НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Алх цохин батлагдах л дутуу Ашигт малтмалын хуулийн өөрчлөлт, зохицуулалтууд
АНАЛИЗ

Алх цохин батлагдах л дутуу Ашигт малтмалын хуулийн өөрчлөлт, зохицуулалтууд

13 өдрийн өмнө
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

2014 оноос хойш парламентын босго давж чадахгүй байсан Ашигт малтмалын тухай хууль эцсийн хэлэлцүүлэг хийгдсэн ч батлагдах шатанд очоод зогсчихсон байгаа. УИХ-ын даргын алх цохих ганц шат дутуу байгаа. Оюутолгойн бүлэг ордын багагүй хэсгийг эзэмшигч “Онтре” компанитай Монголын Засгийн газрын хийж буй яриа хэлцэл хийгдсэний дараа л спикер алхаа цохино. АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням “Онтре”-гийн хэлцлийг ойрын хугацаанд дуусгана хэмээн өнгөрсөн долоо хоногт болсон Mining Week-ийн үеэр мэдэгдсэн. Хууль хэрэгжих хугацааг 2029 оны 1-р сарын 1 хэмээн тусгачихсан байгаа ч “Онтре”-гийн хэлцлээс хамаарч энэ хугацаа наашлах боломжтой хэмээн сайд мөн хэлсэн.

Уул уурхайнхан, гадаадын хөрөнгө оруулагчдын хүлээж буй хуульд ямар шинэ зохицуулалт, өөрчлөлт орж байгаа вэ, уул уурхайн хөгжлийг Монгол Улс ямар бодлогоор удирдах гэж байна вэ?

Уналтад орсон хайгуулыг сэргээнэ

Хайгуулын зөвшөөрлийг цуцалсан поп улстөрийн гайгаар энэ салбар уналтад орсон. Өнөөдрийн байдлаар ашиглалтын 1760, хайггуулын 1102 зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Уг нь хайгуулын тусгай зөвшөөрөл багадаа ашиглалтынхаас 5 дахин их байж, уул уурхай хөгжлөө хангах учиртай. 1990 оноос өмнө хийгдсэн эрэл, судалгааны ажлын үр дүнгээр өнөөдөр Монголын уул уурхай амьдарч байна гэж хэлж болж байна. Оюутолгойг эс тооцвол 1990 оноос хойш эрэл, хайгуулын том ажил хийгдсэнгүй.

Монголын газар нутгийг уул уурхайн зөвшөөрөлд өгч хэрүүлчихсэн гэсэн буруу ойлголт нийгэмд газар авсан, гэтэл үнэндээ нийт газар нутгийн 1.2%-д ашиглалтын, 3.6% хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байна. Хамгийн ихдээ Монголын газар нутгийн 21%-ийг л уул уурхайн лицензэд хамруулах боломжтой. Энэ үзүүлэлт Казахстанд 60%, Австрали 65% байгааг попчид тунгаах хэрэгтэй.

Шинэ хуульд эрэл хайгуулын зөвшөөрлийг 2 төрлөөр олгодог болох зохицуулалт орсон. Эхнийх нь одоо мөрдөгдөж байгаа сонгон шалгаруулалт, хоёрт, гэрээгээр олгодог болгохоор тусгасан.

Өнөөдрийн байдлаар Монголын нийт газар нутгийн 50%-д геологийн эрэл хайгуул нэмж хийх шаардлагатай байгаа. Хайгуулын ажлыг эрлийн ажилтай уялдуулдаг олон улсын практикийг хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар жилдээ 20 тэрбум төгрөгийг эрлийн ажилд зарцуулж байна. Хэрэв энэ дүнгээр явах юм бол 20 жилийн дараа л бид эрэл хайгуул шаардлагатай байгаа газар нутгийн 50%-иа судалж дуусна. Шинэ хуульд орсон өөрчлөлт, зохицуулалт эрэл хайгуулд одоо зарцуулж байгаа хөрөнгийг 10-20 дахин нэмэгдүүлэх боломж олгоно гэж хүлээж байна.

Одоо мөрдөгдөж байгаа хайгуулын лицензийн сонгон шалгаруулалт нь Тендерийн хуулийн дагуу явагддаг. Хамгийн өндөр үнэ хэлсэн нь авдаг, гэсэн ч 100 талбай зарлахад 55-60% амжилтгүй болдог, үндэсний компаниуд гадны хөрөнгөлөг компаниудтай өрсөлдөх чадваргүй зэрэг дутагдалтай талууд байсныг шинэ хуулиар засна.

