2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 28
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 27
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 29
2026 оны 7-р сарын 26
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 26
2026 оны 7-р сарын 27
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 31


Ерөнхийлөгч Трамп хугацаа нь дуусч буй тарифуудыг шинэ багц тарифаар сольж байна. Цаашид юу хүлээж байгааг эндээс харна уу.
The Wall Street Journal
Цагаан ордноос өнгөрсөн долоо хоногт хийсэн тарифын шинэчлэл нь Ерөнхийлөгч Трампын үргэлжилсээр байгаа тарифын дайны ээлжит нэгэн эргэлтийн цэг болж байна. Шүүмжлэлүүдийн цаана энэ алхам нь бизнес эрхлэгчид болон худалдан авагчдын аль хэдийнэ дасан зохицож эхэлсэн бодлогын гэнэтийн өөрчлөлтүүд, нийлүүлэлтийн сүлжээний доголдол болон импортын бараа бүтээгдэхүүний өндөр үнэ.
Трампын бүрэн эрхийн хоёр дахь хугацааны худалдааны дайн эхэлснээс хойш 18 сарын хугацаа өнгөрөхөд тарифын нөлөө голчлон үнийн өсөлтөөр илэрч, бараа бүтээгдэхүүний инфляци цар тахлын өмнөх үеийн хурдаас хавьгүй дээгүүр түвшинд үргэлжилж байна.
Шинэ татварууд нь 30 триллион ам.долларын хүчин чадалтай АНУ-ын эдийн засагт шууд хүнд цохилт болоогүй ч Трампын амлаж байсан зүйлсийг буюу худалдааны алдагдлыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилтыг биелүүлж чадсангүй.
Трампын худалдааны дайны ерөнхий зааг ялгаа ихэнхдээ хэвээр үлдэж байна. Өөрчлөлтүүд нь голдуу хууль эрх зүйн саадтай тулгарсан тарифын хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд чиглэж байна.
Дээд шүүх Хоёрдугаар сард дэлхийн хэмжээний өргөн хүрээтэй тарифуудыг хүчингүй болгосон юм. Трамп хууль эрх зүйн өөр чадамжийг ашиглан тэдгээрийг дэлхийн хэмжээний шинэ 10%-ийн тарифаар сольсон боловч уг татвар нь хуулиар 150 хоногийн хугацаагаар хязгаарлагдсан байсан ба тус хугацаа Баасан гаригт дууссан юм.

Британийн Колумбиа мужийн фанерын үйлдвэр.
Үүний дараа Пүрэв гаригт Ерөнхийлөгч өөр нэгэн хууль эрх зүйн чадамжийг ашиглан 80 гаруй орны эсрэг 10%-иас 12.5%-ийн шинэ тарифуудыг танилцуулав. Энэ нь ихэнх импортын бараа бүтээгдэхүүн өнгөрсөн таван сарын хугацаанд төлж байсантай ижил түвшний тарифтай тулгарсаар байх болно гэсэн үг юм.
Сүүлийн үеийн тарифууд нь 1974 оны Худалдааны тухай хуулийн 301-д үндэслэж байгаа бөгөөд үүнийг Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд АНУ шудрага бус худалдаа хийсэн гэж үзсэн Хятадын зуу зуун хэрэглээний болон үйлдвэрлэлийн бараанд өргөнөөр ашиглаж байсан юм.
Шүүхээс цуцалсан бусад татваруудыг бодвол хууль эрх зүйн хувьд илүү тогтвортой гэж тооцогддог 301-д заасан тарифууд нь АНУ руу экспортлох бараа бүтээгдэхүүний материал эсвэл үйлдвэрлэлд албадан хөдөлмөр ашигласнаас үүдэн Америкийн бизнесүүд хохирол амсахаас сэргийлэхэд чиглэж байна.
Энэхүү бүх бүтэц, хэлбэрийн өөрчлөлт харагдаж байгаагаасаа бага нөлөөтэй байж болох юм. Шинжээчдийн тооцоолсноор АНУ-ын импортын бодит тарифын хэмжээ 10%-ийн орчимд үлдэх бөгөөд энэ нь энэ оны ихэнх хугацааны түвшинтэй ижил байна. Capital Economics судалгааны компанийн эдийн засагч Томас Райан: -“Бид эдийн засагт хэдийнэ үзүүлсэн дарамтаас илүү нэмэлт сөрөг нөлөө гарна гэж үзэхгүй байна” гэж мэдэгдэв.
