлбөрөө авах/ гэрээгээр хийсэн “Бодь интернэшнл” компанийн захирал байсан А.Амундра яагаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн пиарыг хийгээд, нүүрсний хулгайн гэрээг сурталчилсан нэвтрүүлэг хийгээд байгаа юм бэ” гэж бухимдлаа илэрхийлж байв.
Харин Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас А.Амундраг холдуулахын тулд зөвлөхөөр авсан” гэх тэнэгдүүхэн тайлбар өгсөн юм.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нүүрсний сонсголын дараа зах зээл дээр тонн нүүрсний үнэ $110 байхад А.Амундрад $60 -аар өгөхөөр оффтейк гэрээ хийсэн. Оффтейк гэрээгээр орж ирсэн мөнгө Голомт банкаар дамжсан. Мөн 20 км зайтай барьсан терминалын асуудал бий. Монголд хэдэн тэрбум $-ын хохирол учруулсан гэрээ хийсэн нь баримтаар тодорхой болсон учраас хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ гэсэн байдаг.
А.АМУНДРА ГЭЖ ХЭН БЭ?
Медиа пиарчнаас долларын тэрбумтан болсон А.Амундра бизнесмен үү, баялаг бүтээгч үү гэдэг асуулт эндээс тавигдана. Гадаадын тансаг зэрэглэлийн буудлаар "тэнүүчилж", амраг хүүхэндээ 60 саяын цэцэг бэлэглэж, насаараа татвар төлж, олон зуун мянган хүнийг цалинжуулж ирсэн Ж.Оджаргал, Н.Нямтайшир, сахал Д.Эрдэнэбилэг нараас ч тансаг амьдардаг түүний ашиг орлого юу байв аа. Тэгвэл түүний огцом баяжиж, гэнэт хөрөнгөжсөн шалтгаан нь Гашуунсухайтын төмөр замын төсөл. Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын төслийг "Бодь"-ийн Д.Баясгалан авсан. Х.Баттулга, Д.Баясгалан нар оффтейк гэрээ байгуулж, төмөр зам барьсны хөлсөнд "Эрдэнэс Тавантолгой" компанийн өгсөн нүүрсний бартераар Хятадаас мөнгө босгох ажлыг А.Амундра хариуцсан байдаг.
Тэрбээр "Бодь"-ийн Д.Баясгалантай олон жилийн өмнөөс дарга, цэрэг болж явсан. 2017 оноос “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Үндсэндээ, Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдоход А.Амундра төмөр замын төслийг гүйцэтгэх “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон нь сонирхолтой тохиолдол. Одоо ч тэр Х.Баттулгын гурван цэргийн нэг.
Пиарчны хувьд хажуудахдаа "халтай". 2016 онд АН-ын УИХ-ын сонгуулийн болон Э.Бат-Үүл баатрын НИТХ-ын сонгуулийн пиарчнаар ажилласан. Улс төрийн пиарын “төслүүд” нь амжилтгүй болсныг сонгуулийн дүн илтгэнэ.
“Алтантариа” компанийн Н.Цэнгүүний дор либертари үзэл ярьж явсан залуу зүүний үзэлтэн болж, 2021 онд МАН-ын батлах гардан “Үнэн” сонины эрхлэгчээр томилогдсон юм.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хувьд нууцын тамгатай оффтейк гэрээнүүд дээр түүний зөвлөх А.Амундрагийн гарын үсэг хэтэрхий олон байсан учраас Б.Баатар ахынхаа дор ажилд шахсан гэдгээ ч хэлсэн. Үнэн хэрэгтээ Л.Оюун-Эрдэнийн хар мөнгөний төслийг А.Амундра хариуцсан. "Монгол хан” буюу “Тамгагүй төр” жүжгээр дамжуулж багагүй мөнгө угаасан нь баримттайгаа дэлгэгдсэн билээ.
Л.Оюун-Эрдэнийн холбогдоод байгаа Оюутолгойгоос авсан $20 сая чухамд юунд зарцуулагдсаныг сайн мэдэх хүмүүсийн нэг бол А.Амундра.
А.Амундра гэх энгийн нэг залуу гэнэт л дэлхийн баячууд шиг тансаглах болсны цаана жирийн монголчуудын боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдах мөнгө авлига, хулгайн замаар орсон байна. Түүнийг "босс" Д.Баясгалантай нь хамт баривчилж, Монголын төрийг авлигажуулсан асуудлаар нь ял асууж байж л энэ улсад хуулийн засаглал бэхжинэ
Б.ГЭРЭЛЭЭ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19