

The Japan Times (2026-08-22)
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн засаг захиргаа гадаад бодлогын хоёр томоохон асуудалд шийдвэртэй хариу авч чадсангүй хэмээн шүүмжлүүлж байна.
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХ БА АНУ-ЫН ХОРИГ
Олон улсын эрүүгийн шүүхийн (ОУЭШ) ерөнхийлөгч, Японы иргэн Томоко Аканэгийн эсрэг АНУ-аас хориг арга хэмжээ авахад Токиогийн эрх баригчид тун хойрго хандав. Япон улс нь ОУЭШ-ийн хамгийн том санхүүжүүлэгч бөгөөд хуулийн засаглалыг дипломат бодлогынхоо тулгуур гэж зарладаг. Түүнчлэн Такаичи нэгдүгээр сард Аканэтэй уулзахдаа хүчтэй дэмжлэг үзүүлнэ гэж амлаж байжээ.
Гэвч хориг арга хэмжээний мэдээ гарснаас хойш олон цагийн дараа Ерөнхий сайд Такаичи ердөө маш харамсалтай гэх бөөрөнхий байр суурийг илэрхийлснээс өөрөөр АНУ-д эсэргүүцэл илэрхийлэх эсвэл иргэнээ хамгаалах ямар нэг алхам хийсэнгүй. Европын улсууд ОУЭШ-д дэмжлэг үзүүлж буйгаа нээлттэй зарлаж байхад Токио цорын ганц албан ёсны холбоотон АНУ-аа гомдоохоос эмээж чимээгүй өнгөрөв.
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛ БА ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАМААРАЛ
Москвагийн хяналтад байдаг, Японы маргаантай Умард нутаг дэвсгэрийн дөрвөн арлын нэг болох Эторофуд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин айлчилсны дараа засаг захиргааны хариу үйлдэл мөн л сул байв. Такаичи уг айлчлалыг буруутгаж, Оросын Элчин сайдыг дуудан эсэргүүцэл илэрхийлсэн ч эдийн засгийн чанга хориг авах, Элчин сайд Акира Мүтог эргүүлэн татах зэрэг бодит арга хэмжээг авсангүй. Энэ нь Оросын Сахалинаас импортолдог шингэрүүлсэн байгалийн хийн (ШБХ) нийлүүлэлт тасалдахаас болгоомжилсонтой холбоотой юм.
ДОТООД БА ОЛОН УЛСЫН ШҮҮМЖЛЭЛ
Эрх баригч ЛАН-ын хурлын үеэр гишүүд хатагтайн засгийн газрын арчаагүй байдалд бухимдаж, АНУ-аас хоригоо цуцлахыг шаардах, Аканэг хамгаалахыг шаарджээ. Засгийн газрын сайд асан нэгэн эрхэм Ерөнхий сайдын тайлбар хангалтгүй байгааг шүүмжилсэн бол Ардчилсан намын дарга Юичиро Тамаки засаг захиргааны байр суурь хэт сул байна гэж дүгнэв.
Хуулийн засаглалыг дипломат бодлогынхоо гол тулгуур гэж үздэг Япон улс нь ОУЭШ-ийн хамгийн том санхүүгийн хандивлагч юм. Такаичи нэгдүгээр сард Ерөнхий сайдын ажлын албанд ОУЭШ-ийн анхны япон тэргүүн Аканэтэй уулзаж, Токиогийн "хүчтэй дэмжлэг"-ийг амлаж байжээ.
Гэсэн хэдий ч Лхагва гаригийн өглөө эрт Аканэг АНУ-ын хориг арга хэмжээнд хамруулсан тухай мэдээ тархахад Японы Засгийн газар хариу үйлдэл үзүүлэхдээ хойрго байв. Тухайн өдрийн 18:00 цагаас хойш л Такаичи энэ талаар тайлбар хийхдээ хориг арга хэмжээг ердөө "маш харамсалтай" гэж харж байгаагаа хэлсэн бөгөөд ОУЭШ-д үзүүлж болох дэмжлэг эсвэл АНУ-д эсэргүүцэл илэрхийлэх талаар дурдаагүй байна.
Олон улсын хүний эрхийн "Amnesty International" байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард X сүлжээнд Японы хариу үйлдэл "харьцангуй сул" байсныг дурджээ.
Такаичи Путины Умард нутаг дэвсгэрт хийсэн айлчлалд нэн даруй хариу үйлдэл үзүүлж, ОХУ-аас Япон улсад суугаа Элчин сайдыг дуудан ирүүлж, эсэргүүцэл илэрхийлсэн байна.
Засгийн газар Путины эл үйлдэлд эдийн засгийн чанга хориг арга хэмжээ авах, Оросод суугаа Японы Элчин сайд Акира Мүтог түр хугацаагаар эргүүлэн татах зэрэг дараагийн алхмуудыг авч хэлэлцэж байгаа гэдгээ илэрхийлсэн. Гэвч энэ мэдэгдлээс хойш долоо хоног өнгөрсөн ч Такаичи шийдвэргүй байдал нь Оросын Алс Дорнод дахь Сахалинаас импортолдог шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтэд асуудал үүсч магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэлтэй бололтой.
Засгийн газрын эх сурвалж "Бид эрчим хүчний нийлүүлэлтээ тооцохгүй байж чадахгүй" гэж мэдэгдэв. Өнгөрсөн долооо хоногийн пүрэв гаригт Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр Оросын Ерөнхийлөгчийн айлчлалын дараа авч болох арга хэмжээний талаар асуухад Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги "Японы үндэсний ашиг сонирхолд юу хэрэгтэйг иж бүрэн авч үзсэний үндсэн дээр зохих хариуг үзүүлнэ" гэж хариулсан байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 8-р сарын 20
2026 оны 8-р сарын 23
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 17
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 23
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 17
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 20