НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Худалдааны дайн шаталж, Канад улс АНУ-ын эсрэг хариу “цохилт” өглөө
АНАЛИЗ

Худалдааны дайн шаталж, Канад улс АНУ-ын эсрэг хариу “цохилт” өглөө

2026 оны 8-р сарын 27
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

АНУ болон Канадын хооронд өрнөсөн худалдааны дайны талаар “Ассошиэйтед Пресс” (Associated Press) мэдээллийн агентлагын нийтлэлийг товчлон хүргэж байна.

Канад улс АНУ-ын 20 орчим тэрбум ам.долларын өртөг бүхий ган, сүүн бүтээгдэхүүн, цахилгаан хэрэгсэл, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж зэрэг бараанд хариу татвар ногдуулснаар хоёр орны худалдааны сөргөлдөөн эрс ширүүсэв. Энэ нь АНУ-ын дунд шатны сонгууль болохоос 2 сар хагасын өмнө бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн ачааллыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.

Шинэ татвар нь далайн гаралтай бүтээгдэхүүн, бяслаг, хувцас, гоо сайхны бараа, ариун цэврийн цаас зэрэг өдөр тутмын хэрэглээний барааг хамрах бөгөөд зарим бүтээгдэхүүнд 50% хүртэлх татвар ногдуулж байна. Канадын Сангийн сайд Франсуа-Филипп Шампань "Эдийн засгийн интеграцийг зэвсэг болгон ашиглаж байгаа үед бид сөрөн зогсох ёстой" хэмээсэн бол Үйлдвэрлэлийн сайд Мелани Жоли иргэдийг дотоодын бүтээгдэхүүнээ худалдан авахыг уриалжээ.

Ахлах албан тушаалтны мэдээлснээр Канадын тал энэ удаад татварыг АНУ-ын сонгуульд бус, Америкийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээнд шахалт үзүүлэх зорилгоор сонгосон гэв. Канадын хариу арга хэмжээ нь Трампын засаг захиргаа хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа Канадын бараанд 50%-ийн татвар ногдуулсны хариуд хийгдэж байна. Ерөнхий сайд Марк Карни Вашингтоныг Канадын гол салбаруудыг сүйрүүлэхийг оролдож байна гэж буруутгав.

Трамп Канадын удирдагчдад "үгэнд орох"-гүй бол автомашин, гангийн импортод 50%-ийн татвар нэмж ногдуулна гэж заналхийлэв. Түүнчлэн Онтарио мужийн Даг Фордтой хийж буй маргааны хүрээнд Онтарио нуурыг "Америк нуур" гэж өөрчлөн нэрлэх талаар бодож байна гэжээ. Тэрбээр нийгмийн сүлжээгээр Канадыг АНУ-ын нэг муж биш гэдгийг сануулж, давуу эрх эдлэхгүй хэмээн шүүмжилсэн байна.

Дээд шүүх түүний өмнөх татваруудыг хүчингүй болгосон тул Трамп энэ удаад Их хямралын үеийн хуулийн заалтыг ашиглан 50% хүртэлх татвар ногдуулсан нь шүүхийн шатанд шалгагдаагүй байгаа юм.

Энэхүү татвар 9 сарын 8-наас эхлэн 15%, 25%, 50%-ийн хувиар хэрэгжих ба АНУ-ын 700 гаруй бүтээгдэхүүнийг хамрах юм. Шинэ арга хэмжээний дийлэнх хувийг ган, хөнгөн цагаан эзэлж байна. Канадын тал зорилго нь орлого олох биш, дотоодын компаниудыг хамгаалах явдал гэж мэдэгдэв.

Канад улс мөн маргаанд өртсөн ажилчид, бизнесүүдэд зориулж 7.5 тэрбум канад доллар (5.4 тэрбум ам.доллар)-ын тусламжийн багц зарлав. Британийн Колумби мужийн Ерөнхий сайд Дэвид Эби Карниг дэмжиж, Трамптай хийсэн ямар ч хэлэлцээр тогтворгүй байх байсан гэжээ.

Канад, АНУ нь автомашин, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт гүнзгий холбоотой тул урт хугацааны худалдааны тэмцэл хоёр талын бизнес, эдийн засагт өндөр “өртөгтэй” байх болно. Мичиган мужийн тавилгын бизнес эрхлэгч Майкл Ховард хоёр орон биенээсээ хэтэрхий хамааралтайг онцолжээ.

Карни АНУ-ын тал франц хэлний агуулга, дүрмийг эсэргүүцсэнийг соёлын болон хэлний эрх ашиг халдсан хэмээн хэлэлцэхээс татгалзсан бол Трамп үүнийг Ерөнхий сайдын нэр хүндээ аврах гэсэн худал яриа гэж мэдэгджээ.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

АНУ-Ираны дайн ба Өмнөд Солонгос

АНУ-Ираны дайн ба Өмнөд Солонгос

Вашингтон Оросын эсрэг шахалтаа Ираны далай дахь бүслэлтээр үргэлжлүүлж, Сөүлийг уг цэргийн ажиллагаанд оролцохыг шаардаж байгаа бол Тегеран үүний эсрэг хатуу сануулга өглөө.

Sep 8, 2026

Үхрийн махны үнэ Улаанбаатарт сүүлийн 2 жилд 50-78%-иар өсчээ

Үхрийн махны үнэ Улаанбаатарт сүүлийн 2 жилд 50-78%-иар өсчээ

ҮХЦ төсөв батлах эрхгүй буюу төсвийг дэмжихгүй байх 42 кноп АН-д бий!

ҮХЦ төсөв батлах эрхгүй буюу төсвийг дэмжихгүй байх 42 кноп АН-д бий!

“Булганы 30” будилаантай, будаан дээрээ зодоонтой!

“Булганы 30” будилаантай, будаан дээрээ зодоонтой!