

Женко.Баттулга. Өдгөө 63 настай. Самбо бөхийн дэлхийн аварга. Зураач мэргэжилтэй, Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн. Ганзагын наймаачнаас тэрбумтан болсон намтартай түүнийг 2004 оноос улс төрд хөл тавьсан цагаас хойш Монгол Улс улс төр- эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөгжлийн хувьд ихээхэн хохирол амссан юм.
Нэг.
Бензин, шатахууны хувьд Монгол Улс Москвагаас бүрэн хараат улс гэдэг нь де-факто. Эрчим хүчний хэрэглээнийхээ 20%-ийг монголчууд хойд хөршөөсөө гуйж авдаг. Де юре нь оросууд үе, үе цоргоо хааж, тогоо таслан гуйлгахын таашаал авч, хариуд нь барьцаа чангалж ирсэн.
Тиймээс аливаа муу зүйлд сайн тал ч гарч ирдэг. Энэ бол магад Монгол Улс хойд хөршийн хавхнаас гарах сайхан далим. Тодорхой хэмжээнд эдийн зхсгийн өвдөлт мэдрэх ч ирээдүйн ардчилал, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах том боломж юм. Боломжийг ашиглаж чадсан нь хождог.
Хожил гэдэг нь монголчуудын хувьд Оросын хамаарлаа бууруулах, гадаад сувгаа нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлээ ашиглалтад оруулах, шатахуун нэрэх өөр гарц, гаргалаа хайх. Гэхмэтчилэн.
Гашуунсухайт, Зүүнбаянгийн төмөр замууд угтаа “цэвэр цус”-ны, хулгай, луйврын зам болж үлдсэн нь де-факто. Де юре нь эдгээр төмөр замууд бол нүүрс, зэсээ экспортод гаргаж мөнгө олох, шатахуун, тослох материал импортлож, дотоодын зах зээлээ нэмэгдүүлэх гол суваг байв. Байв гэж өнгөрсөн цаг дээр бичигдэж буйн гол шалтгаан нь мөн л Х.Баттулгын “гэрийн даалгавартай” холбоотой юм.
Женко.Баттулга 2008-2012 онд С.Баярын ба С.Батболдын Засгийн газарт Зам тээвэр, хот байгуулалтын сайдаар ажиллаж эхэлснээр Монголын төмөр замын тээвэрлэлтийн хөгжилд асар том ухралт авчирсан төдийгүй, эдийн засагт тоогоор илэрхийлэхийн аргагүй хохирол дагуулсан. Үр дагаварт нь өнөөдөр Бээжин, Сөүлээс шатахуун авлаа гэхэд нарийн царигтай төмөр замгүйгээс тээвэрлэлтийн гацаа хилийн цаана үүсч байна. Шатахуун нь шатамхай бодис тул нүүрс, зэс шиг тээвэрлэх боломжгүй. Тусгай тоноглогдсон савнаас сав руу юүлнэ. Тэгээд Хятадын хилээс Монгол руу авто замаар тээвэрлэнэ. Үндсэндээ тээвэрлэлтийн өртөг, зардал өндөр гарна гэсэн үг.
Хоёр.
Явсан нохой яс зууна гэгчээр АҮЭБ-ын сайд Г.Дамдинням БНСУ-аас онгоцны түлш 20 мянган тонн, АИ-92 бензин 20 мянган тонн, дизель түлш 20 мянган тонныг авахаар тохиролцсон.
Тэрбээр өчигдөр мэдээлэл хийхдээ “БНХАУ-аас онгоцны түлш эхнээсээ орж ирж байна. Араас нь дизель түлш тэгээд АИ-92 ирнэ. Их бага гэхгүй бүх боломжийг л бусад улстай уралдаж олж авч байна. Сүүлийн хагас жилийн турш бүс нутагт үүсээд байгаа бэлэн бүтээгдэхүүний хомсдол эргэн тойрны улс орнуудад ч хүндхээ тусаж байна” гэсэн нь үнэн үг. Шатахууны хомсдол, хямрал ганцхан Монголд нүүрлээгүй. Гэхдээ тээвэрлэлт, нөөцийн агуулахын хувьд гадны биш дотоодын улс төр-улстөрчидтэй холбоотой. Тэр тусмаа эрлийз цариг, цэвэр цус нөж ярьж ирсэн Женко+МАН гэх мафи энэ бүгдэд хамгийн их буруутай.