Boston Consulting Group-ийн ахлах Рич Лессер Америкийн бизнесүүд Трампын худалдааны дайныг нэлээд сэргэлэн, уян хатан байдлаар даван туулж байгааг онцоллоо. Цар тахлын эхэн үе болон түүний дараах инфляцийн огцом өсөлт зэрэг сүүлийн үеийн сорилтууд нь компаниудыг илүү уян хатан болгож, эдийн засгийн шокод хариу үйлдэл үзүүлэх чадварыг нь дээшлүүлсэн гэж тэрбээр хэлэв. Энэ нь удирдлагуудад нийлүүлэлтийн сүлжээний хурдан тохируулга хийх болон үнийн үндэслэлтэй шийдвэр гаргах боломжийг олгосон байна.
Өнгөрсөн долоо хоногт General Motors компани энэ онд тарифын нийт зардал 2.5-аас 3.5 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байгаа ч гүйцэтгэх захирал Мэри Барра ашигт ажиллагааны төсөөлөл хүлээгдэж байснаас дээр байгааг онцлов. Барра: -“Бид шалтаг тооцоогүй, зүгээр л ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна” гэжээ.
Гэсэн хэдий ч АНУ-ын зарим бизнесийн удирдлагууд дэлхийн хэмжээний шинэ тарифын хууль эрх зүйн үндэслэлийг ойлгохгүй байгаагаа илэрхийлж байна.
Сургалтын тоглоом үйлдвэрлэгч Learning Resources болон сургалтын материалын hand2mind компанийн гүйцэтгэх захирал Рик Волденберг: -“Албадан хөдөлмөр нь манай бизнесээ алдахад хүргэж байгааг АНУ нотолж чадаагүй байна” гэж хэлэв. Иллинойс мужид байрладаг Волденбергийн компани нь өмнөх багц тарифыг цуцлахад хүргэсэн хуулийн заргад гол нэхэмжлэгчээр оролцож байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт шинэ тарифын эсрэг дахин шүүхэд гомдол гаргажээ.
Тэрбээр: -“Энэ бол Конгрессоор оролгүйгээр намайг татвараар дарамтлах зүгээр нэг шалтаг” гэж шүүмжилсэн байна.

Иллинойс мужийн hand2mind компанийн захиалга гүйцэтгэж буй ажилчид. Гүйцэтгэх захирал Рик Волденберг захиргааны тарифыг эсэргүүцсээр ирсэн.
Волденбергийн компани Хятад, Энэтхэг болон Азийн бусад орнуудад үйлдвэрлэсэн тоглоомуудыг импортолдог. Волденберг 301-р зүйлийн дагуу ногдуулж буй шинэ 10%-иас 12.5%-ийн тариф нь АНУ-ын эдийн засагт “маргаангүй инфляцийг хөөрөгдөнө” гэж мэдэгдэв.
Трампын тарифын хамгийн тодорхой үр дагавар бол хувцас, зурагтнаас авахуулаад тавилга хүртэлх бодит бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт юм. Kelley Blue Book-ийн мэдээлснээр тарифын зардал энэ онд шинэ автомашины үнэд 1,600-аас 9,000 хүртэлх ам.долларын нэмэгдэл үүсгээд байна.
Холбооны Нөөцийн Сангийн эдийн засагчдын тооцоолсноор Хоёрдугаар сар хүртэлх хугацаанд татварууд нь хүнс болон эрчим хүчний хэлбэлзэлтэй ангилалаас бусад суурь барааны өртгийг ерөнхийд нь 3.1% орчмоор нэмэгдүүлжээ. Covid-19 цар тахлын өмнөх арван жилд барааны үнэ ихэвчлэн буурч байсныг бодолцвол энэ нь нэлээд мэдэгдэхүйц өөрчлөлт юм.
Гэвч АНУ-ын хэрэглэгчдийн ихэнх зарцуулалт орон сууц, эмнэлгийн тусламж үйлчилгээнээс авахуулаад үзвэр үйлчилгээ, нислэгийн тасалбар хүртэлх үйлчилгээний салбарт зориулагддаг. Тиймээс тарифын нөлөөгөөр барааны үнэ нэмэгдсэн нь нийт инфляцид харьцангуй бага нөлөө үзүүлжээ. Холбооны Нөөцийн Сангийн эдийн засагчид тарифын суурь хэрэглээний инфляцид үзүүлэх нөлөөг 0.8 орчим хувь гэж тодорхойлсон байна.
