НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Авлига, хулгай нь хууль шүүхээр эцэслэгдээгүй хүмүүс сайд болбол ард түмэн хилэгнэнэ шүү!
АНАЛИЗ

Авлига, хулгай нь хууль шүүхээр эцэслэгдээгүй хүмүүс сайд болбол ард түмэн хилэгнэнэ шүү!

2026 оны 3-р сарын 31
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Ардчилсан намаас тавьсан шаардлагын дагуу Н.Учрал спикерийн суудлаасаа бууж, намын дүрэмд зааснаар Ерөнхий сайдын суудалдаа заларлаа. Тэрбээр богино хугацаанд шинэ Засгийн газраа бүрдүүлэхдээ хүйс харгалзахгүй, мөн сайд бэлтгэх хугацаа байхгүй гэдгээ хэлсэн.

Туршлагатай, хурдтай, маневртай хүмүүсийг танхимдаа урина гэсэн Н.Учралын зөв ч байж болох. Гэвч нөгөө талдаа саяхан л авлига, хулгайн том, том мөнгөн дүнтэй хэргүүдийн дуулианд нэр холбогдож, тэр нь баримт, нотолгоотойгоо дэлгэгдсэн МАН-ынхан ард түмнийг цагаан цаас гэж бодсон уу, албан тушаалын сургаар “хурд” аван гүйж байна.

Н.Учралд засгаа тогтвортой байлгах, эдийн засгаа сэргээх асар хүндхэн даалгавартай, цаг хугацаа ба нам дахь бүлэглэл, фракц хоорондын зөрчлийн хайчин дунд Ерөнхий сайд болсон нь нэг талаасаа өөрийгөө хэр улстөрч вэ гэдгээ харуулах зангараг нь байх болно.

Мэдээж, намын тамга, Засгийн тамгаа атгасан нөхцөлд нэг талаасаа түүнд бас чиг эрх мэдэл төвлөрч байна. Эрх мэдэл бол хэн нэгнийг хэн бэ гэдгийг таниулдаг боломж. Дарангуйлал тогтолцоондоо биш хүндээ байдгийг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын иргэдээ басамжилсан, иргэдийнхээ эрхэнд халдсан, тэдний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нухчин дарах гэсэн үг-үйлдлүүд нотолно.

Ямартай ч сарын өмнө авлига, хулгайн баримтууд нь ил болсон зарим нөхөд Засгийн газарт орохоор шантаажилж явна.

Тухайлбал, Соёлын сайд асан Ч.Номин. Тэрбээр Гадаад харилцааны сайд болохоор горилж яваа бололтой. Соёлын сайд байхдаа л гадаадын хэвлэлүүдэд хэн нэгнийг захиалгаар гөвүүлж байсан фактыг Т.Аюурсайхан саяхан дэлгэсэн. Мөн үүнээс өмнө ч Соёлын сайд асан Ч.Номингийн зүгээс “Админерал”-тай холбоотой баримтыг надад өгсөн гэж Германы сэтгүүлч өөрөө хэвлэлд ярьсан баримт ч бий.

“Рио Тинто” компаниас “Эрдэнэс Оюутолгой”-д өгсөн $20 саятай нэр холбогдсон хүн бол Ч.Номин. Л.Оюун-Эрдэнийн “кран”-д сууж, МАН-д олон жил зүтгэсэн эмэгтэйчүүдийн урдуур дайрч, телевизийн захирлаас Соёлын сайдаар хоёр удаа томилогдсон тэрбээр өнгөрсөн хугацаанд яг ямар ажил хийсэн бэ гэдэг нь анхаарлын тэмдэг.

Асар их мөнгөн дүнгээр гадаадын инфлүүсэрүүдтэй гэрээ хийж, заримынх нь өр төлбөр өдгөө ч бүрэн гүйцэд төлөгдөөгүй байгаа. Энэ талаар Соёлын сайд Ч.Ундрам “Сүүлийн 2-3 жилийн хугацаанд Монголыг гадаадад сурталчлах нэрийдлээр нэлээд өндөр үнийн дүнтэй гэрээнүүд хийгдсэн байсан. Английн үндэсний телевиз BBC, АНУ-ын CNN, дэлхийн тэргүүлэгч маркетинг, брэндингийн компани Edelman зэрэгтэй нэг сая ам.доллароос дээш үнийн дүнтэй гэрээ хийсэн” талаар мэдэгдсэн.

Түүнтэй холбоотой энэ асууудал ядаж л прокурор, шүүхээс эцэслэгдэх ёстой. Түүнээс АТГ-ын үгэнд одоо захын чавганц ч итгэхээ больсон. Товчхондоо, АТГ гэх авлигачдыг хамгаалдаг газрын даргыг солих шаардлага Н.Учралын анхны томилгоо ч байж мэднэ.

Хэрэвзээ, Ч.Номингийн хүссэнээр Гадаад харилцааны яамыг түүнд өгвөл Английн “баг”-тайгаа хамтарч дуртай хүнээ гадагшаа матаж, харлуулахаас сийхгүй. Ч.Номин бол эрэгтэй Л.Оюун-Эрдэнэ. Л.Оюун-Эрдэнэ бол херо. Херо бол Женко.

Монголын төр хар пиараас арай гэж ангижирч байхад Ч.Номинг Гадаад хэргийн сайд болговол Н.Учрал ар нуруундаа “хутгатай” болсон гэж ойлгох хэрэгтэй. Д.Амарбаясгаланг тэр яалаа.

Ерөнхий сайд Н.Учрал “Дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-өө хэрэгжүүлнэ гэсэн. Түүний амлаж буй 4 чөлөөлөлтийн нэг нь авлига, хулгай. Тэрбээр “Авлига, албан тушаалын гэмт хэргийн хохирогчид нь Монгол улсын бүх иргэд юм. Авлигын хохирол бол иргэн бүрийн эдлээгүй боломж, алдарсан итгэл юм. Авлига, албан тушаалын хэрэгтнүүд ял завших, хууль бусаар олсон хөрөнгөө угааж нуух, хохирол барагдуулах ажил хангалтгүй байна. Авлига, албан тушаалын хэрэгтнүүдэд хорих ял шийтгэн, татвар төлөгчдийн хөлс хүч шингэсэн хөрөнгө мөнгөөр хамгаалж харгалзаж, хооллож ундлахаас гадна бүгдэд хамаатай хохирол барагдуулдаг байх нь онц чухал байна. Авлигаар олсон мөнгө, үндэслэлгүй хөрөнгө орлогыг олон нийтийн шууд хараа хяналтын дор хураан авах, худалдан борлуулах, эрүүл мэнд, боловсрол, эмнэлэг сургуульд зарцуулах ил тод тайлагнал бүхий хуулийн өөрчлөлт, зохицуулалтыг Засгийн газрын тэргүүний хувьд манлайлж, санаачилсан гишүүдтэй нягт хамтран ажиллана” гэж наанаа хэлчихээд цаанаа авлига, хулгай нь хууль шүүхээр эцэслэгдээгүй хүмүүсийг танхимдаа урих юм болбол ард түмэн хилэгнэнэ шүү, Ерөнхий сайд аа!

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11