Гурав.
2008 онд Монголын Засгийн газраас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс” компанид олгосон байдаг. Гэвч Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхдаа 2010 онд “Монголын төмөр зам” компанийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь өөрийн бие хамгаалагч Б.Батзаяаг тавьсан агаад Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс”-ээс шилжүүлэн авчээ. 2012 онд Монголын Засгийн газар ахин “Энержи ресурс” компанитай Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих-ашиглах-шилжүүлэх концессийн гэрээ байгуулав. Уг гэрээнд 2015 онд бүтээн байгуулалтыг бүрэн дуусгах, 19 жилийн дараа Засгийн газарт шилжүүлэхээр тусгасан байдаг. Харамсалтай нь, энэ гэрээ парламентын сонгуулийн дараа мөн ондоо цуцлагдсан юм.
УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялснаар Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд болж харин өөрийнхөө хувийн хуульч А.Гансүхийг Зам тээврийн сайдаар томилуулав. Мөн мөнөөх бие хамгаалагч Б.Батзаяагаа Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болгож байв.
2013 онд Чингис бондын $280 саяар Гашуунсухайтын төмөр замын төслийг эхлүүлж, Ерөнхий гүйцэтгэгчээр нь БНСУ-ын “Самсунг Си энд Ти”, туслан гүйцэтгэгчээр Монголын 13 компани ажилласан. Хөгжлийн банкнаас БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн дансанд $199 саяыг шилжүүлж, уг мөнгөний 70% нь оффшор бүсээр дамжин Х.Баттулгын хамаарал бүхий хүмүүсийн дансанд орсон баримт хэвлэлээр дэлгэгдэж байсан билээ.
2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгой ордыг эргэлтэд оруулах олон улсын нээлттэй тендер зарласан. Тендерт Хятадын “Шинхуа энержи”, Монголын “Энержи ресурс “, Японы “Сүмитома” нар шалгарсан. Энэ үед МоАХ фракцын гишүүн асан Л.Эрдэнэчимэг “Оросын эрх ашиг хаана байна вэ” гэж асууж байсан төдийгүй “Таватолгой төслийг гацаасандаа баяртай байгаа”-гаа хэвлэлд ярилцлага өгч байв. Улмаар уг гэрээг УИХ-аар хэлэлцэхийн өмнөх өдөр УИХ-ын дарга З.Энхболд зогсоосон. Шалтгаан нь Чингис бондын хөрөнгөөр овоолсон шороонд олон улсын аудит оруулах асуудал уг төсөлд хөндөгдсөн байдаг. Тавантолгой та бидэнд үлдсэнээр З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нт “ Эрдэнэс Тавантолгой” компаниас зах зээлийн үнээс хямд нүүрс бартердаж, угааж урагшаа зарж, багагүй хөлжсөн байдаг…
Эцэст нь Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа 9 оффтейк гэрээг байгуулж, Гашуунсухайт, Зүүн баянгийн мухар төмөр замыг барьсан агаад асар их нүүрсний хулгай, луйвар ард нь байгааг төрийн нууцаас гаргасан баримтуудаас харж болно. “Талх чихэр”-ийн атар талхаа нэг ширхэгийг нь 20 мянгаар тооцон, зам гүүрийн ажилд оролцсон цэргүүдийн хоол хүнсэнд олгодог байсан гэдэг нь захын жишээ.
Тэд төмөр замын төслийг улс төржүүлж, хулгай-луйврын гол сувгаа болгоогүй бол өнөөдөр Бээжин, Сөүлээс бензин, шатахуун замдаа сааталгүй, гацалгүй орж ирэх боломжтой байв. Тэр бүх боломжийг Женко.Баттулгын бүлэглэл хулгайлчихсан юм!
Үргэлжлэл бий.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 30
2026 оны 7-р сарын 31
2026 оны 7-р сарын 28
2026 оны 8-р сарын 3
2026 оны 7-р сарын 27
2026 оны 7-р сарын 27
2026 оны 8-р сарын 1
2026 оны 7-р сарын 29
2026 оны 7-р сарын 26
2026 оны 8-р сарын 2
2026 оны 7-р сарын 26
2026 оны 7-р сарын 29
2026 оны 7-р сарын 28
2026 оны 8-р сарын 2
2026 оны 7-р сарын 30