2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19


Монгол дэлхийн эрс тэс уур амьсгалтай орон. Өвөлдөө зарим нутгаар хасах 40 хүртэл хүйтэрдэг бол зундаа нэмэх 40 хүрч хална. Олон жилийн турш цаг агаарын эрс тэс уур амьсгалдаа зохицож амьдарсаар ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд сурагчдын хоцрогдлыг яаж арилгах вэ гэж ярихаас илүүтэй ханиад, томуугаар шалтаглан сургууль, цэцэрлэгийг хаах, боох асуудлыг улстөрчид хөнддөг, төрийн яамд нь ийм санал сэдэл гаргадаг болсон.
Өвөл болдгоороо л болдог, ханиад томуу ч идэвхждэг, эмнэлгийн ачааллууд ч нэмэгддэг. Ганцхан энэ жил бий болчихсон том асуудал биш. Харамсалтай нь, зунжин найр наадам хөөж яваад өвөл нь монголчууд хувь, хувьсгалгүй өл алдах нь цөөнгүй.
Дайн дажин нүүрлэсэн улс орнууд ч ирээдүйн боловсролдоо багагүй анхаарал хандуулж байхад ганц цасны сургаар хичээл, сургуулиа хаая, бооё гэдэг улс Монголоос өөр байхгүй биз.
Монгол Улсад хоёр хүүхдийн нэг нь хичээлийн хоцрогдолтой явааг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан боловсролын сайд байхдаа мэдээлж байсан. Тиймээс “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө (2021-2023)”-г баталсан ч энэ нь цаасан дээрээ л үлджээ.
Бодит байдал дээр Монголын хүүхдүүд дэлхийн орнуудаас таван жилийн хоцрогдолтой явааг PISA үнэлгээний тайланд дурджээ. Гурван жил тутамд гаргадаг уг тайланд Монгол олон улсын үнэлгээний хэмжээнээс таван жил, Азийн дундаж хүүхдээс 2.5 жилийн хоцрогдолтой гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, уг үнэлгээнд хамрагдсан Монголын хоёр хүүхдийн нэг нь суурь түвшиндээ хүрээгүй байгааг PISA анхааруулсан байдаг.
Боловсролын хоцрогдол ирээдүйд орлогын, соёлын ялгааг үүсгэж, эдийн засаг, нийгэмд сөрөг үр дагавартай. Атал Монгол хүүхдүүдийн хоцрогдолыг хэрхэн арилгах талаар ид хөндөж ярих ёстой УИХ-ын гишүүд нь өвөл гурван сар хүүхдүүддээ амраадаг болъё гэсэн “хоцрогдсон” шийдэл яриад сууж байгаа нь эмгэнэл юм.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ө.Шижир “"20-р зуунд социализмын цаг үед Монголчуудыг шашны үзэл суртлаас салгах гэж есдүгээр сарын нэгэн ерөөсөө бидний баяр даа, гэсэн пропаганда ОХУ-аас явуулж эхэлсэн байдаг. Харин өнөө үед хэрэггүй бөгөөд бид бодит нөхцөл байдалтайгаа эвлэрэх хэрэгтэй. Бид чинь Дэлхийн хамгийн хүйтэн өвөлтэй улс шүү дээ. Дэлхийн хамгийн хүйтэн өвлөөр хүүхдүүдээ -40 градуст цэцэрлэг, сургуульд энэ их утаан дунд явуулах нь хэр зөв бэ. Ядаж байхад хятадаас худалдаж авч байгаа түлшинд тохирлын гэрчилгээ байгаа юу, хэд дэх удаагаа Улаанбаатар хотын иргэд дээр утаан дээр туршилт хийгээд байгаа юм бэ.Ковидын үеэр буюу ид хүйтний үед хөл хорио тогтоож хичээл сургууль, цэцэрлэг амарсан. Тухайн үед хүүхдүүдийн ханиад томуу, агаар замын халдварт өвчлөл 80 хувь буурсан. Үүнийг дагаад эмийн компаниудын борлуулалт ч мөн адил өвлийн улиралдаа энэ хувиар унасан. Ханиад томуу, агаар амьсгалын эм, бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниудын борлуулалтын 60 хувь энэ хэдхэн сард л ашгаа олдог. Нэг үгээр хэлбэл хүүхдүүдийн туссан ханиад, өвдсөн хатгаа, өвчилгөө томуугаас ихэнх ашгаа олдог гэсэн үг.
Монгол ардын намын дарга удирдлагууд. Гомдмоор нь Хятадууд манай хотын удирдлагуудтай нийлээд. Тиймээс ер нь цаашид жил бүрийн 12 сарын 01-нээс эхлэн дараа оны хоёрдугаар сарын 01 хүртэл идэр есийн өвлийн хүйтнээр амарч, хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1 биш наймдугаар сарын 1-нд эхлүүлдэг байвал ямар вэ. Нэг бол хэдүүлээ эмийн хэдэн компаниудын төлөө цэцэрлэг, хичээл, сургуулийг өвөлжин явуулъя, үр дүнд нь эмийн компаниуд цөм хийж бид өдөр бүр эмнэлэгт мөнгө үрнэ” гэсэн нь оновчтой шийдэл биш. Хүүхдүүд хоёр сар амарна гэдэг нэг ёсондоо хичээлээ мартана гэсэн үг. Монголын улстөрчдийн хүүхдүүд хувийн үнэтэй сургуульд, эсвэл гадаадад сурдаг болохоор хичээлийн хоцрогдол жирийн иргэдийн хүүхдэд л хамааралтай гэсэн үг.
Сургуулийг нь хулгайлаад иргэдээ харанхуй масс байлгах нь яг үнэндээ улстөрчдөд ашигтай. Тэд ард түмнийг цагаан цаас гэж боддог учраас тэр юм.
Х.ДАГИНАС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19