НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
2027 оны төсвийн онцлох тоонууд
АНАЛИЗ

2027 оны төсвийн онцлох тоонууд

5 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

  • Зарлага: 41.5, орлогыг 39.2 их наядаар тооцож, татварын ачаалал 1.3 их наядаар буурна.

  • Иргэний 792,000 төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөлж ачаалал 840 тэрбумаар буурав. Иргэн жилдээ 1 сая төгрөгийг дансандаа буцааж авна.

  • НӨАТ-ын 50 сая босгыг 400 сая болгож, 23.500 ААН-ийн бизнес тэлнэ.

  • 2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой ААН-ийн татвар 1% болов. 180 мянган ААН-ийн ачаалал буурав.

  • 6-10 тэрбумын орлоготой ААН-д 15 хувийн дундын шинэ шатлал хэрэгжсэнээр 600 гаруй ААН-ийн татварын ачаалал буурна.

  • Цахилгаан автомашиныг Гаалийн албан татвараас чөлөөлнө. Иргэн, ААН-үүд 110 тэрбумыг гаалийн татварт төлөхгүй. 

  • Иргэдээ 186.3 тэрбумын НДШ-ээс чөлөөлөв. 3 хүртэлх ажилтанд 36 сараар чөлөөлнө. Ахмад настан, давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, аль нэг ажлаасаа НДШ-ээс чөлөөлөгдөнө.

  • Олон улсын зах зээлээс 300 сая ам.долларын эх үүсвэр татан, 6,000 ААН, иргэнд бизнесийн зээл олгоно.

  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 10 %, төрийн захиргаа, төрийн тусгай албан хаагчдын цалинг 20 %-иар нэмнэ.

  • 211.6 мянган албан хаагчийн цалингийн нэмэгдэлд 888.1 тэрбум төгрөг тусгав.

  • Тэтгэврийн реформ үргэлжилж, дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөгт хүрнэ.

  • 16-25 мянган айлыг ипотекийн 6 хувийн зээлээр орон сууцанд оруулна. Сонгон шалгаруулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулна.

  • Эрчим хүчний салбарт 621.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгав.

  • 11 аймаг болон Улаанбаатарын цахилгаан, дулааны шугам сүлжээ, дэд бүтцийн шинэчлэлд 81.4 тэрбум төгрөг.

  • Улаанбаатар хотын 60 мянган айл өрхийг цахилгаанаар, 52 мянган өрхийг дулаанаар хангах 300 МВт-ын Дулааны VI цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна.

  • Өрхийн нарны эрчим хүчний тоног төхөөрөмжид 2 тэрбумын хөрөнгө оруулна.

  • Ахмад настан, зорилтот бүлгийн иргэдийн өргөн хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийн төлбөрийг ЭМДС-гаас 100 % хөнгөлнө.

  • Эрүүл мэндийн үйлчилгээнд төлөх 103 тэрбум төгрөг иргэний дансанд үлдэнэ.

  • Улсын хэмжээнд 45 эмнэлэг барина.

  • Боловсролын салбарт 1.0 их наяд төгрөгийн санхүүжилт олгоно. “Ухаалаг, ногоон сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүс бүрд төрөлжсөн “Ахлах сургууль”-тай болно.

  • Улсын хэмжээнд 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байр барина.

  • 5-7 дугаар ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулна.

  • 110 сая тонн нүүрс экспортолж, 4.5 их наядын орлого төвлөрүүлнэ.

  • Зэсийн баяжмалын экспортоос 4 их наяд төгрөг төвлөрүүлнэ.

  • Уул уурхайгаас 10.9 их наяд төгрөгийн орлого орж ирнэ.

  • ТӨК-иудын удирдлага өөрсдөө мэдэн зарцуулдаг байсан цэвэр ашгаас нь 2027 онд 3.5 их наяд төгрөг авна.

  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 20 %-ийг орон нутгийн хөгжилд үлдээнэ.

  • Оюутолгойгоос 17 жилийн дараа анх удаа 3 их наяд төгрөгийн ногдол ашгийн “Хуримтлалын сан”-д төвлөрүүлнэ.

  • Улсын хэмжээнд 338 км авто зам барьж ашиглалтад оруулна.

  • Цагаандэл-Уул, Бичигтийн 2 боомтын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, Хавирга боомтын барилга угсралтын ажлыг шинээр эхлүүлнэ.

  • 5 аймаг, Улаанбаатар хотод гал түймэр унтраах, аврах ангийн барилга байгууламжийг барьж, шинэчилнэ.

  • Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар барина. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.

  • Увс-Ховдыг холбох 163 км, Завхан-Говь-Алтайг холбох 198 км автозамын зэрэг томоохон замын ажлууд үргэлжилнэ.

  • Газрын тос боловсруулах үйлдвэр, Баруун бүсийн арьс ширний үйлдвэр зэрэг том төслүүдийг урагшлуулна.

  • Бүтээн байгуулалтаар дамжуулан 90 мянган ажлын байр хадгална.

  • 11 их наядаар хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалтын 60 хувийг өмнө эхлүүлсэн төслүүдээ дуусгахад зориулна.

  • “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхлүүлнэ. Санхүүжилтийг 1.8 их наядаар нэмэгдүүлнэ.

2027 оны төсвийн онцлог нь,

  • Татварын орлогын эзлэх хувь хэмжээ 90 хувь байсныг 79 хүртэл бууруулсан

  • ТӨК-иудын цэвэр ашиг, хүүгийн орлогоос төсвийн 21 хувийг бүрдүүлсэн

  • Татварын багц хуулийг хэрэгжүүлснээр 1.3 их наядын бодит дэмжлэг үзүүлсэн

  • ААН-үүдээ дэмжиж, 2027 онд 17 мянга, 2030 он хүртэл 41 мянган ажлын байр нэмэгдүүлэх

  • Нийгмийн даатгалын багц хуулийн, тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх

  • 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмэх

  • Төрийн албан хаагчдын цалинг 33 хуулиар зохицуулж байсныг өөрчилж, цалинг 10-20 хувиар нэмэх

  • Дуусдаггүй олон яриаг дуусгаж, суурь асуудлаа шийдсэн, шинэчлэл өөрчлөлтийн хуулиудаа хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн төсөв болжээ.  

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Мягмар гаригт хийсэн, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, нэр төрөө сэргээлгэх мэдэгдлийн араас Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.11.18) хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг товч тоймловол “Гашуунсухайтын төмөр зам, "Бодь" группийн оффтейк гэрээтэй нэр нь холбогдсон, тухайн үед ҮАБЗ-д ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид бүгд шалгуулах ёстой. УИХ-ын халдашгүй байдлын ард нуугдах ёсгүй. Төгрөг нуурын ордыг $250 саяар зарсан асуудлаар хуулийнханд ахин хандана. Мөн тэдэнд хугацаатай үүрэг өгнө. Гашуунсухайтын төмөр замын төсөл болон МАН-даа ч хөндлөнгийн аудит оруулна” гэсэн нь нэг талаас улс төрийн цэвэрлэгээгээ эхлүүлж буй хүний үг байв. Нөгөө талаар улсаа авлигаас чөлөөлж чадах уу гэсэн асуулт үлдээв. Улс төрөө ч, улсаа ч цэвэрлэж чадвал Н.Учралын ирээдүйн карьерт хэрэгтэй.

Nov 18, 2026

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!