НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
30 жил ярьсан сэдэв: Зөвхөн архи зарж буй Чөлөөт бүсийг "чөлөөлнө"
АНАЛИЗ

30 жил ярьсан сэдэв: Зөвхөн архи зарж буй Чөлөөт бүсийг "чөлөөлнө"

2026 оны 3-р сарын 31
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш 30 гаруй жил ярьж буй хэдэн сэдэв бий. Тэдний нэг нь Чөлөөт бүс юм.

Мэдээж өнгөрсөн 30 жилийн хугацаанд үе үеийн УИХ, Засгийн газрын эрхтэн дархтанууд энд тэндхийн Чөлөөт бүсийг очиж үзэн туршлага судалсан.

2001 онд Чөлөөт бүсийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу 4 газар Чөлөөт бүс байгуулсан. Үүнд,

  • Сэлэнгийн Алтанбулаг, 500 га

  • Улаанбаатарын Хөшигтийн хөндий, 1000 га

  • Баян-Өлгийн Цагааннуур, 158 га

  • Дорноговийн Замын-Үүд, 900 га.

Чөлөөт бүс гэж нэрлэн хашаалчихсан ч Хөшигтийн хөндийнхөөс бусад 3-т нь зөвхөн архи зарж байгаа юм. Учир нь, зөвхөн архины зөвшөөрөл нь богино хугацаанд гардаг хэмээн УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг хэллээ.

Чөлөөт бүсийн хуулиараа маш тааламжтай татварын орчин бий болгож өгсөн ч өнөөг болтол эдгээр бүс жинхэнэ утгаараа хөгжихгүй байгаа хэд хэдэн шалтгаан бий. Нэгд, эдгээр бүсийг хашаалчихсанаас өөр дэд бүтэц бараг байхгүй, хоёрт, Чөлөөт бүсэд үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл нь төрийн байгууллагаас дор хаяж 2 жилийн дотор гарч байна, энэ хооронд банкны зээлийн хүү хий төлөгдөхөөс гадна 5 жилийн хугацаатай олгож байгаа газрын зөвшөөрлийн тал хугацаа нь өнгөрчихөж байна, гуравт, удирдлага, захиргааны хувьд оновчгүй, Чөлөөт бүсийн Захирагч нь төрийн ТЗ ангиллын зэрэг дэвтэйгээр томилогдож байгаа ч архи болон газар зарах л ажил хийж байна.

2001 онд Чөлөөт бүсийн тухай хууль гарч 2004 онд Замын-Үүдийн чөлөөт бүсийг байгуулж, түүнээс хойш 230 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулжээ. Энэ мөнгөөр зарим нэг дэд бүтцийн ажил хийгдсэн ч өнөөдрийн байдлаар ажиллаж байгаа объект бараг байхгүй, зарим нь бүүр тоногдсон байдалтай байгаа юм. Уг нь Замын-Үүдийн Чөлөөт бүс маш богино хугацаанд хөгжиж, эдийн засагт хувь нэмрээ оруулах боломжтой байсан. Замын-Үүдийн Чөлөөт бүсийг боомтоосоо 800 метрийн зайтай байгуулсан нь эрүүл ухаанаар ойлгох боломжгүй, харалган шийдвэр байсан. Мэдээж зам барихаар төлөвлөсөн ч одоо болтол замгүй.

ШИНЭ ХУУЛИАР ЧӨЛӨӨТ БҮСИЙГ ЧӨЛӨӨЛНӨ

Энэ бүх байдлыг шинэ хуулиар өөрчилж, Чөлөөт бүсийг жинхэнэ утгаар нь ажиллуулахаар Шадар сайд Х.Ганхуяг зорьж байна. Уул уурхайн бус эдийн засгийн засгийг Чөлөөт бүсээр дамжуулан хөгжүүлэх боломжийг шинэ хуулиар олгох орчин, нөхцөлийг байгуулах ажээ. Сүүлийн 20 жилд Монгол Улсын экспортын төрөл огт нэмэгдээгүй, эрдэсийн бүтээгдэхүүн, малын түүхий эд, ноолуур, мах гэсэн голлох бүтээгдэхүүн хэвээр байгааг Чөлөөт бүсийг хөгжүүлснээр өөрчлөх боломж бий. Одоогийн Чөлөөт бүсүүдэд хууль бусаар олгосон газрыг юун түрүүн цэгцлэх бөгөөд 74 аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх тооцоо байгаа ажээ. ЕАЭЗХ-той байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг амилуулах боломж гарч ирнэ гэж үзэж байна.

ХУУЛЬД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРОХ ВЭ?

  • Чөлөөт бүсийн тухай хуулийн нэрийг Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль хэмээн нэрийднэ,

  • Чөлөөт бүсийг УИХ-ын тогтоолоор баталж буйг больж Засгийн газар байгуулдаг болно,

  • Чөлөөт бүсийг тодорхой хугацаатай байгуулна, энэ хугацаа нь дуусахад тухайн орон нутгийн хөгжлийг дэмжих бүтэц болно, одоогийн хуулиар хугацаагүй байгуулж байгаа нь орон нутагтаа хэзээ ашиг, өгөөжөө өгөх нь тодорхойгүй байгаа,

  • Төрөлжсөн байдлаар хөгжүүлнэ, худалдааны, экспортын, аялал жуулчлалын, аж үйлдвэрийн парк гэх мэт.

  • Чөлөөт бүсэд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн хугацааг маш хялбаршуулж 7 хоногийн дотор шийддэг болгоно,

  • Чөлөөт бүсүүдийг хариуцсан захиргаа гэж байгуулагдана,

  • Чөлөөт бүсүүд нь компанийн хэлбэрээр ажиллана,

  • Мэдээллийн нэгдсэн сан ажиллана.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

Цаг агаарын хэт халалт, эрс тэс уур амьсгалын үзэгдэл нэмэгдэж буйтай холбогдуулан энэ долоо хоногт эхэлж буй ган болон цөлжилттэй тэмцэх "Cop17" бага хурлын ач холбогдол эрс нэмэгдээд байна.

Aug 17, 2026

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19