2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19


Зөвлөлтийн түүхэн дэх хамгийн аймшигт он жилүүд болох 1937-1938 оны "Их хэлмэгдүүлэлт" буюу "их террор"-ын тухай Санкт-Петербургийн түүхч, түүхийн ухааны дэд доктор Кирилл Александров "Лента.ру"-д өгсөн ярилцлагыг хүргэж байна. Энэхүү материал нь тухайн үеийн нийгэм, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал болон Сталины явуулсан бодлогын цаад шалтгааныг гүнзгий тайлбарласан болно.
2027 онд XX зууны Зөвлөлтийн түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй үйл явдлуудын нэг болох 1937-1938 оны нийтийг хамарсан хэлмэгдүүлэлтийн 90 жил болно. Ард түмний ой санамжинд энэ үе "Ежовщина" (Сталины Дотоод хэргийн ардын комиссар Николай Ежовын нэрээр) гэж үлдсэн бол орчин үеийн түүхчид үүнийг "их террор" хэмээн нэрлэдэг. Үүний шалтгаан болон үр дагаврын талаар дэлгэрэнгүй ярьжээ.
-Зөвлөлт засаг тогтносон цагаасаа л хүчирхийлэл хэрэглэж ирсэн. 1937-1938 оны “их террор” бол хамгийн аймшигтай нь байсан байх ?
-Коммунист намын удирдах байгууллагуудаас энхийн цагт зохион байгуулсан аллага, асар өргөн хүрээг хамарсанд байгаа юм. Дайны өмнөх арван жил ЗХУ-ын хүн амын хувьд жинхэнэ сүйрэл байлаа. 1930-1940 оны хооронд Сталины террорт 8.5 сая гаруй хүн амь үрэгдсэн байдаг. Үүнээс 760 мянга гаруй хүн хувьсгалын эсэргүү гэж буудуулсан. Нэг сая орчим хүн улмаас буудуулсан. Нэг сая орчим хүн кулакуудыг (чинээлэг тариачид) устгах ажиллагааны үеэр зам зуур нас барсан, амь үрэгдсэн. 500 мянга орчим хоригдол ГУЛАГ-т амь үрэгдсэн. 6.5 сая хүн 1933 оны зохиомол өлсгөлөнгөөр (голодомор) нас барсан.
Их терророор буюу 1930, 1931, 1932, 1933 онуудад буюу ойролцоогоор 7 сая хүн амь үрэгдсэн юм. Харьцуулбал, 1941-1944 онд Германд эзлэгдсэн ЗХУ-ын газар нутагт амь үрэгдсэн хүмүүсийн тоог хүн ам зүйчид 4-4.5 сая гэж үздэг.

Климент Ворошилов, Вячеслав Молотов, Иосиф Сталин, Николай Ежов нар Москва-Ижил мөрний суваг дээр, 1937 он
-Хүний санаад оромгүй хэрцгий яргалал үйлдсэн гэдэг шүү дээ?
-Цаазаар авах ялыг зөвхөн буудах байдлаар гүйцэтгэдэггүй байлаа. Жишээлбэл, Вологда мужийн НКВД-д гүйцэтгэгчид Удирдах газрын дарга, улсын аюулгүй байдлын хошууч Сергей Жупахины зөвшөөрлөөр ялтнуудын толгойг сүхээр цавчдаг байв. Куйбышев мужид 1937-1938 онд цаазлагдсан 2000 орчим хүний 600-г нь олсоор боомилж алсан. Барнаулд ялтнуудыг ломоор (төмөр цохилуур) цохиж алдаг байв. Алтай болон Новосибирск мужид эмэгтэйчүүдийг буудахын өмнө бэлгийн хүчирхийлэлд оруулдаг байжээ.Новосибирскийн шоронд НКВД-ын ажилтнууд хоригдлыг ганц цохилтоор хэн нь хурдан алах вэ гэж мөрийцөж тоглодог байсан гэх мэдээлэл бий. Энэ нь Сталины дэглэмийн хэрцгийлэл ямар түвшинд байсныг харуулж байна.

