НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг
АНАЛИЗ

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

9 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

АНУ-ын Сенат Оросын эсрэг эдийн засгийн хамгийн хатуу бөгөөд далайцтай шинэ хориг арга хэмжээний хуулийн төслийг 86:11 гэсэн илт олонхын саналаар дэмжжээ. Баасан гарагт хэлэлцэж дэмжигдсэн Линдси О. Грэхэмийн нэрэмжит Орос болон Иранд хориг арга хэмжээ авах 2026 оны хуулийн төсөл  Москвагийн цэрэг зэвсгийн болон дайны санхүүжилтийг шавхах тодорхой зорилготойгоор боловсруулагджээ.

Энэхүү хуулиар Оросоос газрын тос, байгалийн хий худалдан авч буй улс орнуудад 100 хүртэлх хувийн татвар ногдуулах тухай тусгасан нь дэлхийн зах зээлийг донсолгож эхэллээ. Хэрэв уг хууль эцсийн байдлаар батлагдвал Оросын түлшний хамгийн том худалдан авагчид болох Хятад, Энэтхэг зэрэг дэлхийн том эдийн засгуудад шууд санхүүгийн цохилт болох юм.

Сенатын гишүүдийн дэмжсэн уг хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхимд шилжүүлжээ. 435 суудалтай доод танхимын санал хураалт Конгрессын зуны амралтаас шалтгаалан хамгийн эртдээ есдүгээр сарын эхээр болох төлөвтэй байна.

Сенатын гадаад харилцааны хорооны хянан зохицуулах гишүүн, Бүгд найрамдах намын сенатч Жим Риш санал хураалтын өмнө “Энэхүү алхам нь эцэст нь Оросыг хэлэлцээрийн ширээний ард суулгаж, дайныг эцэслэж магадгүй юм” гээд "Энэ нь дайны талбарт байлдахаас ч илүү шийдвэрлэх нөлөө үзүүлнэ. Путины дайны машиныг тэжээж буй мөнгөний урсгалыг хаана" гэж мэдэгджээ.

Украины ерөнхийлөгч Зеленский энэхүү төслийг тун таатай хүлээн авч, “Америкийн зүгээс Оросын эсрэг авч буй бодитой, хүчтэй шахалт, хориг арга хэмжээ нь манай тусгаар тогтнол, ард түмний эсрэг явуулж буй галзуу дайныг зогсооход хамгийн их тус дэм болно” гэж жиргэсэн байна.

Уг хуулийн төслийг долдугаар сарын 11-нд нас барсан, Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг тууштай шаардаж явсан Бүгд найрамдах намын сенатч Линдси Грэхэмээр “овоглосон” юм.

Нас барахаасаа нэг өдрийн өмнө Грэхэм Оросын нүүрс-устөрөгчийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахад Цагаан ордны дэмжлэгтэй болсноо зарлаж байв. Уг арга хэмжээг өмнө нь ерөнхийлөгч Дональд Трамп саатуулж байсан юм.

Баасан гаригийн санал хураалтын дараа Грэхэмийн эгч, түүний оронд Сенатын гишүүнээр томилогдсон Дарлин Грэхэм Нордон хэлэхдээ, хуулийн төсөл нь “Путиний эмзэг цэгт цохилт өглөө” гэжээ. Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен мөн хуулийн төслийг сайшаажээ. Тэрбээр X сүлжээндээ “Орос ялж чадахгүй дайнаа үргэлжлүүлэх мөнгө, зэвсэггүй болгохын тулд бүгдээрээ хамтарч шахалт үзүүлцгээе” гэж жиргэжээ.

Гэсэн хэдий ч уг хуулийн төсөл АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд очсоноор хэлэлцүүлэг нэлээд сунжрах шинжтэй байна. Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын гишүүд уг хуулийн төсөлд эргэлзэж байгаа бөгөөд дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдэж, Америкт өөрт нь инфляцын шок авчирч магадгүй гэж болгоомжилж буй аж. Москвагийн тал ч уг хуулийг АНУ-ын дотоод сонгуулийн өмнөх эрсдэлтэй алхам гэж шүүмжилсэн.

Америкийн дотоод улс төр болон олон улсын томоохон тоглогчдын дунд өрнөж буй энэхүү ширүүн тэмцэл Монгол Улсад хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь манай геополитикийн гол сэдэв байх нь мэдээж.

Барууны орнууд болон АНУ-ын зүгээс Монгол Улсыг хоёр том хөршийн дунд оршдог арал гэдгийг ойлгодог, "Геополитикийн бодит гарцаагүй байдал" хүлээн зөвшөөрдөг. Иймээс Монгол Улсад шууд хатуу хориг арга хэмжээ авдаггүй. Гэсэн хэдий ч Вашингтон болон Брюсселиэс гаргаж буй хоригуудын эффект шууд бусаар манай эдийн засагт сөргөөр нөлөөлдөг.

Нэгдүгээрт, банк ба төлөөлөн гүйцэтгэх эрсдэл. Оросын дайныг санхүүжүүлсэн гэж Монголын Чингис хаан банк Европын холбооны хараанд өртөж, мөрдөн шалгалт эхлүүлсэн.

Өөрөөр хэлбэл, ОХУ-ын эсрэг барууны орнуудын тавьсан санхүүгийн хатуу хориг, SWIFT системийн хязгаарлалтыг тойрч гарах гэсэн Кремлийн капиталын урсгалд Монголын зарим банк дамжуулагч бааз болсон нь мөрдөн шалгалтаар ил болж, Европын холбооноос хатуу хоригт өртвөл манай банк санхүүгийн  салбарт ч доргилт үзүүлнэ.

Хоёрдугаарт, дипломат эрсдэл ба хөрөнгө оруулалтын шахалт. Барууны төлөөлөгчид байнга уулзах бүрдээ Оросоос хамааралтай эрчим хүчний хараат байдлаа багасгаж, диверсификаци хийхийг дипломат шугамаар зөвлөдөг. Үүнийг дагаад Мянганы сорилтын сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк гэх мэт олон улсын донор байгууллагууд санхүүжилт олгохдоо зөвхөн Оросоос хамааралгүй, "ногоон эрчим хүч"-ний төслүүдийг дэмжих хатуу нөхцөл тулгадаг болсон. Нөгөөтэйгүүр дөрөвдүгээр сард АНУ-ын визийн бондын 50 гаруй орны жагсаалтад Монгол Улс багтсан. $5000-15000-ын барьцаа байршуулах туршилтын хөтөлбөр үндсэн журам болж үлдсэн агаад Монгол Улс ч мөн багтжээ.

Тодруулбал АНУ-ын визэнд хамрагдах бол $20 мянгыг дансандаа байршуулах шаардлагатай болсон. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос буюу энэ сарын 4-нөөс хэрэгжиж эхэлсэн. Үүний шалтгаан нь Оросын дайныг санхүүжүүлсэн гэх хэрэгт буруутгагдаж буй Монголын банктай холбоотой байхыг үгүйсгэхгүй.

АНУ болон барууныхны гол харах өнцөг бол Монгол Улс Оросыг олон улсын хоригийг тойрон гарахад нь "арын хаалга" буюу транзит бүс болох вий гэдгийг л хатуу хянахад чиглэж байна.

Москвагийн эсрэг дараагийн хоригийн давалгаа эхэлж буй энэ үед Улаанбаатар шатахууны хомсдолд орохгүй байх, нөгөө талаар олон улсын санкцын "сүүдэрт" өртөхгүй байх нарийн тэнцвэрийг барих нэн төвөгтэй асуудалтай нүүр тулж байна.

 

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11