НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
УИХ-ын гишүүдээс сэтгэцийн сорилт авъя!
ШАР МЭДЭЭ

УИХ-ын гишүүдээс сэтгэцийн сорилт авъя!

2025 оны 11-р сарын 17
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

УИХ-ын гишүүдийн тоог нэмж, 126 гишүүнтэй болсноор парламент сонгодог тогтолцоо руугаа явна гэж Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон ЗГХЭГ-ын дарга Үндсэн хуулийн өөрчлөлт хийх үедээ тодотгож байв. Гэвчиг, түүний үг өөрсдийнхөө эрх мэдлийг хамгаалж үлдэх гэсэн арга заль байсан нь өнөөдөр нэгэнтээ ойлгомжтой болсон.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр парламентын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоог пропорциональ болгосон. Ингэснээр 126 гишүүний 78-ыг тойргоос, 48-ыг нь жагсаалтаар сонгосон. Гэвч, жагсаалтаар сонгосон гишүүдийн хувьд парламентын засаглалын нэг сул тал болж харагдах болсон харамсалтай.  Намуудын нэрээр жагсаалтаар сонгогдсон гишүүдээс болж, УИХ-ын гишүүдийн чадамж, нэр хүндийн асуудал шалаар нэг болж буй нь худлаа биш. Товчхондоо, Монголын парламент сонгодог тал руугаа явах нь бүү хэл солиотнуудын цугларалт болж хувирсан.

М.Нара-Нарантуяа, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, А.Ариунзаяа, Ч.Номин, Х.Булгантуяа, О.Батнайрамдал, Э.Болормаа нараас эхлээд эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй гишүүд Монголын парламентын инээдмийн тайз, эмгэнэлт драм болгож хувиргасан нь худлаа биш.

Тэдний ярьж, хэлж, биеэ авч яваа байдал үнэндээ Шар хадны галзуучуудаас дээрдэх юмгүй харагдаж ч буй. Чуулганы танхимд уйлах, хараах, орилох, бусдыг доромжлох бол хэвийн үзэгдэл ч болсон. Ийм парламентаас эрүүл, бодлого шийдвэр гарна гэдэг эргэлзээтэй.

УИХ бол Төрийн эрх барих дээд байгууллага. Угтаа улс орон, ард иргэдийн амьдралд нэн чухал асуудлуудыг хэлэлцэх ёстой байтал улсаараа галзуурах нь холгүй байна. Иймээс УИХ-ын гишүүдээс сэтгэцийн сорил авдаг болъё. Учир нь, галзуу хүнд хутга өгдөггүй. Увайгүй, боловсролгүй хүмүүст эрх мэдэл өгөх нь галзуу хүнд хутга бариулсантай адил гэж үгтэй.

Ш.ОЧ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

“Херо энтертаймент”-ийн ерөнхий захирал Б.Баатарыг АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтран залилах, мөнгө угаах болон үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай цагдан хорьсон билээ.

Oct 15, 2026

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