2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9


Сарын өмнө Вашингтонд C5+1 форматын уулзалт хийсэн Станы 5 энэ удаа Токиод дээд хэмжээний уулзалт хийж байна.
Станы 5 буюу Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан болон Японы дээд хэмжээний анхны уулзалт өнөөдөр (2025.12.19) Токиод эхэлж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцохоор Станы 5-ын төрийн тэргүүн Токиод очоод байгаа нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Дундад Азийн эдгээр улсын төрийн тэргүүн бөөндөө арлын Японд цуглаж байгаа анхны тохиолдол юм.
Ердөө сарын өмнө Станы 5 Вашингтонд Трамптай уулзаад явж байсан. Ийнхүү нэг сарын дотор дэлхийн тэргүүлэгч хоёр улстай дээд хэмжээний уулзалт хийж байгаа нь Төв Азийн бүс нутаг барууны том тоглогчдын анхаарлын төвд орж, геополитикийн хувьд анхаарал татсан бүс болж байгааг харуулж байна.
Юун түрүүн Станы 5-ын газар нутаг байгалийн арвин нөөц баялаг агуулж байгаа нь юун түрүүн том тоглогчдын анхаарлыг татаж байна. Тэр дундаа эрэлт нь улам нэмэгдэж байгаа газрын ховор элементийн баялаг ордуудтай.
Хоёрдугаарт, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байж байгаад 1990 онд ЗХУ задран унахад бие даан тусгаар тогтносон эдгээр улс эдийн засгийн хувьд Оросоос ихээхэн хамааралтай байж ирсэн. Харин сүүлийн 10 гаруй жил Хятадтай эдийн засаг, бизнесийн харилцааг эрчимтэй өргөжүүлж байгаа. Хятадын дарга Ши Жиньпиний санаачилсан “Бүс ба зам” санаачилгын хүрээнд эдийн засгийн 6 коридор байгуулахаар тусгагдсаны нэг нь станы орнуудад хамаарч байгаа юм. Энэ нь “Хятад, Дундад Ази, Баруун Азийн эдийн засгийн коридор” бөгөөд энэ коридор нь Шинжаанаас гарч Дундад Азийн бүс нутгаар дайрч, Персийн булан, Газар дундын тэнгис, Арабын хойг хүрэх маршрут бөгөөд Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Туркменистан, Афганистан, Иран, Саудын Араб, Турк, Израиль зэрэг улсыг хамарч байна. Энэ коридор нь БНХАУ-ын хувьд стратегийн онц ач холбогдолтой.
Тиймээс энэ бүс нутаг нь Оросын болон Хятадын эрх ашигт хамаарах учраас геополитикийн хувьд энэ бүс нутагт барууны тоглогчид нөлөөгөө нэмэгдүүлэх сонирхолтой.
“Энэ бүс нутаг анхаарлын төвд орж ирсэн нь байгалийн баялаг, тэр дундаа газрын ховор элементтэй холбоотой. Энэ бүсийн улс орнууд ОХУ болон Хятадтай ойр харилцаатай нь геополитикийн ач холбогдлыг товойлгож байгаа. Энэ хоёр шалтгааны улмаас барууныхан тэднийг сонирхож байгаа” хэмээн Японы Марубенийн институтын ахлах зөвлөх, хуучин ЗХУ-ын бүс нутгийн шинжээчээр ажиллаж байсан Ясухиро Эномото Nikkei Asia-д ярьжээ.

Ази, Европыг холбосон алтан байршилд байгаа Станы 5 нэг нэгээрээ биш нийлж улс төр хийж байгаа нь мэргэн нүүдэл юм. Украины дайнаас шалтгаалан Орос энэ бүс нутагт өмнөх шигээ идэвхтэй байж чадахгүй байх хооронд Хятад эсрэгээр барьцаа лавшруулж байгаа. Өнгөрсөн 6-р сард Ши дарга Казахстанд айлчлах үеэрээ Төв Азийн бүс нутагт 1,5 тэрбум юань буюу 212 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ амалсан.
Станы 5-ын газар нутаг нефть, алт, зэс, уранаар баялаг, хамгийн гол нь газрын ховор элементийн ордууд нь огт хөндөгдөөгүй байгаа нь өндөр технологи хөгжүүлж буй улс орнуудын шуналыг соронз мэт татаж буй. Газрын ховор элементийн олборлолт, боловсруулалтаар Хятад монопол давуу байдалтай байж, энэ байдлаа улс төрийн харилцааны зэвсэг болгон ашиглах болсон энэ үед газрын ховрын нийлүүлэлтийн хэлхээнд өөрчлөлт оруулж, Хятадын давуу байдлыг бууруулах сонирхол барууныханд байгаа. Өнөөдрийн байдлаар газрын ховрын олборлолтын 60%, боловсруулалтын 90% Хятадад ногдож байна.
Энэ оны 4-р сард газрын ховрын асуудлаар Станы 5 Европын холбооныхонтой уулзсан бол, өнгөрсөн сард Вашингтонд Трамптай хийсэн дээд хэмжээний уулзалтын нэг гол сэдэв газрын ховор элемент байсан.
Токиогийн уулзалтын нэг сэдэв бол мөн л газрын ховор элемент юм. Японы зүгээс газрын ховор элементийн олборлолт, боловсруулалтад Японы хиймэл оюуны технологийг ашиглахыг санал болгохоор зэхэж байна хэмээн Японы хэвлэлүүд бичжээ.
Японы зүгээс бэлдэж буй өөр нэг санал нь энэ бүс нутагт ложистикийн төв байгуулахад тусалцаа үзүүлэх юм. Станы 5 бол газар зүйн байрлалын хувьд далайд гарцгүй гэдгээрээ онцлогтой. Энэ нөхцөл байдал нь бүс нутгийн зах зээл дэх бараа, бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлдөг.
Харин шууд хөрөнгө оруулалт, томоохон төсөл хэрэгжүүлэх тал дээр япончууд ихээхэн болгоомжтой хандаж байгаа хэмээн Японы хэвлэлүүд бичиж байна.
Холбоотой мэдээ: Төв Азийн байгалийн баялаг Трампыг даллаж байна

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9