

-Эдийн засгийн Австри сургуулийн үүднээс-
Ерөнхий сайд Н.УЧРАЛ: АИ-92 бензин бол ард түмний бензин. АИ-92 бензинээс бусад бензиний үнийг чөлөөлж болно.
Эдийн засгийн үндэс суурь хувь хүмүүсийн сонголтод тулгуурладаг. Бас бүх зүйл хүмүүний аливаа зүйлд өгдөг үнэ цэнэд тулгуурладаг. Үнэ цэн бол зөвхөн эд зүйлд оршдог жин хэмжээгээр тодорхойлогдохгүй. Ижил бараа бүтээгдэхүүн өөр өөр хүмүүст хэр их хэрэгцээтэй байгаагаас болж ондоо үнэ цэнтэй болно. Энэ талаар эдийн засгийн Австри сургуулийнхан сайтар тайлбарладаг. Австри сургуулийн “анхны давалгааны” төлөөлөгч Карл Менгер хувь хүмүүсийн сонголтууд эд зүйлсд өгч буй СУБЪЕКТИВ үнэлэмж, хэр чухалчилж байгаагаас хамаардаг гэдгийг батлан өгүүлсэн. Түүний дараа Бём Баварк энэ хандлага хүү болон капиталд цаг хугацааг чухалд үздэг талаар хөгжүүлэн тайлбарласан.
Бараа бүтээгдэхүүнд ямар нэг тогтмол хэмжээтэй хэрэгцээт байдал (usefulness), эсвэл ашигт байдал (utility) байгаад байдаггүй. Хэрэгцээт эсэхийг хэрэглэгчийн сэтгэл зүй, оюун ухаан шийднэ. Бидний цаг хугацаа, нөөц хязгаарлагдмал,би яарч байгаа бол бензиний дараалалд 2 цаг зогссоноос литрийг нь 5,000 төгрөгөөр манайхны хэлдэгээр дамласан үнээр авахыг илүүд үзэх тохиолдол байж болно.
Үнэ бол зах зээлд оролцож буй хүмүүс тодорхой тоо хэмжээтэй зүйлийн (жишээ нь бензин) төлөө нөгөө нэг зүйлээсээ (бэлэн мөнгө) хагацахад бэлэн байгааг харуулдаг. Үнэ бол өөр өөр зүйлийг хооронд солилцож байгаа ханш.
Үнэ зах зээлд оролцогчдод чухал дохио илгээдэг. Ямар нэг зүйлийн үнэ өсвөл худалдан авагчид тэр барааг бага хэрэглэж, зардлаа өөрсдийн илүү үнэлдэг зүйл рүү шилжүүлэх сэдэл төрүүлнэ. Харин борлуулагчид илүү ихийг үйлдвэрлэх, импортлох, илүү мөнгө олох сэдэл төрүүлдэг.
Манай Засгийн Газар бензин, түлш импортлох тусгай зөвшөөрлийг “чөлөөлсөн” ч, “үнийн зөвлөл” борлуулах үнийг хянах аж. Татвар төлөгчдийн мөнгөөр сав барихаас гадна үнийг ч бас барих юм байна.
Эдийн засгийг удирдан зохион байгуулах шийдвэрийг нэг газар төвлөрүүлэн гаргах боломжгүй,тэнд тийм хангалттай МЭДЛЭГ байхгүй. Хувь хүн бүрийн мэдлэг янз бүр тул олж авч буй мэдээллүүд бас янз бүр байдаг. Сая сая хүмүүсийн тархай бутархай мэдлэг тухайн орчин, цаг хугацаанаас хамаарч барааны үнийг байнга өөрчилж янз бүр тогтоодог үнийн системийг аяндаа бүрдүүлдэг. Тиймээс үнэ бол сая сая хүмүүсийн янз бүрийн МЭДЛЭГийн нийлбэр юм. Ф.Хаек энэ талаар тайлбарлсан.
Албан тушаалтан хүний сонголтыг шийдэхгүй, үнийг тогтоохгүй. Тухайн барааны үнийг хэрэглэгч худалдан авснаар тогтоодог. Ерөнхий сайдын хэлсэнчилэн ард түмнээ бодож төр үнэ дээр оролцох тусам эсрэг үр дүн гарна.
Зарим компани бензин зарахгүй байна гээд зүхээд байгаа нь ердөө тэд авчирч зарахуйц сонирхолтой, ашигтай үнэ биш байна, яагаад гэвэл төрөөс үнийг бариад байна гэсэн үг.
Үнийн тогтолцооны илгээдэг чухал мэдээллийн ачаар борлуулагч, худалдан авагч өөрсдийн сонголтыг сайн дураар бодит байдалд нийцүүлэн тохируулж байдаг. Ингэснээр амьдрал аяндаа “баярлалаа- баярлалаа”гээд зохицоод явчихдаг юм.
Төр үнэ хэдий чинээ барина, төдий чинээ төлөөстэй. Хомсдол бидний байнгын амьдрал болно. Компаниуд төрд үйлчилсээр, дараалалд зогссоор дарлуулсаар байх болно.
М.УЛАМБАДРАХ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 8-р сарын 11
2026 оны 8-р сарын 10
2026 оны 8-р сарын 10
2026 оны 8-р сарын 10
2026 оны 8-р сарын 13
2026 оны 8-р сарын 13
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 9
2026 оны 8-р сарын 17
2026 оны 8-р сарын 12
2026 оны 8-р сарын 10
2026 оны 8-р сарын 11
2026 оны 8-р сарын 10
2026 оны 8-р сарын 11