2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 28
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 27
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 29
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 26
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 26
2026 оны 7-р сарын 23


Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол насан туршид нь жолоо барих эрхийг нь хасдаг байх хуулийн төслийг өргөн барихаар болсон нь олон нийтийн сүлжээнд багагүй маргаан дагуулж байна. Нэг хэсэг нь согтуугаар жолоо барих шийтгэлийг чангалах ёстой гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь бүх насаар нь жолоо барих эрхийг нь хасах нь хэт хатуу шийтгэл гэж шүүмжлэх болсон.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд оногдуулах шийтгэлийг чангаруулж, 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг захиргааны зөрчил бус, эрүүгийн гэмт хэрэгт тооцох болсон юм. Учир нь, зам тээврийн ослоор жил бүр олон арван хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирдог. Тиймээс шинэ зохицуулалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд 1-3 жил хүртэл хугацаагаар жолоодох эрх хасах, 2.7-14 сая төгрөгөөр торгох, 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас 3 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой болсон. Гэсэн хэдий ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал буурахгүй байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл баяр наадмаар нэг гэр бүлийн гурван хүн согтуу жолоочийн үйлдлээс болж амиа алдсан харамсалтай гэмт хэрэг гарсан.
Согтуугаар жолоо барьж, осол гаргах нь хутга бариад хүний амийг хөнөөхтэй адил үйлдэл. Бүр хутга барьсан алуурчныг хараад хүн зугатах бол тээврийн хэрэгсэл жолоодож яваа этгээдийг согтуу эсэхийг хүн хараад мэдэх боломжгүй, зугатах ч боломжгүй юм.
Тээврийн прокурорын газрын мэдээллээр 2024 онд жолоодох эрхээ хасуулсан мөртлөө согтуугаар дахин тээврийн хэрэгсэл жолоодсон 385 хүнд холбогдох хэрэг шүүхэд шилжсэн бол 2025 онд энэ тоо 675 болж бараг хоёр дахин өсжээ. Харин 2026 оны зөвхөн эхний улиралд л ийм төрлийн 134 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Энэ нь хууль чангарсан хэдий ч согтуугаар жолоо барьж болохгүй гэсэн ухамсар иргэдийн тархинд хүмүүжил, төлөвшил болж сууж чадахгүй байгааг харуулж байна.
Түүнчлэн согтуугаар жолоо барьж байгаад шийтгүүлсэн хүмүүс дахин согтуугаар жолоо барих явдал буурахгүй байна. Энэ нь асуудал хуулиас илүүтэй хувь хүний ухамсар, хариуцлагатай холбоотой гэсэн үг.
Согтуу жолооч нарыг насаар нь ангилбал 43.3% нь 31-44 насныхан, 35.1% нь 18-30 насныхан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарын 87.3 хувь нь эрэгтэй байгаа нь хүйсийн зан төлөвтэй ч тодорхой хэмжээгээр холбоотойг илтгэнэ.
Үүнээс гадна согтуу жолооч нарын олонх нь дээд болон бүрэн дунд боловсролтой хүмүүс байжээ. Тэгэхээр замын хөдөлгөөний аюулгүй байдал нь мэдлэгээс илүү хувь хүний хүмүүжил, нийгмийн төлөвшил, ухамсарт тулгуурладаг гэж хэлж болно.
Шүүхээс өнгөрсөн хугацаанд 134 хэргээс 80 хүнд торгууль, 25 хүнд зорчих эрх хязгаарлах, 19 хүнд нийтэд тустай ажил хийлгэх, 10 хүнд хорих ял оногдуулжээ. Мөн олонх нь хоёр ба түүнээс дээш жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан байна. Энэ нь шүүх ял шийтгэлийг бодитой хэрэглэж эхэлснийг харуулж байгаа боловч дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх арга хэрэгсэл болж чадахгүй байна.
Ийм нөхцөлд согтуугаар жолоо барьсан этгээдийн жолоодох эрхийг насан туршид нь хасах тухай хууль санаачлах асуудал яригдаж эхэллээ. Нэг талаас жолоо барих эрх нь иргэний хөдөлмөр эрхлэлт, амьжиргаатай шууд холбоотой. Нөгөө талаас нэг удаагийн хариуцлагагүй шийдвэрээс болж эргэж нөхөгдөхгүй амь нас, эрүүл мэнд, гэр бүлийн эмгэнэл бий болдог. Тиймээс энэ асуудалд хүний эрх болон олон нийтийн аюулгүй байдлын тэнцвэрийг зөв олох нь хууль тогтоогчдын өмнө тулгарч буй хамгийн том сорилт болж байна.
Асуудал нь согтуугаар жолоо барьсан хэдэн хүнийг шийтгэсэнд биш хэн нэгний амь нас, эрүүл мэндийн хэрхэн хамгаалах тухай юм. Учир нь, согтуугаар жолоо барих нь санаатайгаар хэн нэгний амь нас, эрүүл мэндэд заналхийлж буй үйлдэл билээ!

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 28
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 27
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 29
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 26
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 26
2026 оны 7-р сарын 23