Милвоки дахь Wisconsin Knitwear компанийн эзэн Стивен Арэнзон хэлэхдээ, Бразилаас импортолж буй ээрмэлийн утасны өртөг нэмэгдсэнийг нөхөхийн тулд өнгөрсөн жил хагасын хугацаанд сүлжмэл малгайныхаа үнийг 35%-иас 40%-иар нэмэгдүүлсэн гэжээ.
Энэхүү ээрмэлийн утас нь Бразилын ихэнх импортод саяхан ногдуулсан АНУ-ын 25%-ийн тарифт хамрагдаад байгаа юм. Албадан хөдөлмөрийн тариф нь тус утасны татварыг 37.5% хүртэл өсгөх болно.

Wisconsin Knitwear компанийн Стивен Арэнзон сүүлийн нэг жил хагасын хугацаанд үнээ нэмсэн.
Арэнзон: “Надад эдгээр нэмэлт татварыг төлөх мөнгө байхгүй. Бид тарифын төөрдөг байшинд түгжигдсэн жижиг компани” гэж хэлэв.
Инфляцийг эс тооцвол тарифууд эдийн засагт тийм ч их ачаалал өгөхгүй байна. Эдийн засаг 2025 оны эхний гурван сараас 2026 оны мөн үеийн хооронд инфляцийг хассан дүнгээр 2.7%-иар өссөн бөгөөд үүнд хэрэглэгчдийн тогтвортой зарцуулалт болон хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалтын тэсрэлт голлон нөлөөлжээ. Трамп анхны томоохон багц тарифаа танилцуулснаас хойш S&P 500 хувьцааны индекс орчим 31%-иар өссөн байна.
Гэвч одоогоор тарифууд нь худалдааны алдагдлыг бууруулах болон үйлдвэрлэлийн ажлын байрыг сэргээх гэсэн засаг захиргааны хоёр үндсэн зорилтыг биелүүлэхэд ахиц гаргаж чадаагүй л байна. 2026 оны эхний таван сарын байдлаар АНУ-ын худалдааны алдагдал 297.91 тэрбум ам.долларт хүрсэн нь 2024 оны мөн үеэс ердөө 10%-иар буурсан үзүүлэлт юм.
Түүнчлэн Трампыг албан тушаалдаа эргэн ирснээс хойш үйлдвэрлэлийн гарц 3.1%-иар өссөн ч тус салбар цөөн ажилтантай болжээ. 2025 оны Нэгдүгээр сартай харьцуулахад 2026 оны Зургадугаар сард үйлдвэрлэлийн салбарт ажиллагсдын тоо бараг 75,000-аар цөөрсөн байна.
Трампын худалдааны баг зарим салбарт тарифын дарамтыг сонгомол байдлаар нэмэгдүүлж байна. Засаг захиргаа ирэх сараас эхлэн Канадын бараа бүтээгдэхүүнд өндөр тариф ногдуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь АНУ-Мексик-Канадын хэлэлцээрийг (USMCA) дахин нөхцөлдүүлэх яриа хэлэлцээний өмнөх дарамт шахалт гэж ойлгогдож байна.
Мөн засаг захиргаа Америкт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнийг бууруулж буй хилийн чанад дахь илүүдэл үйлдвэрлэлийн хүчин чадлын эсрэг өөр нэгэн өргөн хүрээний тариф ногдуулахаар ажиллаж байна. Мөн Баасан гаригт Трамп нийгмийн сүлжээн дэх нийтлэлдээ Америкийн технологийн компаниудад торгууль ногдуулсны хариуд Европын Холбооны эсрэг шинэ тарифууд ашиглах талаар судалж байгаагаа мэдээлжээ.
Энэ сарын эхээр Бразилын импортод ногдуулсан 25%-ийн тарифын үндэслэлд Трампын засаг захиргаа Visa болон Mastercard зэрэг Америкийн компаниудыг сорилтод оруулсан гэж үзэж буй Бразилын дижитал төлбөрийн систем болон бусад гомдлуудыг дурдсан байна.
Засаг захиргаа цаашлаад патентгүй жортой эм бэлдмэлүүдэд хязгаарлалтын өндөр тариф ногдуулахаар сүрдүүлж байгаа ч эдгээр нь ойрын хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр болохгүй юм.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 28
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 27
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 29
2026 оны 7-р сарын 26
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 26
2026 оны 7-р сарын 27
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 31