НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Зөнөхгүй байя гэвэл өдөр болгон гараараа бич
ШАР МЭДЭЭ

Зөнөхгүй байя гэвэл өдөр болгон гараараа бич

2026 оны 2-р сарын 6
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Японы Киото хотын эрдэмтэн Хироши Танака 2011-2019 оны хооронд 300 гаруй 80-аас дээш настанд ажиглалт хийж, зөнөглөрөлийн шалтгааныг олохыг хичээжээ. Эрдэмтэн судалгаандаа 80-аас дээш настай боловч ухаан санаа нь эрүүл хүмүүсийг сонгосон байна.

Хөгшчүүлд нийтлэг ажиглагдсан зүйл нь,

-Ой санамжаа огт алдаагүй,

-Хурдан сэтгэдэг,

-Үгээ тод хэлж ярьдаг,

-Өдөр болгоны хийж хэвшсэн өөрийн гэсэн дэглэмтэй байжээ.

Танака зөнөгрөлийн шалтгаан генетикийн мэдээлэлд байдаг гэсэн таамаглаж байсан нь энэ судалгааны эцэст андуу таамагласнаа ойлгожээ.

Танакагийн ажигласнаар хоол хүнс, биеийн хөдөлгөөн, нойр аль аль шалтгаан биш байв. Тэдгээр настаны дийлэнхэд нэг ижил хэвшил байсан нь гараараа бичдэг байв. Өдөр бүр 10-15 минут бичдэг ямар нэг зүйл бичдэг, түүнийгээ хэвлэх гэдэггүй, зүгээр л бичээд хадгалдаг байв.

Гараараа бичих үед тархины хэд хэдэн систем ажилладаг байна. Бичих үед тархи ажиллаж эхэлдэг, яг машины хөдөлгүүр асч байгаа шиг, хүн бичихийн тулд хязгааргүй орон зайд сэтгэдэг, ой санамжаа эргэн сэргээдэг, бичих үгээ тархиндаа боловсруулдаг байна. Харин бичгийн машин дээр юм уу, компьютер дээр бичихэд тархинд ижил процесс явагддаг ч тархинд үзүүлэх нөлөө нь бага. Учир нь, гараар бичиж байгаа үсэг бүр тархины хөдөлгүүрийг дээд чинээнд тултал ажиллуулдаг байна. Ингэснээр тархи идэвхтэй байна гэсэн үг.

Эрдэмтэн Танака судалгаагаа гүнзгийрүүлэхийн тулд тархины үйл ажиллагаа нь муудах шинж ажиглагдсан 65-75 насны хүмүүст мөн судалгаа хийжээ. Тэднийг хоёр хэсэг болгон хувааж, нэг хэсгийг өдөр болгон гараар бичүүлж байсан бол нөгөө хэсгийг нь бичгийн машин юм уу, компьютер дээр бичүүлжээ. Өдөр болгон нэг ижил зүйлийг, ижил цагт бичүүлж байв. Зургаан сарын дараа үр дүн сонирхолтой байжээ. Гараар бичиж байсан настангуудын хэл ярианы чадвар илт сайжирч, өмнөхөөс илүү хурдан сэтгэж, ой санамжаа илүү удаан хадгалдаг болсон байна.

Хүмүүс хөгшрөөд ой санамжаа алдах нь зайлшгүй үйл явц гэж хүлээж авдаг буруу хэмээн Танака дүгнэж байна. Тархиа ажиллуулахгүй байгаа учраас ой санамж муудаж, зөнөг залгадаг хэмээн Танака дүгнэжээ. Тархиа ажиллуулсаар байх юм бол нас харгалзахгүй саруул ухаантай байж болно.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тайландын тэрбумтан $138 саяар газар худалдан авлаа

Тайландын тэрбумтан $138 саяар газар худалдан авлаа

Тайландын тэрбумтан Чароен Сиривадханабхакдигийн эзэмшдэг “Frasers Property” компани Орчард Роуд (Orchard Road) худалдааны гудамжинд байрлах хоол, ундааны чиглэлийн чухал байршил бүхий объектыг хувийн хэвшлийн “Royal Holdings” компаниас 175 сая сингапур доллар буюу 138 сая ам.доллароор худалдан авлаа.

Sep 1, 2026

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

Э.Бат-Үүл: Урвагч нар Путины бөгсийг үнсье гэж галзуурч байна!

Э.Бат-Үүл: Урвагч нар Путины бөгсийг үнсье гэж галзуурч байна!

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв