НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Тайландын тэрбумтан $138 саяар газар худалдан авлаа
ШАР МЭДЭЭ

Тайландын тэрбумтан $138 саяар газар худалдан авлаа

2026 оны 9-р сарын 1
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Тайландын тэрбумтан Чароен Сиривадханабхакдигийн эзэмшдэг “Frasers Property” компани Орчард Роуд (Orchard Road) худалдааны гудамжинд байрлах хоол, ундааны чиглэлийн чухал байршил бүхий объектыг хувийн хэвшлийн “Royal Holdings” компаниас 175 сая сингапур доллар буюу 138 сая ам.доллароор худалдан авлаа.

“Cuppage Terrace” объектыг худалдан авсан нь “The Centrepoint” худалдааны цогцолборын арын газрыг 392 сая сингапур доллароор авснаас нь хойш зургаан сарын дараа болж байна. “Frasers Property” нь уг худалдааны төв болон зэргэлдээх үл хөдлөх хөрөнгүүдийг хамтад нь эзэмших болсноор хөрөнгийн үнэ цэнийг өсгөх, урт хугацааны үр өгөөж бий болгох чиглэлээр илүү уялдаа холбоотой бодлого явуулах боломжтой болж байгаа юм.

“Frasers Property Singapore”-ийн гүйцэтгэх захирал Сун Су Лин: “Cuppage Terrace-ийг худалдан авснаар Орчард Роуд дагуух бидний оролцоо бэхжиж, илүү уялдаатай, амьд цогцолбор бүсийг бий болгох боломжтой болж байна. “The Centrepoint”-ийн эзэмшлийг нэмэгдүүлсэнтэй хамт энэхүү хэлцэл нь зэргэлдээ байршлуудын харилцан ашигтай байдлыг нээж, Орчард Роудыг шинэчлэх ажлуудад хөрөнгө оруулалтаа илүү сайн хуваарилах боломжийг олгож байна” гэж мэдэгдэлдээ дурджээ.

“Cuppage Terrace” нь баар, зоогийн газраас бүрдсэн Перанакан хэв маягийн 17 түүхэн дэлгүүр-байшингаас бүрддэг. Энэ нь аав, хүү хоёр болох Раж Кумар, Кишин нарын удирддаг “Royal Holdings”-ийн эзэмшлийн хэд хэдэн үнэ цэнтэй хөрөнгийн нэг байв. Нийт 3.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй тэд Сингапурын хамгийн баян хүмүүсийн тоонд ордог. Тэдний гол хөрөнгүүдэд Кларк Ки (Clarke Quay) дэх 442 өрөөтэй “Holiday Inn Express”, “Holiday Inn Little India” болон “Intercontinental Singapore Robertson Quay” зочид буудлууд багтдаг.

“The Centrepoint” нь 1980-аад оны эхээр анх баригдсан бөгөөд “Frasers Property”-ийн Орчард Роуд дагуух хамгийн чухал гол хөрөнгө юм. Мөн тус компани худалдааны цогцолборын ард байрлах оффисын 10 давхар “51 Cuppage Road” барилгыг эзэмшдэг.

“Frasers Property” нь Чароен болон түүний гэр бүлийн эзэмшлийн компаниудын нэг бөгөөд Forbes сэтгүүлийн мэдээллээр тэдний хөрөнгө 12.2 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, Тайландын хамгийн баян гэр бүлүүдийн тоонд орж байна. Тэд мөн “Chang” шар айраг үйлдвэрлэгч “Thai Beverages”, сав баглаа боодлын “Berli Jucker”, Тайландын үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч “Asset World” болон Тайландын “Big C Supercenter” гипермаркет сүлжээнд хувь эзэмшдэг юм.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

“Херо энтертаймент”-ийн ерөнхий захирал Б.Баатарыг АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтран залилах, мөнгө угаах болон үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай цагдан хорьсон билээ.

Oct 15, 2026

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