Цагаан тэнгисийн сувгийн барилгын ажил, 1933 он
-Түүхч Олег Хлевнюк "Сталины гол зорилго нь өөрийн дэглэмд дайсагнагч хүмүүсийг устгах байсан" гэж үздэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Би Олег Витальевичийн үзэл бодлыг нэмж тодруулмаар байна. Октябрийн эргэлт болон иргэний дайнд большевикууд ялсны дараа Зөвлөлтөд Коммунист намын Төв Хорооны дарангуйлал тогтсон. Ленин, Сталин нарын гол зорилго бол булааж авсан засгийн эрхээ ямар ч үнээр хамаагүй хадгалж үлдэх байв. Эрх мэдлээ алдвал олон мянган большевикууд улс төрийн эрх мэдэл болон амиа алдах эрсдэлд орно гэдгээ мэдэж байлаа. Тухайн үеийн ЗХУ-ын хүн амын дийлэнх нь тариачид байв. 1926 оны тооллогоор хүн амын 80 гаруй хувь нь хөдөө орон нутагт амьдарч байлаа. Шинэ эдийн засгийн бодлогын (НЭП) жилүүдэд (1923-1925) тосгоны амьдрал сэргэж, тариачид баяжсан. Гэвч аж үйлдвэрийн бүтээгдэхүүн дутагдалтай байсан тул тариачид хүнсний бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж эхлэв. Большевикууд хүнсийг зах зээлийн үнээр худалдаж авахыг хүсээгүй тул 1927-1928 онд үр тариаг хүчээр хураах бодлогод шилжсэн.
Сталин нэг зүйлийг ойлгосон нь “газар дээрээ бие даан ажиллаж буй чөлөөт тариачин байгаа цагт коммунист нам үргэлж аюулд байх болно”. 1928 онд Сталин тариачдыг "капиталистууд, кулакуудыг төрүүлдэг анги" гэж ил тод зарласан. Төлөвлөгөө нь маш тодорхой байв. Хамгийн хөдөлмөрч тариачдыг устгах, тэдний хөрөнгийг хураах, харин үлдсэн хэсгийг нь төрийн мэдэлд байгаа хамтралд (колхоз) бэлгэдлийн төдий хөлсөөр ажилладаг эрх мэдэлгүй “боолууд” болгон хувиргах. Энэхүү систем л Сталинд эрх мэдлээ хадгалах боломж олгож байлаа.

1901 он, тариачид тосгоноос хотод ажиллахаар явж байна
-Эрх чөлөөт тариачид, бие даасан хөрөнгөтнүүдийг дарахын тулд их яргалал үйлдсэн юм уу.
- Большевикууд 1 сая орчим тариачны аж ахуйг (5-6 сая хүн) устгаж, 4 сая хүнийг албадан нүүлгэсэн. Тосгон үүнийг маш хүчтэй эсэргүүцэж байлаа. ОГПУ-ын мэдээллээр 1930 онд ЗХУ-д тариачдын 13 мянган удаагийн эсэргүүцлийн цуглаан, 55 удаагийн зэвсэгт бослого гарсан. Үүнд 2.5 сая хүн оролцсон нь Иргэний дайны үеийн Цагаантны хөдөлгөөнөөс гурав дахин их тоо юм.
Хэдийгээр 1930-1933 онд зөвлөлт “төр” нь тариачдын эсэргүүцлийг дарсан ч "колхозын жаргалтай амьдрал"-ын эсрэг далд дургүйцэл байсаар байв. Мөн 1935-1936 онд 1930-аад оны эхээр цөллөгт явсан тариачид эргэж ирж эхэлсэн. Ежовщинагийн үеэр буудуулсан хүмүүсийн 60 орчим хувь нь тариачид (колхозчид, хувийн аж ахуйтан тариачид, хуучин “кулакууд”) байсан юм. Дайны өмнө Сталины гол зорилго бол хамтралжуулалтын эсрэг ямар ч эсэргүүцлийг үндсээр нь тасдах явдал байв.
-Тариачдаас гадна өөр хэн Сталины хэлмэгдүүлэлтэд өртсөн бэ?
- "Ард түмний дайсан" гэх нэрээр бусад бүлгүүдийг ч устгасан. Жишээлбэл, Оросын Үнэн алдартны сүм жинхэнэ сүйрэлд өртсөн. 1917 онд Орост 146 мянган лам хувраг, 67 мянган сүм хийд байв. 1917-1939 оны хооронд большевикууд 120 мянган лам хуврагийг устгасан бөгөөд үүний дийлэнх нь Сталины үед буюу 1937-1938 онд тохиосон юм. 1939 оны намар гэхэд ЗХУ-д ердөө 150-300 орчим сүм л үйл ажиллагаа явуулж үлдсэн байлаа. Большевикууд дэлхийн хамгийн том Үнэн алдартны “институц”-ыг бараг бүрэн устгаж чадсан юм.
-Яагаад террорыг гүйцэтгэж байсан хүмүүс өөрсдөө золиос болсон бэ? Сталин өөрийн тусгай албадын барьцаанд орохоос айсан уу?
-Сталин угтаа коммунист намыг мафийн бүлэглэл шиг удирдахыг хүссэн. Тэрээр удирдагчдаа бүгдийг нь аллагад оролцуулж, цусаар барьцаалдаг байлаа. Сталины системд масс аллагыг гүйцэтгэгчид нь хэрэггүй болсон гэрчүүд байсан тул тэд үхэхээр заяагдсан байдаг гэсэн үг. Тийм ч учраас хошууч Жупахин, мөн хэлмэгдүүлэлтийг гардан удирдаж байсан Николай Ежов нар буудуулсан юм.
Гэхдээ чекистүүд (НКВД-ын ажилтнууд) олноороо хэлмэгдсэн гэж хэтрүүлж болохгүй. 1937 оны байдлаар НКВД-ын системд ажиллаж байсан 25 мянган ажилтнаас 1938 оны дунд үе гэхэд ердөө 2273 хүн баривчлагдсан байдаг. Тэдний ихэнх нь улс төрийн бус, ахуйн болон гэмт хэргийн шалтгаанаар шийтгэгдсэн.

1934 онд Москва хотын Петровка болон Кузнецкийн гүүрний уулзвар дээрх замын хөдөлгөөн зохицуулагч
-Ежовын оронд Берия гарч ирэхэд баривчилгаа зогсож, зарим хүмүүсийг сулласан гэдэг. Яагаад 1938 оны сүүлчээр ийм "гэсэлт" болсон бэ?
-Нэгдүгээрт, улс оронд хоёр жил үргэлжилсэн цуст хар дарсан зүүдний дараа амсхийх хугацаа хэрэгтэй байв. Ежовщинагаас бүгд, тэр байтугай чекистүүд өөрсдөө ч залхсан байлаа. Хоёрдугаарт, олон улсын нөхцөл байдал өөрчлөгдсөн. Гитлерийн амбиц Герман болон барууны орнуудын хооронд дайн дэгдээх аюултай болсон тул Сталин үүнээс ашиг хүртэхийг хүсэв. Одоо бүх анхаарлаа гадаад харилцаанд хандуулах хэрэгтэй болсон. Гэхдээ "Бериягийн либерализаци" гэдэг нь большевикууд терророос татгалзсан гэсэн үг биш. 1939-1940 онд "хувьсгалын эсэргүү" хэргээр 135,695 хүн ял сонсож, 4,201 нь буудуулсан байдаг.
-Хэлмэгдүүлэлтийн үр дагавар үгээр хэлэхийн аргагүй байх, тийм үү?
-Сталин болон түүний гар хөл бологсод олон зуун мянган гэм зэмгүй хүнийг устгаж, сая сая хүний амьдралыг сүйрүүлсэн. Террорын уур амьсгалд ард түмэн худал хуурмаг, айдас, хоёр нүүр гаргах байдалд дасаж, оюун санааны хувьд асар их доройтолд орсон юм. Хүмүүсийн бие махбодыг төдийгүй амьд үлдсэн хүмүүсийн сэтгэл санааг устгасан.
Шинжлэх ухаан, цэрэг арми, соёл урлагийн салбар нөхөж баршгүй хохирол амссан. Александр Свечин (цэргийн онолч), Георгий Лангемак (пуужингийн зохион бүтээгч), Осип Мандельштам (яруу найрагч), Лев Шубников (физикч) зэрэг агуу хүмүүсийн үхлийг юугаар хэмжиж болох вэ?
Их хэлмэгдүүлэлт нийгмийн эсэргүүцлийг дарж чадаагүй, харин ч улам гүнзгийрүүлж, хорсолтой болгосон. 1941 оны зун-намар Зөвлөлтийн 3.5 сая цэрэг олзлогдож, 200 мянга гаруй хүн дайсны талд урвасан нь хамтралжуулалт, албадан хөдөлмөр, Ежовщинагийн зүй ёсны үр дагавар байсан юм.
-Хэлмэгдүүлэлт нь шинэ үеийн большевикуудын хувьд "нийгмийн лифт" болсон гэж хэлж болох уу?
-Тийм ээ. Сталин намын дээд түвшнийхнийг (номенклатура) устгаж, оронд нь өөртөө үнэнч шинэ элитийг гаргаж ирсэн. Югославын коммунист Милован Жилас "Ангиудыг устгахын төлөө хийгдсэн хувьсгал нь нэгэн шинэ ангийн хязгааргүй засаглалд хүргэлээ" гэж бичсэн байдаг.
1952-1953 оны өвөл Сталин дахин нэг шинэ хэлмэгдүүлэлт (Ежовщина) эхлүүлэхээр төлөвлөж байсан нь Берия, Хрущев, Маленков нарын айдсыг төрүүлсэн. Би Сталиныг өөрийнх нь хүрээлэл устгасан гэж боддог. Түүнийг эм тариагаар алсан уу, эсвэл эмнэлгийн тусламж үзүүлэлгүй зориуд үхүүлсэн үү гэдэг нь тийм ч чухал биш.
Эцсийн дүндээ Сталин улс төрийн хувьд дампуурсан хүн юм. Ленин Зөвлөлт улсыг байгуулж, Сталин түүнийг асар том систем болгосон ч энэ улс Сталиныг нас барснаас хойш 40 жил ч оршин тогтнож чадаагүй. Түүхийн хэмжүүрээр бол энэ бол маш богино хугацаа юм.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19