НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Такаичигийн мэдэгдлээс үүдэлтэй таагүй харилцааг зөөлрүүлэх зорилготой төлөөлөгчид Бээжинд очлоо
АНАЛИЗ

Такаичигийн мэдэгдлээс үүдэлтэй таагүй харилцааг зөөлрүүлэх зорилготой төлөөлөгчид Бээжинд очлоо

2026 оны 8-р сарын 26
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй харилцааны хямралыг Токио намжаахыг эрмэлзэж буй энэ цаг үед намуудын хамтарсан төлөөлөгчид Бээжинд буулаа.

Al Jazeera (2026-08-26)

Японы хууль тогтоогчид хоёр улсын хоорондын хурцадмал харилцааг зөөлрүүлэх зорилгоор Бээжин хотноо хүрэлцэн очжээ.

Уг төлөөлөгчдийн бүрэлдэхүүн харилцаа холбоог сэргээхээр Даваа гаригт Хятадад газардсан байна. Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи өнгөрсөн 11-р сард Тайванийн талаар дипломат маргаан үүсгэсэн мэдэгдэл хийж, улмаар энэ нь эдийн засгийн харилцаанд сөргөөр нөлөөлж эхэлсний дараа энэхүү айлчлалыг зохион байгуулж байна.

Пүрэв гариг хүртэл үргэлжлэх тус айлчлал нь өнгөрсөн оны сүүлчээр харилцаа муудсанаас хойш Хятадын Коммунист намын өндөр дээд албан тушаалтнуудтай хийж буй анхны уулзалт болж байна.

Такаичи өнгөрсөн 11-р сард Бээжингийн өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг Тайвань арал руу Хятад улс халдвал Япон цэргийн хүчээр хариу барьж магадгүй гэж мэдэгдсэний дараа хоёр орны харилцаа эрс мууджээ.

Хятад улс Тайванийн асуудалд маш эмзэг ханддаг бөгөөд аралтай холбоотой асуудалд эргэлзэхийг "улаан шугам" гэж үздэг. Такаичигийн мэдэгдлийн хариуд Бээжин иргэддээ Япон руу аялахгүй байхыг анхааруулж, худалдааны хязгаарлалтаа чангаруулсан юм. Түүний дотор Японы компаниудад нийлүүлдэг ховор металлын урсгалыг саатуулсан арга хэмжээ авсан нь дипломат таагүй байдал дээр эдийн засгийн цохилт болжээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Такаичигийн эрх баригч Иргэний Ардчилсан намын гишүүн Гаку Хашимото болон сөрөг хүчний Комейто, Төвчдийн шинэчлэлийн эвсэл намын бусад хууль тогтоогчид багтсан байна.

Хашимотогийн ажлын албаны ажилтан түүнийг "Бээжинг чиглэн хоёр хоногийн хугацаатай мордсон" гэдгийг л баталжээ.

Токиогоос мордохын өмнө төлөөлөгчдийн гишүүн, Төвчдийн шинэчлэлийн эвслийн төлөөлөгч Шиничи Иса сэтгүүлчдэд хэлэхдээ "Бүх салбарт харилцаа холбоо тасарч, үүний үр дагавар нь олон салбарт ажиглагдаж байна. Бид харилцан яриаг дахин эхлүүлэх сэжмийг ямар нэгэн байдлаар олно гэж найдаж байна" гэв.

Японоос Хятадад суух Элчин сайдын яаманд дипломатчаар ажиллаж байсан Иса энэ сарын эхээр X сүлжээн дэх нийтлэлдээ нөхцөл байдлын талаар түгшүүр зарлаж, урьд өмнө харилцаа муудаж байх үед ч албан шугамын холбоотой байж чаддаг байсан бол одоо "яамд болон албан тушаалтнуудын хооронын бүх суваг тасарсан" гэж бичиж байжээ. Тэрбээр одоогийн харилцааны төлөв байдлыг 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойшхи хамгийн тааруу түвшин гэж тодорхойлсон байна.

Хятадын Гадаад хэргийн яамнаас Баасан гаригт мэдэгдэхдээ "Японы эрх баригч болон сөрөг хүчний зарим алсын хараатай хүмүүс" харилцааны өнөөгийн байдалд сэтгэл түгшиж, үүнийг зөв голдиролд нь оруулна гэж найдаж байгааг тэмдэглээд, Токиог эдгээр дуу хоолойг сонсож, хэвийн харилцааг сэргээхийн тулд ажиллахыг уриалжээ.

Такаичи Тайванийн талаар хийсэн мэдэгдлээ залруулаагүй бөгөөд өнөөг болтол тодорхой хариу өгөөгүй байна.

"Киодо ньюс" агентлагийн мэдээлснээр Японы Гадаад хэргийн сайд асан Такеши Ивая 9-р сарын сүүлчээр өөр нэг төлөөлөгчдийн багийг Хятадад ахлан очих төлөвтэй байгаа бөгөөд үүний дараа Японы бизнес эрхлэгчдийн хэсэг тус улсад айлчлахаар төлөвлөжээ.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

АНУ-Ираны дайн ба Өмнөд Солонгос

АНУ-Ираны дайн ба Өмнөд Солонгос

Вашингтон Оросын эсрэг шахалтаа Ираны далай дахь бүслэлтээр үргэлжлүүлж, Сөүлийг уг цэргийн ажиллагаанд оролцохыг шаардаж байгаа бол Тегеран үүний эсрэг хатуу сануулга өглөө.

Sep 8, 2026

Үхрийн махны үнэ Улаанбаатарт сүүлийн 2 жилд 50-78%-иар өсчээ

Үхрийн махны үнэ Улаанбаатарт сүүлийн 2 жилд 50-78%-иар өсчээ

ҮХЦ төсөв батлах эрхгүй буюу төсвийг дэмжихгүй байх 42 кноп АН-д бий!

ҮХЦ төсөв батлах эрхгүй буюу төсвийг дэмжихгүй байх 42 кноп АН-д бий!

“Булганы 30” будилаантай, будаан дээрээ зодоонтой!

“Булганы 30” будилаантай, будаан дээрээ зодоонтой!