2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27

Үнэт чулуу нь байгальд олон сая жилийн турш бүрэлдэн бий болдог, гоо үзэмж болон ховор байдлаараа үнэ цэнтэйд тооцогддог эрдэс юм. Хүн төрөлхтөн үнэт чулууг эртнээс гоёл чимэглэлээс гадна сүнслэг хүч, энерги агуулдаг гэж үзсээр иржээ. Эртний соёлд үнэт чулууг муу энергиэс хамгаалах, аз авчрах, сэтгэл санааг тайвшруулах хүчтэй гэж үздэг байжээ. Зарим хүмүүс чулуу бүр өөр өөр долгион, энергитэй бөгөөд хүний биеийн энергийн урсгалд нөлөөлдөг гэж итгэдэг. Дэлхийн хамгийн дээд зэрэглэлийн үнэт эрдэнийн таван чулууны тухай хүргэе.
ОЧИР ЭРДЭНЭ /АЛМАЗ/ ДОРЖПАЛАМ

Хамгийн үнэтэй чулуу. Олон хүнтэй харьцдаг болон удирдагч нар зүүхэд тохиромжтой байдаг. Учир нь, доржпалам нь дэндүү хүчтэй чулуу учраас хэр баргийн хүнд “хүндэддэг” байна. Энэ эрдэнийг өөрөө өөртөө худалдаж авах, хулгайлах зэргийг цээрлэх хэрэгтэй. Яагаад гэвэл бүх сайн чанараа гээчихдэг гэнэ. Бэлгэнд, эсвэл өв залгамжилж авбал тохиромжтой. Хэрэв чулуунд ямар нэгэн сэв суусан бол ийм чулуу танд зөвхөн таагүй зүйл авчирна. Мөнхийн гоо үзэсгэлэн, мөнхийн хайр, хүч чадлыг бэлгэддэг тул хуримын үнэт эдлэлийн гол бэлгэдэл болдог.
БАДМААРАГ /РУБИН

Чулуунууд дотроос хамгийн хүчтэй нөлөөтэй чулуу гэгддэг. Бадмаараг эзэмшинэ гэдэг бол амар амгалан, сэтгэл хангалуун байхын үндэс аж. Час улаанаас хүрэн улаан хүртэл өнгөтэй байдаг. Дорно зүгийн улсууд түүнийг доржпалам эрдэнээс илүүд үнэлдэг байжээ. Бадмаараг нь хайр дурлал, хүсэл тэмүүлэл, хүч чадлыг илэрхийлнэ. Хайр дурлалд бүтэлгүй хүмүүс бадмаарагт хүслээ шивнэж, бясалгал хийвэл жинхэнэ хайртай учирдаг аж. Мөн эрт дээр үеэс эмчилгээнд хэрэглэсээр иржээ. Сэтгэл гутрал, шархыг түргэн эдгээдэг, хүч тамир оруулдаг гээд түүний увидас их. Сэтгэлийн хөөрөл ихтэй, даралт ихтэй хүмүүст бадмаараг чулуу тохиромжгүй.
ИНДРАНИЛ /САФИР

Энэхүү гайхалтай хөх цэнхэр эрдэнийн чулуунууд мэргэн ухаан, үнэнч байдал, язгууртныг илэрхийлдэг. Эртний Ромд түүнийг ариун чулуунд тооцдог байжээ. Өндөр сурвалжит бурхантай харьцдаг хүмүүс л индранил зүүх эрхийг эдэлдэг байв. Далайчид индранилыг шүтэж, усан онгоц сүйрэх аюулаас авардаг гэж үздэг байжээ. Энэ үнэт чулуу гэр бүлийн ариун сайхныг бэлгэддэг учраас гэрлэж байгаа хосод индранил дээд зэргийн бэлэг болно. Эзнээ элдэв хараалаас хамгаалж байдаг.
МАРГАД ЭРДЭНЭ

Цэвэр тунгалаг ногоон өнгөтэй. Буд гаригийн энергийг өөртөө шингээсэн байдаг. Балар эртний үеэс л анагаах увидастай чулуунд тооцогдож байв. Эзэн нь муу санаа агуулж явдаг бол энэ чулуунд цав суудаг бөгөөд эзэн нь үүнийхээ төлөө аль муугаа үзэж шийтгүүлдэг аж. Харин сайхан сэтгэлтэй хүнийг маргад эрдэнэ нь ивээлдээ авдаг гэнэ. Энэ гайхамшигтай чулууг сэтгэлээр унамтгай хүмүүс, байнга хий хоосон айж түгшиж байдаг хүмүүс, гэнэт уурлаж бухимддаг гэх мэтийн сэтгэл санааны өөрчлөлттэй хүмүүс зүүж байх хэрэгтэй. Маргад эрдэнийг өв залгамжлан эдэлж хэрэглэж байвал түүний сайн нөлөө улам үржиж байдаг.
СУВД

Сувд нь үнэт чулууны төрөлд багтдаг ч органик бүтээгдэхүүн. Сарнаас эрч хүчээ авдаг. Сувдны гялалзах байдал эзнийхээ биеийн байдлаас хамаарч байдаг, мөн хөлрөх үед өнгөө алддаг. Энэ үнэт чулуу нь өөрийнхөө өнгийг нэг л алдчихвал дахин сэргээж болдоггүйгээрээ бусад үнэт чулуунаас ялгаатай. Мөн хэзээ ч өнгөлж болдоггүй. Монголчууд сувдыг эртнээс эрхэмлэн, өргөн хэрэглэж ирсэн. Одоо ч уламжлалт гоёлынх нь нэг хэвээрээ байна. Тайван сайхан амьдрал, урт удаан насыг бэлгэддэг учраас хуримлаж байгаа хосод хамгийн тохирсон бэлэг гэж үздэг.
ОРДУУДЫН ЭЭЛТЭЙ ЧУЛУУНУУД
Хонь: Ордоникс, аметист, алмаз, улаан чулуунууд
Үхэр: Индранил, оюу, цагаан шүр, цагаан бөгөөд тунгалаг чулуунууд
Ихэр: Молор, биндэрьяа, гартаам, алаг чулуунууд
Мэлхий: Маргад, халтар мана, цагаан бөгөөд тунгалаг биш чулуунууд
Арслан: Улаан шар мана, индранил, обсидиан, молор, маргад, хув
Охин: Маргад, хас, болор, индранил, анар, халтар мана
Жинлүүр: Алмаз, биндэрьяа, болор, опал, турмалин, нүдэн жонш, номин
Хилэнц: Аквамарин, мундас, шүр, анар
Нум: Аметист, молор, хризолит, циркон, оюу
Матар: Оникс, бадмаараг, хар чулуунууд
Хумх: Циркон, анар, индранил, обсидиан
Загас: Сувд, александрит, улаан шүр, аквамарин, индранил, аметист

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27