НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
АМНАТ-ийн орлогыг Ирээдүйн өв болон Хөгжлийн сан руу хувааж хуваарилна
АНАЛИЗ

АМНАТ-ийн орлогыг Ирээдүйн өв болон Хөгжлийн сан руу хувааж хуваарилна

2026 оны 3-р сарын 30
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

2024 онд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өөрчлөлт оруулах гэж байгаагаа УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэллээ.

Гэхдээ өөрчлөлт оруулах эсэх, ямар агуулгатай өөрчлөлт байх эсэх нь 3-р сарын 27-нд эхэлсэн Зөвлөлдөх санал асуулгын үр дүнгээс хамаарах ажээ.

“Монгол хүн баялгийнхаа эзэн” нэртэй бөгөөд хоёр үе шаттай явагдах энэ санал Үндэсний баялгийн санд төвлөрүүлж байгаа газрын хэвлийн баялгийн өгөөжийг одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрд хэрхэн тэгш, шударга хүртээх вэ, Үндэсний баялгийн сангийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ, яаж арвижуулах вэ, төвлөрүүлсэн хөрөнгийг хэрхэн зүй зохистой зарцуулах вэ гэсэн асуудлаар сонгогдсон иргэдтэй зөвлөлдөх юм. Үндэсний Статистикийн хороо түүврийн аргаар 1570 хүний сонгосон байна.

ХООСОН БАЙГАА ХӨГЖЛИЙН САНД ХӨРӨНГӨ ХУВААРИЛНА

2024 онд баталсан Үндэсний баялгийн сангийн хуулиар байгуулагдсан Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв, Хуримтлалын, Хөгжлийн гэсэн төрөлжсөн 3 сантай.

Ирээдүйн өв санд АМНАТ-өөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн санд хуваарилаад үлдсэн төлбөрийн 65%-ийг хуримтлуулж байна. 2024 оноос хойш энэ санд нийтдээ 6 орчим их наяд төгрөг хуримтлагдсан. Үүнийг $-т хөрвүүлэн гадаадын банкинд жилийн 4%-ийн хүүтэй хадгалж байна. Өнгөрсөн 2025 онд хүүндээ $40 орчим саяыг авсан аж.

Хуримтлалын сан: Уул уурхайн төрийн өмчит компанийн 34%-ийн ногдол ашиг хуримтлагдаж байна. Хоёр жилд нэг их наяд нэг зуун сая төгрөг хуримтлагджээ. Энэ сангийн 90%-ийг “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” бүрдүүлж байна. Энэ санд байгаа хөрөнгө иргэн бүрт 175 мянган төгрөгийн хуримтлал болон бүртгэгдсэнийг EMongolia-аас харж болно. Жилдээ 100 мянга хүрэхгүй төгрөгийн хуримтлал бий болж байна гэсэн үг. Энэ сангийн мөнгөө иргэд 2030 оноос боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээндээ ашиглаж эхэлнэ. Тиймээс 2030 он гэхэд иргэн бүрийн дансанд байгаа хуримтлалыг 10 сая төгрөг хүргэхээр зорьж байна.

Хөгжлийн сан: Төсвийн давсан орлогын 50% энэ санд хуримтлагдахаар хуульд заасан ч хууль батлагдсанаас хойших 2 жилд төсөв алдагдалтай байгаа учраас энэ сангийн одоогоор 0 хуримтлалтай. Энэ санд хуримтлагдсан орлого нийгмийн хөгжлийн дунд болон урт хугацааны төслүүдэд зарцуулагдах учиртай.

Эндээс харахад газрын хэвлийн баялаг ашигласны өгөөж Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн 3 санд 80:20:0 харьцаагаар хуваарилагдаж байгааг 33:33:34 болгох саналтай байгаа ажээ.

Ирээдүй өв санд хуримтлагдаж байгаа АМНАТ-ийн 65%-ийн 32%-ийг Хөгжлийн сан руу шилжүүлэх, ашигтай ажиллаж Хуримтлалын санд ногдол ашиг хуваарилахгүй байгаа төрийн өмчит компаниудаас тусгай АМНАТ авах зэргээр хуримтлалыг нэмэгдүүлэх хувилбарууд яригдаж байгаа юм байна.

Засгийн газраас дараах арга замыг санал болгож байна:

  • АМНАТ-ийг оновчтой болгоно

  • Төрийн өмчит компаниудын 34-ийг хуульд заасны дагуу 50% хүртэл нэмэгдүүлэх, мөн стратегийн ордын 34-50%-ийг төр үнэгүй эзэмших гэсэн заалтыг хэрэгжихгүй байгаа учраас өгөөжийн 60%-ийг төрд авах яриа хэлцлийг эхлүүлэх гэсэн алхмуудыг хийх ажээ. Стратегийн 15 орд эзэмшигчээс 6 нь Засгийн газартай тохиролцолцоогоо эхлээд явж байгаа.

Өгөөжийн 60%

Засгийн газрын яриад байгаа өгөөжийн 60% гэж юу вэ?

  • Татвар

  • Төлбөр

  • Хураамж

  • Ногдол ашиг гэсэн энэ 4-ийн нийлбэрийн 60% юм.

Ийнхүү Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх гол суурь нь АМНАТ байхаар Засгийн газар тооцоолж байна. 2025 онд 3.8 орчим их наядын АМНАТ төвлөрүүлэхээр баталсан ч гүйцэтгэлээр 4.3 их наяд төгрөгийн АМНАТ төвлөрүүлжээ. Ашигт малтмалын хуульд мөн өөрчлөлт оруулахаар ид хэлэлцэгдэж байгаа бөгөөд энэхүү өөрчлөлттэй уялдаж байгааг гэлээ.

АМНАТ-т суурилаад Үндэсний баялгийн санг арвижуулах нь сайхан сонсогдож байгаа ч Ирээдүй өв сангаас авч Хөгжлийн сан руу шилжүүлээд мега төслүүд санхүүжүүлнэ гэдэг нь оновчтой шийдэл мөн үү гэсэн эргэлзээнд хүргэж байна. Сан, мега төсөл гэсэн үгс нь монголчуудын чихэнд шууд авлига, мөнгө идэлт, шамшиглуулалт гэж буух болсон. Төсвөө ашигтай байлгаж, баялгийн сангаа зөв менежмэнтээр удирдаад явъя гэж бодохын оронд авч чадаж байгаа АМНАТ-өө тэгш хуваарилах замыг сонгожээ. Бас үүнийгээ Зөвлөлдөх санал асуулгаар зөвтгөж халхавч хийх нь гэсэн хар бууж байна. Авдар доторх мөнгийг нь нэг тасалгаанаас нөгөө рүү шилжүүлж байгаа болохоос авдрын түлхүүр Засгийн газарт хэвээр л үлдэх нь. Баялгийн сан арвижих хамгийн зарчим нь бол улс төр, эрх баригчдаас хараат бус сангийн удирдлага. 108 удаа туршлага судлаад ч иргэдээ бодсон Баялгийн сантай болохгүй нь дээ.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11