НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Абу-Даби болон Москвад Европын аюулгүй байдлын шинэ архитектурын талаар юу яригдав?
АНАЛИЗ

Абу-Даби болон Москвад Европын аюулгүй байдлын шинэ архитектурын талаар юу яригдав?

6 өдрийн өмнө
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Дональд Трампын тусгай төлөөлөгчид болох Стив Уиткофф, Жаред Кушнер нар өчигдөр Москвад хүрэлцэн очиж ерөнхийлөгч Путинтэй хоёр цаг гаруй ярилцлаа. Тэд Абу-Дабид болсон АНУ-ОХУ-Украины гурван талт уулзалтаа өндөрлөөд ийнхүү Москвад газардсан юм. Уиткофф, Кушер нарын гол зорилго нь олзлогсдыг солилцох, мөн Европ тивийн аюулгүй байдлын шинэ архитектурыг зурах хэлэлцээнд европчуудыг багтаах юм.

Уулзалтын дараа Уиткофф CNN-д өгсөн товчхон яриандаа Путин Констатиновкад Алешкад хийсэн шиг хүмүүнлэгийн солилцоо хийхийг санал болгож, Европ тивд мөнхийн энх амгалан тогтоно гэж найдаж байгаагаа хэлээд европчуудыг “дайн, энх тайван хоёрын алийг нь хүсч байгаагаа тодорхой болгох хэрэгтэй гэжээ.

Уулзалтын үеэр талуудын илэрхийлсэн байр суурь:

Путин

-Зөрчилдөөнийг дуусгах,

-Украины санал болгосон “саарал бүс”-ийн талаар Москва мэдэж байгаа,

-ОХУ-ын хувьд Украинтай хиллэсэн ганц л хил бий,

-Украинд байгаа гаднын ямар ч цэргийн хүчин Оросын бай  болох болно, гадны цэрэг Украинд байгаа нь ОХУ-ын аюулгүй байдалд заналхийлэл болно, Москва эхнээсээ үүний эсрэг байсан,

-Украинд мөнхийн амар амгалан тогтоосоо гэж хүсч байна,

-Украины зөрчилдөөн дэх газар нутгийн маргааны хамгийн гол асуудал нь тэнд амьдарч буй хүмүүсийн асуудал юм,

-Газар нутгийн асуудал яригдах болно,

-Орос, Украин хоёр Алешкийн хүмүүнлэгийн солилцоог амжилттай хийсэн туршлага бий, тиймээс Констатиновкад Алешкийн адил солилцоо хийх боломж бий,

-Орос Константиновкийг хяналтандаа байлгаж байгаа учраас хүмүүнлэгийн солилцооны аюулгүй байдлыг хангахад бэлэн байна,

-Констатиновкагийн ойролцоох газрыг минажүүлэхэд Орост 5 хоногийн хугацаа хэрэгтэй,

-Хэрэв Констиновкаг Украин хянаж байгаа гэж үзэж байгаа бол хүмүүнлэгийн солилцооны аюулгүй байдлыг Украин хангах ёстой,

-Константиновкад 400-500 энгийн иргэн байгаа, хүмүүнлэгийн солилцоо хийхэд гадаадын сэтгүүлчдийг, тэр дундаа АНУ-ын сэтгүүлчдийг урьж харуулж болно,

-ОХУ хэзээ ч Европтой хийх хэлэлцээний эсрэг байгаагүй,

-АНУ-ын тал европчуудтай ярилцаж тэд энх тайван, эсвэл дайны алийг нь хүсч байгааг тодорхой болгоосой гэж Орос хүссэн,

-Ерөнхийлөгч Трамп Европын аюулгүй байдлын тогтолцооны талаар тохиролцох гэж хүссэн ч европчууд энэ саналаас татгалзсан.

Уиткофф

-Орос-Украины хооронд олзлогдсдыг солилцох гэж байгаа нь зөрчилдөөнийг шийдвэрлэхэд ахиц гарч байна гэсэн үг,

-Абу-Дабигийн уулзалтад европчууд оролцоогүй ч, тэнд юу яригдсаныг тэд мэдэж байгаа,

-Өнөөдөр Путинтэй хийсэн уулзалтын талаарх мэдээллийг ерөнхийлөгч Зеленскийд дамжуулах болно,

-АНУ европчуудтай Европын аюулгүй байдлын архитектурыг яриад эхэлчихсэн,

-Европ хэлэлцээрт оролцож, Украины зөрчилдөөнийг дуусгах хүсэлтэй байгааг бид харж байна,

-Украины зөрчилдөөнийг аль болох хурдан дуусгах хүсэлтэй байгаагаа ерөнхийлөгч Трамп Путин ерөнхийлөгчид дамжуулж хэлэхийг хүссэн,

-Ерөнхийлөгч Путинтэй хийсэн энэ уулзалтын дараа европчуудын оролцсон хэлэлцээрийн шинэ үеийг эхлүүлнэ гэж найдаж байна.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Мягмар гаригт хийсэн, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, нэр төрөө сэргээлгэх мэдэгдлийн араас Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.11.18) хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг товч тоймловол “Гашуунсухайтын төмөр зам, "Бодь" группийн оффтейк гэрээтэй нэр нь холбогдсон, тухайн үед ҮАБЗ-д ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид бүгд шалгуулах ёстой. УИХ-ын халдашгүй байдлын ард нуугдах ёсгүй. Төгрөг нуурын ордыг $250 саяар зарсан асуудлаар хуулийнханд ахин хандана. Мөн тэдэнд хугацаатай үүрэг өгнө. Гашуунсухайтын төмөр замын төсөл болон МАН-даа ч хөндлөнгийн аудит оруулна” гэсэн нь нэг талаас улс төрийн цэвэрлэгээгээ эхлүүлж буй хүний үг байв. Нөгөө талаар улсаа авлигаас чөлөөлж чадах уу гэсэн асуулт үлдээв. Улс төрөө ч, улсаа ч цэвэрлэж чадвал Н.Учралын ирээдүйн карьерт хэрэгтэй.

Nov 18, 2026

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!