НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Улсаа тонодог мафичид С.Зоригийг тонож дуусгав!
АНАЛИЗ

Улсаа тонодог мафичид С.Зоригийг тонож дуусгав!

2026 оны 8-р сарын 1
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монголын ард түмний хандиваар боссон С.Зоригийн хөшөөг Х.Баттулгын МоАХ фракц шөнө дөлөөр хулгайлан, “Ардчиллын ордон”-ы өмнө аваачиж байршуулжээ. С.Зоригийн хөшөө нь улс төрийн аль нэг нам фракцын өмч биш юм. Атал УИХ-ын гишүүн, МоАХ-ны дэд дарга Л.Мөнхбаясгалан “Төр нь зайлуул гэсэн, нам нь авахгүй гэсэн. С.Зориг агсны хөшөөг МоАХ авалгүй яах вэ” гэсэн нь худал үг болохыг АН-ын дарга О.Цогтгэрэл няцаасан. Тодруулбал, АН-д энэ талаар ямар нэгэн мэдээлэл, албан тоот ирээгүйг тэрбээр онцлоод, “С.Зоригийн хөшөө бол хувь хүний дурсгал биш Монголын ард түмний үнэт зүйл, итгэл найдварын бэлгэдэл” гэдгийг тодотгосон. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Монголын ард түмний хандиваар эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсийн төлөөх үйл хэргийг нь хүндэтгэн босгосон С.Зоригийн хөшөөг дур мэдэн аль нэг дарга шилжүүлж болохгүй. Түүний хөшөө байх ёстой газраа үлдэх ёстой. Яаралтай буцаан, анхны байршилд нь сэргээн байршуул” гэжээ.

Ямартай ч Бямба гаригийн халуун сэдэв С.Зоригийн хөшөө болж буй агаад үнэндээ түүний нэрийг улс төрд ашиглаж, эрх мэдэл, эд хөрөнгийн ашиг хонжоо хийгчид цөөнгүй. Амийг нь хөнөөснийг нь гурван шүүхээр тогтоосон алуурчдыг хүртэл сулласан. Үнэндээ Монголд хулгай, луйвраар гаршсан хамгийн том бүлэглэл болох МАНЖ мафичид С.Зоригийг бүхэлд нь тонож дууслаа гэхэд буруудахгүй. Өнгөрсөн сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ нэрийг нь мөлжиж, тоносон бол “Голомт”-ын Д.Баясгалан газрыг нь, хөшөөг нь Женко.Баттулга тонож дуусгахаар улайрч байна. МАН+Женко мафи өнгөрсөн сонгуулиар С.Зоригийн хөшөөг нь гинжлэж улс төр хийсэн. Энэ удаад үзэл санааг нь дээрэмдэхээр шийдсэн бололтой.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тус тусад нь хүргэж эхэллээ

Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тус тусад нь хүргэж эхэллээ

“Монголын хөрөнгийн бирж” ХК зах зээлийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өдөр тутмын арилжааны гол үзүүлэлтүүдийг илүү ойлгомжтой хүргэх зорилгоор үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг сошиал сувгуудаараа тус тусад нь танилцуулж эхэллээ.

Oct 29, 2026

Монгол-Беларусийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл нь ХАА, хөнгөн болон хүнд үйлдвэрлэл байна

Монгол-Беларусийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл нь ХАА, хөнгөн болон хүнд үйлдвэрлэл байна

40 мянган вьетнамыг хохироосон “Tatao live”-ийн луйвар ба монголчуудын сургамж

40 мянган вьетнамыг хохироосон “Tatao live”-ийн луйвар ба монголчуудын сургамж

Хөндүүр сэдэв: Байгалийн цаг хугацаа хүнийхээс өөр!

Хөндүүр сэдэв: Байгалийн цаг хугацаа хүнийхээс өөр!