НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Улстөрчдөд ад үзэгдсэн “улныхан”, “ялаанууд”, “жоомнууд” хаа сайгүй
ШАР МЭДЭЭ

Улстөрчдөд ад үзэгдсэн “улныхан”, “ялаанууд”, “жоомнууд” хаа сайгүй

2026 оны 5-р сарын 28
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Улстөрчид, олны танил хүмүүс иргэдээ гутааж, дорд үзсэн үг хэлснийхээ хариуг заавал амсдаг. Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл эмзэг бүлгийн иргэдийг “улныхан” хэмээн хэлснийхээ төлөө сайдын суудлаасаа огцорч байсан. Огцорсныхоо дараа тайлбарласнаар шийдвэр гаргагчид аль эртнээс “улныхан” гэж нэрлэж заншсан хэмээн арьсаа хамгаалсныг санаж байгаа байх.

Одоогоос яг жилийн өмнө Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ иргэдээ “ялаа” хэмээн доромжилсон. Эцэстээ түүний огцрох үндэслэл болсон хүүгийнх нь тансаг хэрэглээний талаар цацагдсан мэдээллийн хариуд тэрбээр “Намайг янз бүрээр л хэлдэг. Данх гэх жишээний. Ард түмнээсээ дахин уучлалт гуйя. Эцэст нь хоёр зүйлийг хэлье. Надтай холбоотой хууль бус орлогоо нотолж чадаагүй сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг дээр асуудал үүсээд нотлогдвол хариуцлага хүлээхэд бэлэн байна. Баялгийн сангийн хууль, улстөрчдийн хөрөнгө хураахтай холбоотой эрхзүйн орчин, асуудалтай холбоотой асуудлыг зориудаар улс төрийн зорилгоор ашиглах гэж байгаа ялаанууд бий. Энэ ялаануудад хандаж хэлэхэд, та нар яагаад ч миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй. Битгий горьд. Асуудалтай холбоотой байгаа асуудалд эцсийн мөчөө хүртэл хатуугийн хатуу явна” гэж хариулж байсан.

Сонирхолтой нь Л.Оюун-Эрдэнэ энэ үгээ Х.Нямбаатарын огцрох шалтгаан болсон Туулын хурдны замтай холбогдох нэгдүгээр тойрог зам төслийн ТЭЗҮ-тэй танилцах үеэрээ хэлж байсан юм. Эцэстээ “ялаанууд” түүнийг Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулсан билээ.

Хаа газрын улстөрчид ижилхэн поп хүмүүс учраас иргэдээ бас л элдэв үгээр дорд үзэх тохиолдол байна. Саяхан Энэтхэгийн Дээд шүүхийн шүүгч Сурья Кант энэтхэг залуусыг “жоомнууд” гэсэнд эгдүүцсэн залуус “Жоомнуудын нам” хэмээх хөдөлгөөн өрнүүлээд байна. Энэ хөдөлгөөнд залуус үй олноороо нэгдэж эхэлсэн нь Энэтхэгийн эрх баригчдын болгоомжлолыг төрүүлээд эхэлжээ. “Жоом” гэдэг үгийг ажилгүй залууст хаяглаж хэлээгүй хэмээн шүүгч Сурья дараа нь тайлбарласан ч залуусын дургүйцлийг зогсоож чадахааргүй өндрөө авчээ.

“Нийгмийн системийг довтолж байгаа шимэгчид байна. Жоом шиг залуус бас байна, ажил олж чадахгүй, тэгсэн мөртлөө нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллээр бүх зүйл рүү довтолж эхэлдэг” гэсэн Сурья Кантын үгний хариуд Бостонд сурдаг энэтхэг оюутан Абхижит Дипке “Хэрвээ жоомнууд бүгд цуглавал яах бол?” гэсэн постыг Х сүлжээндээ тавьсан нь өвсөнд гал тавьсан мэт дүрэлзжээ.Залуучууд меме, рийл, AI-гаар бүтээсэн шог зураг, видеогоор сошиал сүлжээг бөмбөгдөв. Instagram-д үүсгэсэн “Жоомнуудын нам” хаяг 7 хоногийн дотор 21 сая дагагчтай болсон нь Энэтхэгийн эрх баригч “Бхарат Жанат” намын дагагчийн тооноос 2 дахин илүү дагагчийг цуглуулжээ. Эрх баригч намын тэргүүн, Ерөнхий сайд Нарендра Моди Instagram-д 101 сая дагагчтай.

Залуус хөдөлгөөнөө “Жоомнуудын нам” буюу англиар “Cockroach Janta Party” хэмээн нэрлэн цахим хуудас үүсгэн, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн уриа, улстөрчдийн булхайг илчилсэн мэдээллүүд оруулж эхэлсэн ч өнгөрсөн Бямба гаригт сайтыг Засгийн газрын шийдвэрээр хаасан байна. Залуус хөдөлгөөнөө “Cockroach Janta Party” гэж нэрлэсэн нь Модигийн “Бхарат Жанат” намыг элэглэсэн хэлбэр гэж үзжээ.

“Эрх баригчид яагаад жоомнуудаас айгаад байгаа юм бэ? Эрх баригчдын энэ дарангуйлагч үйлдэл нь олон залуусын нүдийг нээж байна. Бид илүү сайхан ирээдүйг шаардсан нь бидний үйлдсэн ганц гэмт хэрэг” хэмээн хөдөлгөөнийг анх өдөөсөн Дипке Х хаягтаа бичжээ.

Мөн түүнийг болон гэр бүлийнхнийг нь Энэтхэгийн эрх баригчид сүрдүүлснийг нотлох скрийншотыг мөн нийтэлжээ.

Саяхан гаргасан судалгаагаар Энэтхэгийн 15-25 насны залуусын 40%, 25-29 насны залуусын 20% нь ажил олж чадахгүй байгаа юм.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

“Херо энтертаймент”-ийн ерөнхий захирал Б.Баатарыг АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтран залилах, мөнгө угаах болон үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай цагдан хорьсон билээ.

Oct 15, 2026

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