НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
3.5 тэрбум төгрөг салхинд хийсгэх гэж “Эрчист Монгол”-ыг байгуулсан юм уу?
ШАР МЭДЭЭ

3.5 тэрбум төгрөг салхинд хийсгэх гэж “Эрчист Монгол”-ыг байгуулсан юм уу?

2026 оны 3-р сарын 18
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Эрчим хүч, дэд бүтэц, тээвэр ложистикийн 44 төрийн өмчит компанийн орлогын 1%-иар санхүүжих схем нь ажилласангүй.

Нэг жилийн өмнө байгуулсан төрийн өмчит “Эрчист Монгол” компанийг татан буулгах шийдвэрийг Засгийн газар өчигдрийн (2026.03.18) хуралдаанаараа гаргалаа. Анх байгуулагдахад нь ямар учир жанцантайг нь олон хүн ойлгоогүй. Захирлаар нь томилогдсон УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшин сарын өмнө “ажлаа явуулах нөхцөл боломж олгохгүй байгаа учраас ажлаа өгнө” хэмээн гэнэт мэдэгдсэн.

Монголд төрийн өмчит компаниудаа нэгтгэн удирдах бүүр том төрийн өмчит компани байгуулдаг уламжлалтай. Хамгийн тод жишээ нь стратегийн ордуудыг эзэмшдэг төрийн өмчитүүдээ нэгтгэн захирдаг “Эрдэнэс Монгол”. Сингапурын “Темасек”-ийн загварыг дууриан 2007 онд байгуулагдсан “Эрдэнэс Монгол” өнгөрсөн 19 жилийн хугацаанд хэр үр ашигтай ажиллаж, эдийн засагт сайн загвар болж чадаагүй. “Эрдэнэс Монгол” бүтцэндээ 31 охин компанийг багтаадаг.

Харин өнгөрсөн жил байгуулагдаад, өчигдрөөс татан буугдаж байгаа “Эрчист Монгол” нь эрчим хүч, дэд бүтэц, тээврийн салбарын 44 төрийн өмчит компанийг нэгтгэсэн бүтэцтэй байсан. Энэ 44 компанийнхаа орлогын 1%-иар санхүүжих схемийг анх байгуулагдахад нь гаргаж байсан.

“Эрчист Монгол”-ыг татан буулгасан үндэслэлийг харвал тус компани анх зурсан санхүүгийн схемээрээ ажиллаж чадалгүй, урсгал зардлаа зээлээр санхүүжүүлж, 3.5 тэрбум төгрөгийн өрөнд баригджээ.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

Намрын чуулганы хөшиг нээгдэж, төрийн тайзнаа “Тамгагүй төр” тавигдаж эхэллээ. Гол найруулагчид нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нар. Тэдний хувьд улсын төсөв болон Хууль зүйн сайдын томилгоог бойкотлож, парламентын үйл ажиллагааг гацаав. Учир нь, тэдэнд Н.Учралын томилгоог болон төсвийг гацаах амин чухал шалтгаан бий.

Sep 21, 2026

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ

Тайландын тэрбумтан $138 саяар газар худалдан авлаа

Тайландын тэрбумтан $138 саяар газар худалдан авлаа