Хайгуулын лицензийг гэрээгээр олгох заалт нь цүнхний компаниуд лиценз авдаг байдлыг зогсоох зорилготой. Уул уурхайн лицензийг авахад харьцангуй амар, хадгалахад хүнд байх зарчим үйлчилнэ. Хайгуулын зөвшөөрөл 12 жилээр олгогддог байсан бол 6 жил болгож богиносгож байгаа нь дэлхийн жишигт очиж байна гэсэн үг. Лицензийн төлбөр болон талбайн төлбөрийг нэмэгдүүлж байгаа бөгөөд төлбөр нь жил ирэх тусам геометр прогрессоор өснө. Хугацааг нь богиносгож, төлбөрийг нь нэмснээр тухайн талбай үнэхээр хайгуул хийх гэж байгаа хүнд очно.

Эрэл, хайгуулын ажилд зарцуулах хугацааг 6 жил байхаар тусгасан, эрлээ эхний 2 жилдээ багтааж хийгээд судалгаа тайлангаа тушаагаад тэндээсээ хайгуул хийх 20% хүртэлх талбайгаа сонгоод зөвшөөрөл авах юм.

Чухал ашигт малтмалын зохицуулалтыг анх удаа хуульчилна

Монголд өнөөдөр чухал ашигт малтмалын ямар ч зохицуулалт байхгүй. Чухал ашигт малтмалд ямар түүхий эдийг тооцох вэ, хэрхэн ашиглах вэ зэрэг зохицуулалт анх удаа орж байна. Хятад, АНУ, Европын холбоо гээд улсууд өөр өөрсдийн чухал ашигт малтмалын жагсаалтыг гаргасан. Тэдгээр жагсаалтад нийтдээ 50 гаруй түүхий эд багтсан. Жагсаалтад багтсан 50 гаруй чухал элементийн 39 нь Монголд байгаа гэдгийг тогтоочихсон. Шинэ хуулиар жагсаалтаа батална, энэ жагсаалтдаа тулгуурлан хөрөнгө оруулалтын бодлогоо гаргана.

Зэсийн АМНАТ-ийг хоёр оронтой тооноос нэг оронтой тоо руу оруулна

Уул уурхайн түүхий эд болгон дээр тусгайлсан бодлого хэрэгжүүлж байж, уул уурхай өрсөлдөх чадвартай болно. Зэсийг Монголын экспортын орлогын хоёр дахь тулгуур гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд нүүрс тойрсон бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Харин зэсэд дэлхийд байхгүй өндөр буюу 21%-ийн АМНАТ-ийг ногдуулдаг. Монголд өнөөдөр хоёр л зэс олборлогч байгаа ч АМНАТ нь дэндүү харилцан адилгүй.  “Эрдэнэт” үйлдвэр Оростой хамтарсан байх үедээ Монголын авах ашгийг нэмэгдүүлэх үүднээс 21.6%-ийн АМНАТ тавьсан нь өнөөг хүртэл хадгалагдаж байгаа. Харин “Оюутолгой”-н хувьд Хөрөнгө оруулалтын хуулиар АМНАТ-ийг 5%-иар тогтворжуулсан.

Цагаан суварга, Хармагтай гээд зэсийн ордуудыг ашиглаж чадахгүй байгаа нь 21%-ийн АМНАТ-тэй холбоотой. Зэсийн АМНАТ-ийг хуульд оруулах явц амар байгаагүйг сайд Г.Дамдинням хэлдэг. Зэсийн АМНАТ-ийг бууруулснаар Монгол Улс 500 гаруй тэрбум ам.долларын зэсийн зах зээлд том тоглогч болох юм.

Мөн зэсийн АМНАТ-өөс 1.6 тэрбумийг төсөвт төвлөрүүлдэг байсан бол энэ нь 2.2 тэрбумд хүрч, 7000 орчим шууд ажлын байр бий болж, 20 гаруй зэсийн төсөл хөдөлнө.

Шинээр баяжуулалтын тусгай зөвшөөрөл бий болгоно

Ухаад, ачаад гаргадаг бодлогоос татгалзаж байна. Хэн нэмүү өртөг шингээж байна, хэн ажлын байр бий болгосонд таатай байх татварын бодлого хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар дотоодын 50 гаруй боловсруулах үйлдвэрүүд үйл ажиллаагаа явуулж чадахгүй гацчихаад байгаа түгжээг Ашигт малтмалын хуулийг дагалдан батлагдах Уул уурхайн биржийн тухай хуулиар нээх, үйл ажиллагааг нь явуулах боломжийг олгох гэж байна.

Баяжуулалтын тусгай зөвшөөрлийг шинээр бий болгож байна. Одоо байгаа бодит нөхцөл байдал гэвэл зарим төрлийн уул уурхайн бүтээгдэхүүн хилээр гарах үед түүхий эдийн гарал үүсэл тодорхойгүй учраас АМНАТ ногдуулж чаддаггүй. Энэ нь хийдэл нь хулгай гарах нөхцөлийг бүрдүүлж байсныг хаахаар зорьж байна. Ялангуяа жоншны хулгай их байгаа. Одоогийн байдлаар АМНАТ-ийг боловсруулалтын түвшингээс хамаарч хил дээр ногдуулдаг, хаана боловсруулсан нь мэдэгдэхгүй байгааг бүртгэж, баяжуулалтын үйлдвэрт тусгай зөвшөөрөл олгож, улмаар АМНАТ ногдуулдаг болно.

