2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 21
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 17
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 20
2026 оны 6-р сарын 22
2026 оны 6-р сарын 21
2026 оны 6-р сарын 17
2026 оны 6-р сарын 23


Хоол хийх нь үргэлж зугаатай байдаггүй. Гэсэн хэдий ч шинэ судалгаагаар ахимаг насандаа хоолны халбага барьж, өөрөө хоол хийх нь ямар их ач тустай болохыг харууллаа.
Die Tageszeitung
"Эмээгийн хийсэн хоол хамгийн амттай" гэдэг дээ? Гэвч Германы Ахмадын зөвлөх үйлчилгээний нийгэмлэгийн статистикаас үзвэл, насан өндөр болох тус тусмаа ахмад настнууд өөрсдөө хоол хийх нь цөөрдөг бөгөөд үүнээс үүдэн эрүүл хооллолтын дэглэм нь алдагддаг байна. Заримыг нь өвчин эмгэг хязгаарлаж байхад, зарим нь хань ижлээ алдсаны дараа ганцаараа хоол хийх сэдлээ гээдэг. Бүр асрамжийн газарт амьдардаг ахмадуудын хувьд хоолоо бэлэн бэлдүүлээд сурчихдаг талтай.
Уг нь насан өндөр болсон ч өөрөө хоол хийх нь маш олон давуу талтай. Ач зээ нар, гэр бүл, найз нөхөд нь амттай хоол идэхдээ баярлахаас гадна гал тогоонд хамтдаа зогсох нь найрсаг дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг.
Хүнсээ цуглуулахаас эхлээд ногоо хэрчих, хуурах, холих, аяга таваг угаах хүртэлх бүхий л үйл явц нь хөгшрөлтийн улмаас суларсан булчингуудыг ажиллуулахад тусалдаг. Үүнээс гадна шинэ судалгаагаар хоол хийх нь тархийг зөнөгрөх (деменци) өвчнөөс хамгаалдаг болохыг тогтоожээ.
Япон улсад 65-аас дээш насны 11,000 орчим хүнийг хамруулсан судалгаа зургаан жилийн турш үргэлжилсэн байна. Энэ хугацаанд зөнөгрөх өвчний 1,195 тохиолдол бүртгэгджээ. Тэгвэл энэ өвчин хоол хийх зуршилтай хэрхэн холбогдож байна вэ? Судалгааны эхэнд оролцогчдоос "Та өөрөө хэр зэрэг олон удаа хоол хийдэг вэ?" (бэлэн хоол тооцогдоогүй) болон "Та хоол хэр сайн хийдэг вэ?" гэсэн хоёр асуултад хариулт авчээ. Хоол хийх чадварыг нь жимс, ногоо хальслахаас эхлээд мисо шөл эсвэл махан хуурга хийх хүртэлх долоон төрлийн даалгавраар үнэлсэн байна.
Үр дүнд нь, эрүүл мэндийн ач тус хүртэхийн тулд заавал өдөр бүр хоол хийх албагүй болох нь харагджээ. Долоо хоногт дор хаяж нэг удаа өөрөө хоол хийдэг хүмүүсийн зөнөгрөх өвчнөөр өвчлөх эрсдэл ховор хоол хийдэг хүмүүсийнхээс хамаагүй бага байв. Энэ эрсдэл эрэгтэйчүүдэд 23 хувиар, эмэгтэйчүүдэд 27 хувиар буурчээ. Ялангуяа хоол хийх ур чадвар муутай хүмүүст энэ нөлөө бүр илүү тод ажиглагдсан бөгөөд тэдний өвчлөх эрсдэл 67 хувиар буурсан байна.
Хоол хийх ур чадвар сууж амжаагүй хүмүүсийн хувьд шинэ зүйл сурахтай адил хоол хийх үйл явц нь тархины танин мэдэхүйн үйл ажиллагааг хүчтэй идэвхжүүлдэг гэж судлаачид үзэж байна.
Судалгааны үр дүнд боловсрол, амьдралын хэв маяг, орлого, согтууруулах ундаа болон тамхины хэрэглээ зэрэг бусад гадны хүчин зүйлс нөлөөлөхөөс сэргийлж, бүх талын хяналтыг тогтоосон тул уг үр дүнг бүрэн найдвартай гэж үзжээ.
Өнөөдөр Германд 900,000 гаруй хүн асрамжийн газарт амьдарч байгаа бөгөөд ихэнх байгууллагуудад тэдний хоолыг бэлдээд өгчихдөг. Хоол хийх болон зөнөгрөх өвчний хоорондын энэхүү хамаарлыг ойлгосноор ахмадын асрамжийн газруудад настнуудыг хааяа ч болов өөрсдөө хоол хийхийг уриалах хэрэгтэйг харуулж байна.
Жишээ нь, тусгайлан хоолны сургалт зохион байгуулж болох бөгөөд энэ нь ганцаардлын эсрэг маш сайн эмчилгээ болно. Хэрэв танд одоо хоол хийх хүсэл төрж байвал дараагийн удаа өвөө, эмээ дээрээ зочлохдоо хамтдаа хоол хийж, нэгэн үдшийг халуун дулаанаар өнгөрүүлбэл ямар вэ?

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 21
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 17
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 20
2026 оны 6-р сарын 22
2026 оны 6-р сарын 21
2026 оны 6-р сарын 17
2026 оны 6-р сарын 23