2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 28


Үе, үеийн Засгийн газар төрийн өмчийг цөөлж, хувийг хэвшлээ дэмжинэ гэж мөрийн хөтөлбөртөө “лоозон хаддаг” ч Монголын төрийн өмчит компаниуд зах зээлиийн хуулиар бус, улс төрийн тохиролцооны дүрмээр ажилладаг “тусгай бизнес” болж хувирсан. Тэдний тайлангийн баланс дээр ашиг, өгөөж яаж бичигдэх нь хамаагүй, харин улстөрчдийн саалийн үнээ, шагнал урамшуулал, мөнгөний ATM болж ирсэн. Угтаа манай төрийн компаниуд баялаг бүтээхээс илүү улс төрийн ашиг хонжооны хэрэгсэл болоод удаж байгаа. Ашиг олох ёстой байтал албан тушаал үйлдвэрлэдэг, авлига, хулгай хийдэг объект болж хувирсан.
Бизнесийн үндсэн зарчим бол зардлаа нөхөж, ашиг хийх. Авчиг ТӨК-иуд алдагдал хүлээхээс айдаггүй. Учир нь, тэдний дампуурлыг хаацайлдаг улсын төсөв уйлдаггүй, татвар төлөгчдийн мөнгө дуусдаггүй. Тэгвэл хувийн компани алдагдалтай ажиллавал хаалгаа үүдээ барина. Иймээс хувийн компани дээр хулгай үүрлэх боломжгүй байдаг.
Төр өмчөө цөөлөх тухай яриа бол эдийн засгийн асуудал төдийгүй улс төрийн ариун цэврийн асуудал юм. Авлига хаана үүсдэг вэ гэхээр эрх мэдэл, мөнгө хоёр нэг дор төвлөрсөн газар үүсдэг. Тэрхүү саалийн үнээ нь төрийн өмчит компаниуд байдаг. Уурхай тойрсон лиценз, тендер, худалдан авалт, шахаа, томилгоо, хулгай, луйвар, “элээ хэрээ галуу” бүгд тэнд эргэлдэнэ. Төр бизнес хийх тусам улс төр бохирддог. Энэ бол зах зээлийн эдийн засгийг дотроос нь идэж буй хорт хавдар юм.
Ялгаатай нь, Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын үед төрийн өмч томорч, хувийн хэвшил жижгэрсэн бол Н.Учралын Засгийн газар төрийн өмчийг цөөлж, хувийн хэвшлээ дэмжинэ гэж байна. Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэс Монгол”-ын харъяа төрийн өмчит компаниудыг цөөлж, 260 орчим орон тоог цомхотгож, захиргааны зардлыг 10 хувь, түрээсийн зардлыг 30 хувь бууруулж, 67 тэрбум төгрөг хэмнэнэ гэж тооцжээ. 150-200 хүүхэд нэг цэцэрлэгийн төсөвт өртөг нь 3.5-5 тэрбум гэвэл уг хэмнэлтийн мөнгөөр 13-17 цэцэрлэг барих боломжтой.
Эрүүл мэндийн салбарынхны хэллэгээр “онош”-оо зөв тодорхойлохгүйгээр эмчилгээ хийх боломжгүй. Ямартай ч, Н.Учрал эдийн засгийн хорт хавдрын гол оношоо тавьсан. 2028 оны сонгууль болтол амаараа ярихад цаг хугацаа их, ажлаараа үзүүлэхэд цаг хугацаа богинохон үлдсэн.
Тэгэхээр нэмэгдэхүүний байрлалыг солих уу, эсвэл нийлбэр дүнг өөрчлөх үү гэдгээс Н.Учралын улс төрийн хувь заяа хамаарна. Энэ нь “Эрдэнэс Монгол”-ыг “Чингис хаан үндэсний баялгийн сан корпораци” болгохоос илүү компанийн засаглалыг нээлттэй, шилэн болгох л шаардлагатай гэсэн үг. Нэр ус, хаяг пайзаа солих шиг амархан зүйл үгүй. Гэхдээ гол асуудал нь пайзандаа биш бодлого, засаглал болон тоглоомын дүрэмдээ бий.
Төрийн өмчийн компаниудын хувьд нэг л тойрогт эргэлдсээр байдаг. Алдагдал, авлига, томилгоо. Үүнээс гарах ганцхан гарц нь төрийн өмчит компаниудын IPO-г гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр гаргаж, олон нийтийн бодит хяналтыг оруулах юм.
Төрийн өмчит компанид хамгийн том эрсдэл нь алдагдал биш. Алдагдлыг нууж болдог. Санхүүгийн тайланг ч засаж болдог. Харин тэнд бугшсан авлига, хулгайтай тэмцэх л хэцүү. Эрх мэдэл, хулгай, луйвраасаа салахгүй гэж манай улстөрчид нүдээ ухахаас айхгүй, сийхгүй болж.
Тоо худлаа хэлж болдог. Статистик, санхүүгийн тайлан дээр тоог өөрчлөхөд ганцхан товчлуур дараад л болчихно. Тэгвэл хөрөнгийн зах зээл дээр компаниуд худал хэлэх боломж байдаггүй. Хөрөнгө оруулагчид тоонд биш, итгэлд мөнгө өгдөггүй. Тиймээс IPO бол тайлангийн аудит биш, бүх системийн хяналт юм.
Монголд өнөөдөр яригдаж буй том компаниудын жишээг авч үзвэл асуудал дан ганц менежментэд биш. Харин өмчлөлийн бүтэц өөрөө ил тод бус байдалд суурилсан. Төр эзэн ч биш, хянагч ч биш, өөх ч биш, булчирхай ч биш байдаг. Заримдаа мөнгө хүүлэгч, заримдаа мөнгө тараагч болно. Иймээс төрийн өмч дээр нүүрлэсэн хулгай ганц хүний биш, ганц компанийн бүхэл бүтэн засаглалын асуудал байдаг. Эзэнгүй өмч дээр очсон Бурхан Будда, Исүс Хритс хүртэл хулгайч болж мэднэ.
Иймээс Н.Учралын ярьж буй IPO гаргах асуудалд хамгийн зөв шийдэл юм. Учир нь олон нийтэд нээлттэй компани дотор нууц шийдвэр, авлига хулгай гарах боломж хумигддаг. Тайлан нь олон улсын стандарттай, аудит нь гаднын хараат, үнэ нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаардаг. Хамгийн чухал нь төрийн өмчит компанийн дарга нь намчин бус олон нийт болно гэсэн үг.
Энэ бол зөвхөн эдийн засгийн реформ биш улс төрийн реформ юм. Төрийн өмч олон нийтийн хяналттай, төр өмч багатай болбол тэндээс хулгай хийх гэж улс төр барааддаг улстөрчид цөөрнө.
Эцэст нь төрийн өмч дээр IPO гаргахад ухаан ч, эрх зориг ч чухал!
Х.ХАНДМАА

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 28