Орон нутагт хуваарилах АМНАТ-т өөрчлөлт оруулна

Одоо Орон нутгийн хөгжлийн санд АМНАТ-ийн 10%-ийг хуваарилж байгаа боловч тухайн орон нутаг уул уурхайн үйл ажиллагааг дэмжиж байгаа үгүйгээс хамаарахгүйгээр жигд хуваарилдаг. Үүнийг хүн амын тоо, лицензийн тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ харгалзан 20%-иар олгохоор төсөлд туссан. Уул уурхайтай суманд илүү АМНАТ хуваарилагдана, ингэснээр орон нутгийн иргэдийн уул уурхайд дургүйцэх хандлагыг бууруулна гэж тооцож байна.

Хуульд тусгасан зохицуулалтаар уул уурхайтай аймгуудад хуваарилагдах АМНАТ-ийн хэмжээ нэмэгдэнэ. Тухайлбал, Өмнөговь аймагт ₮44 тэрбум байсан бол ₮68 тэрбум, Дорноговь ₮28 байсан бол ₮44, Орхон ₮25 байснаас ₮55, Дархан–Уул ₮12 байснаа ₮19 болж АМНАТ-ийн орлого нэмэгдэнэ.  

Нийгмийн эсэргүүцлийг Зөрчлийн хуулиар шийднэ

Эрнст энд Янгийн 2024-2025 оны тайлангаас харахад байгалийн баялгийг дагасан үндсэрхэг үзэл, нийгмийн эсэргүүцэл хамгийн том бэрхшээл болж байна.

Үүний хамгийн тод жишээ нь 2024 онд Ховд аймагт гарсан Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн төсөл юм. Иргэдийн мэдээлэл дутуу байдал, популист улстөрчдийн нөлөөлөл, шинжлэх ухааны мэдээллийг бодитой зөв танилцуулахгүй, уул уурхайн орлогыг зөв хуваарилахгүй байгаа зэрэг шалтгааны улмаас ийм байдал улам газар авах шинжтэй болж байна. Өнгөрсөн сард Дорнод аймагт газрын тосны хятад компанийн үйл ажиллагааг доголдуулсан тохиолдол гарсан. Энэ явдлын дараахан Киргизийн Бишкекэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах үеэрээ Ши Жиньпин дарга “Хятадын компаниудын хууль ёсны эрх ашгийг хамгаалахад анхаарах”-ыг хүссэн. Ашигт малтмалын хуулийг дагалдан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, уул уурхайн ААН-үүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах юм.

Нөхөн сэргээлт, хаалт

Уурхайн насжилтын нийт хугацааны гуравны 2 нь дуусч байхад нөхөн сэргээлт, хаалтын зардлаа тусгай санд хуримтлуулчихсан байх зохицуулалтыг тусгажээ. Одоо бол тухайн жилийн нөхөн сэргээлтийн зардлын 50%-ийг тусгайлсан дансанд байршуулж байгаа. Өнгөрсөн хавар Төв аймгийн Заамарт өрөмдөөд орхичихсон нүх рүү бага насны хүүхэд унаж амиа алдсан харамсалтай хэрэг нөхөн сэргээлтийг хуулийн дагуу хийгээгүйгээс үүдэлтэй байсан.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

28 жил улс төрийн шоглоом болсон С.ЗОРИГИЙН ЭМГЭНЭЛ ба ДОРОМЖЛОЛ

28 жил улс төрийн шоглоом болсон С.ЗОРИГИЙН ЭМГЭНЭЛ ба ДОРОМЖЛОЛ

Б.Хурц: Энэ хэргийг хэрэг биш болгох сонирхлоо байнга илэрхийлдэг. Бод л доо, Ц.Нямдорж хэдэн удаа Хууль зүй, дотоод хэргийн сайд хийв. Яагаад энэ хүнийг ажиллаж байх хугацаанд энэ хэрэг илэрсэнгүй вэ. Хэргийг замхруулсан уу замхруулсан. Ингээд харахаар би мафи уу, Ц.Нямдорж мафи уу.

Oct 2, 2026

АНУ Ираныг тойруулан тэнгисийн цэргээ байршуулж эхлэв

АНУ Ираныг тойруулан тэнгисийн цэргээ байршуулж эхлэв

Х.Нямбаатар С.Зоригийн аллагын сэжигтэн Т.Чимгээд 2 орон сууц бэлэглэжээ!

Х.Нямбаатар С.Зоригийн аллагын сэжигтэн Т.Чимгээд 2 орон сууц  бэлэглэжээ!

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно