НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Трампын бодлого “Сила Сибири-2” төслийг урагшлуулахад нөлөөллөө
АНАЛИЗ

Трампын бодлого “Сила Сибири-2” төслийг урагшлуулахад нөлөөллөө

2026 оны 3-р сарын 11
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Хятад АНУ-аас болон Катараас хий авч байгаа стратегийн хувьд найдвартай түнш Оросоос хуурай замаар авах нь хамаагүй баталгаатай.

Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурал өнөөдөр өндөрлөнө. Энэ хурлаар 2026-2030 он хүртэлх 15-р таван жилийн төлөвлөгөөг баталж байгаагаараа онцлог.

Энэ төлөвлөгөөнд Хятад-Оросын байгалийн хийн төв хоолой барих урьдчилсан шатны ажлыг урагшлуулах гэсэн зорилтыг тусгасан нь олон жил яригдаж байгаа Монголын нутгаар дайран өнгөрөх “Сила Сибири-2” хийн хоолойн төсөл эцэст нь нэг юм хэрэгжих нь гэсэн найдварыг төрүүлж байна.

Таван жилийн төлөвлөгөөний нарийн деталиуд хараахан ил болоогүй байгаа ч Оростой холбоотой нэг бус хийн хоолойн асуудал Хятад-Оросын байгалийн хийн төв хоолой гэдэгт багтаж байгаа хэмээн Оросын хэвлэлүүд бичиж байна.

Өнгөрсөн 2025 оны есдүгээр сард онд ОХУ-ын Төрийн өмчит Gazprom компани "Сибирийн хүч-2" хоолойг барихаар БНХАУ-ын China National Petroleum Corporation-той хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Хэдийгээр ийнхүү таван жилийн төлөвлөгөөнд зорилт болон туссан ч төсөл бодитоор хэрэгжих хугацааг одоогоор таахад хүнд байгаа юм. Учир нь, энэхүү төслийн нарийн ширийн, ялангуяа эдийн засаг, санхүүгийн тодорхой асуудлуудаар хоёр тал нэгдсэн тохироонд хүрээгүй байгаа.

Өмнө ил болсон мэдээллээр 2600 гаруй км урт үргэлжлэх хоолойг барихад 13,6 тэрбум ам.доллар шаардлагатай гэж байсан. Энэхүү 2600 км-ийн 1000 орчим нь Монголын нутгаар тавигдах учиртай. Хийн хоолойн хүчин чадал жилдээ 50 тэрбум куб метр хий дамжуулах юм.

2026 он гарсаар дэлхий нийтэд өрнөсөн үйл явдлууд Хятадын талыг энэхүү төслөө эхлүүлэхэд түлхэц болсон байх магадлалтай. Хятадын эрчим хүчний импортод хамаатай Венесуэль болон Иранд болж буй үйл явдлууд Хятад улс эрчим хүчний импортоо илүү найдвартай, баталгаатай болгох шаардлагатай байгааг харуулсан.

АНУ-ын оролцоотойгоор Венесуэль болон Иранд өрнөж буй хэрэг явдлууд нь Хятад илүү ойрын найдвартай түншдээ найдах ёстойг ойлгуулж байна. Ялангуяа, Ормузын хоолойн асуудал Бээжинг ирээдүйн төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулахад хүргэж байна. Үүсээд байгаа ийм нөхцөлд Оросын хий гэдэг Хятадын хувьд ирээдүйн баталгаа болж байна. Хятад АНУ-аас болон Катараас хий авч байгаа стратегийн хувьд найдвартай түнш Оросоос хуурай замаар авах нь хамаагүй баталгаатай.

Өмнөх 14-р таван жилийн төлөвлөгөөнд “Сила Сибири-“ төслийг багтаана гэж Орос, Монгол хоёр ихээхэн найдаж байсан ч багтаагаагүй билээ.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тус тусад нь хүргэж эхэллээ

Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тус тусад нь хүргэж эхэллээ

“Монголын хөрөнгийн бирж” ХК зах зээлийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өдөр тутмын арилжааны гол үзүүлэлтүүдийг илүү ойлгомжтой хүргэх зорилгоор үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг сошиал сувгуудаараа тус тусад нь танилцуулж эхэллээ.

Oct 29, 2026

Монгол-Беларусийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл нь ХАА, хөнгөн болон хүнд үйлдвэрлэл байна

Монгол-Беларусийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл нь ХАА, хөнгөн болон хүнд үйлдвэрлэл байна

40 мянган вьетнамыг хохироосон “Tatao live”-ийн луйвар ба монголчуудын сургамж

40 мянган вьетнамыг хохироосон “Tatao live”-ийн луйвар ба монголчуудын сургамж

Хөндүүр сэдэв: Байгалийн цаг хугацаа хүнийхээс өөр!

Хөндүүр сэдэв: Байгалийн цаг хугацаа хүнийхээс өөр!