НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“UBS манан” Монголын улс төрийг самрахаар шийдэв үү?
ШАР МЭДЭЭ

“UBS манан” Монголын улс төрийг самрахаар шийдэв үү?

2026 оны 3-р сарын 31
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр ажлаа өгч, МАН-ын дарга Н.Учрал 35 дахь Ерөнхий сайдаар томилогдоод ганцхан хонож байна. Үндсэн хуулийн дагуу УИХ-ын дарга асан, МАН-ын дарга Н.Учрал кабинетаа бүрдүүлж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд УИХ-д оруулах ёстой. 

Г.Занданшатарын Засгийн газарт ХҮН, ИЗНН-ын төлөөлөл багтсан бол Н.Учралын Засгийн газарт АН-ын бүлгийн зарим гишүүдээс хамтрах санал гаргасан байна. Тус намын бүлэг шинэ Засгийн бүтэц, бүрэлдэхүүний асуудлаар 2 хуваагдсан бололтой. Зарим нь Ерөнхий сайд Н.Учралд шахалт үзүүлж, 9 яамтай байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа гэнэ.

Сүүлийн үед сөрөг хүчин дотоод сонгуулиас болж бүлэг дотроо зөрчилдөөнтэй, О.Цогтгэрэл, Х.Тэмүүжин нар бүлгийнхэнтэйгээ зөвшилцөлгүй шийдвэр гаргаж байгаад шүүмжлэлтэй хандах болсон байна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 16 яам, 23 сайдтай байсан бол Г.Занданшатарынх 16 яам 19 сайдтай ажилласан. Н.Учрал Засгийн газрын өмнөх бүтцийг төдийлэн өөрчлөхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэгэхээр АН-ын шаардаж байгаа есөн суудал гэдэг бараг 50 хувь. 

Тэрчлэн “UBS” фракц өнгөрсөн намраас нэлээд идэвхжиж, АН талаас Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, МАН-аас ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж голлох үүрэгтэйгээр хоёр намаас улс төрд оролцох болжээ. О.Цогтгэрэл нь Д.Дорлигжавтай нэлээд ойр, дотно харилцаатай. Тэгвэл Ц.Нямдорж, Д.Дорлигжав хоёр хамаатнууд гэгддэг. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад О.Цогтгэрэл нь зөвлөх нь байсан билээ.

Ц.Нямдорж өнгөрсөн ням гаригт болсон МАН-ын Бага хурлын үеэр УИХ-ын даргыг цөөнхид буюу Д.Амарбаясгалангийн талынханд өгөхийг илтэд шаардаж, сүрдүүлсэн. Тэгвэл Д.Дорлигжавын зүгээс Ардчилсан намд нөлөөлж, О.Цогтгэрэлийг УИХ-ын даргад С.Амарсайханыг дэмжихийг шахаж байгаа гэнэ.

С.Амарсайханы ах нь С.Отгонбаяр. УИХ-ын гишүүн Х.Баттулгын худ гэдгийг хэн хүнгүй мэднэ. Увсын фракцын найруулсан “хор” улс төрийн мануухай болсон Женкод боломж олгож, улмаар Монголын парламентын шийдвэрийг Оросын Думаас чиглүүлдэг болж  мэдэх эрсдэлтэй юм.

Б.ГЭРЭЛЭЭ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

Намрын чуулганы хөшиг нээгдэж, төрийн тайзнаа “Тамгагүй төр” тавигдаж эхэллээ. Гол найруулагчид нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нар. Тэдний хувьд улсын төсөв болон Хууль зүйн сайдын томилгоог бойкотлож, парламентын үйл ажиллагааг гацаав. Учир нь, тэдэнд Н.Учралын томилгоог болон төсвийг гацаах амин чухал шалтгаан бий.

Sep 21, 2026

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ

Тайландын тэрбумтан $138 саяар газар худалдан авлаа

Тайландын тэрбумтан $138 саяар газар худалдан авлаа