НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Албан тушаалаасаа огцорсноор авлигач, хулгайч биш болчихдоггүй!
АНАЛИЗ

Албан тушаалаасаа огцорсноор авлигач, хулгайч биш болчихдоггүй!

2026 оны 6-р сарын 30
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

Монголын улс төрд нэг гаж тогтолцоо нутагшсан гэхэд буруудахгүй. Авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон эрх мэдэлтэн, төрийн өндөр албан тушаалтан “үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл” өгснөөр бүх хулгай, луйвар нь дарагддаг. Жишээ нь, Л.Оюун-Эрдэнийн авлигын болон дээрмийн хэргүүд, Д.Амарбаясгалангийн нүүрсний хулгай, Х.Нямбаатарын луйврын баримтууд, Х.Булгантуяагийн Үндсэн хуулийн зөрчил зэргийн хэлж болно.

Тухайлбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй холбоотойгоор 2025 оны зургаа болон арваннэгдүгээр сард хэрэг бүртгэлийн хэрэг нээн, авлига, албан тушаалын шинжтэй асуудлаар шалгалт эхлүүлсэн болохоо АТГ-аас зарласан. Тэгвэл эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татсан бол Х.Булгантуяаг ТЕГ-аас мөн яллагдагчаар татсан. Тэгвэл хотын дарга асан Х.Нямбаатарыг ч мөн хуулийнхан дуудсан бололтой, тэрбээр морио унаад очно гэсэн хэдий ч Монголоосоо хэдийнэ зугатсан. Өнөөдөр тэдний хэн ч шүүхийн өмнө очоогүй байгаа. Тэд хууль зөрчсөн ч Төрийн ордонд, хууль батлах, хэлэлцэх үйл ажиллагаанд оролцсон хэвээрээ байна. Тэр тусмаа нөгөө л хуйвалдааны онолоо хэрэгжүүлсээр яваа. Үүний жишээ гэвэл Х.Булгантуяагийн үг үйлдэл. Төрийн эрх хууль бусаар авахыг завдсан, Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны дүгнэлт гарсан байтал тэрбээр Х.Нямбаатарын хулгайг өмөөрч, О.Номинчимэгийн лоббиг балиашиглаж яваа.

Эрх мэдлээ ашигласан, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон, луйвар хийсэн гэх дарга нарыг огцруулах гэж “манжин сугалах” дайны дажин болдог. Гэсэн атлаа албан тушаалаасаа огцронгуут авлига, хулгайн хэрэг нь “алга” болох нь хэвийн үзэгдэл шахуу болжээ. Олон нийт ч үүнд дасаж, “За ямар ч байсан суудлаасаа буулаа” гэж тайвширдаг болсон нь хамгийн аюултай бөгөөд эмгэнэлтэй үзэгдэл юм.

Гэвч бодит байдал дээр албан тушаалаас огцрох нь ёс зүйн хариуцлага болохоос хуулийн хариуцлага биш. Хуулийн өмнө тэд ямарваа нэг байдлаар гэм буруугаа тогтоолгох ёстой. Тэгэхгүй бол элдийн баримтуудад иргэд цаашдаа ч итгэж чадахгүйд хүрнэ. Энэ л хамгийн хорлонтой үзэгдэл юм.

Ард түмний боломж, улсын төсвийг тэрбум тэрбумаар нь зувчуулж, үүнээсээ болж огцронгуутаа хулгайлсан мөнгөөрөө гадагшаа зугаалдаг нь МАНай улстөрчдийн хувьд бичигдээгүй хууль болсон.

Хэрэв Монгол Улс жинхэнэ утгаараа шударга ёс, хуулийн засаглалыг хүсэж байгаа бол нэгдүгээрт, Эрүүгийн хариуцлагын гарцаагүй хүлээлгэж байх шаардлагатай. Товчхондоо, төрийн албанаас халагдсанаар авлигачийн гэм зэм цайрах ёсгүй. Нийтийн өмчийг завшиж, улс орны хөгжлийг хэдэн арван жилээр хойш татсан этгээдүүд шүүхийн өмнө зогсож, хуулийн дагуу тохирох хорих ялыг биеэр эдлэх ёстой. Торгууль эсвэл хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нэр томьёоны ард авлигачдыг нуудаг, ял завшуулдаг байдлыг Эрүүгийн хуулиас бүрмөсөн арчих хэрэгтэй.

Хоёрдугаарт, хохирлыг сохор зоосгүй үлдээхгүй төлүүлэх хэрэгтэй. Хэдэн жил сар хоригдсон, эсвэл чихрийн мөнгөөр торгуулсан нэртэй хулгайн мөнгөөрөө баян тарган амьдарч байгаа жишээ цөөнгүй. ЖДҮХС-гийн хэргээр ял шийтгэл хүлээсэн Б.Батзориг сайд асан өнөөдөр хотын том томоом том барилга барьчихсан байх жишээний. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг шоронд 2 жил суусан нэртэй хулгайн мөнгөөрөө тансаг байшинтайгаа л үлдсэн. Атал ард иргэд шударгаар хөдөлмөрлөөд авлигачдын хөрөнгөний 10 хувийг ч хурааж чадахгүй. Гуравдугаарт, улс төрийн болон төрийн албан дахин ойртох эрхгүйгээр хар жагсаалтад оруулах. Нэг яамны сайд байхда авлига, хулгайн хэрэгт холбогдсон хүн жилийн дараа өөр нэг яамны сайд болоод тууж явдаг жишиг Монголоос өөр хаана ч байхгүй. Ч.Номин Соёлын сайд байхдаа төсвийн мөнгөөр “Херо” энтертайментын найруулсан “Тамгагүй төр”-ийг тэтгэж, гадаад сурталчилгаа нэрээр мөнгө угаасан байж болзошгүй баримтууд илэрсээр байхад тэрбээр өдгөө Цахим хөгжил, харилцаа холбооны сайд болсон. Гэх мэтчилэн...!

Иймжээс хууль хүн бүрд ижил тэгш үйлчилж, шүүх цохиж буй алх бүрийн цаана шударга ёсыг тээж байж л энэ улс авлигын намаг балчигаасаа салж чадна.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11