НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Шанхай аадарт автаж, 1 сая гаруй иргэн орон гэрээ орхиход хүрэв
АНАЛИЗ

Шанхай аадарт автаж, 1 сая гаруй иргэн орон гэрээ орхиход хүрэв

2026 оны 8-р сарын 11
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

The Guardian

Далайн хар салхи Долфин хойд зүг болон эх газрын гүн рүү чиглэж байгаатай холбогдуулан олон өдөр үргэлжлэх хүчтэй аадар борооны улмаас үерийн гамшиг, хөрсний гулгалт үүсэж болзошгүйг эрх баригчид анхааруулж байна. Хүчтэй аадар бороо, хар салхины улмаас үер усны гамшиг, хөрсний гулгалт үүсгэж болзошгүй учраас Хятадын зүүн бүс нутгаар сая гаруй хүнийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлжээ.

Далайн эргийн Вэнжоу хот (Жөжян муж) хотоос 900 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, 1500 гаруй яаралтай тусламжийн хоргодох байр нээсэн байна.

Хөрш зэргэлдээ Фүжянь мужид өндөр эрсдэлтэй бүс нутгуудаас 98900 хүнийг аюулгүй газар руу шилжүүлжээ.

Шанхай хотын эрсдэлтэй бүсүүдээс 215 гаруй мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн нь өмнө нь мэдээлж байсан 30 мянгаас үлэмж хэмжээгээр өссөн үзүүлэлт юм. Хотын төвд байрлах цаг уурын станц сүүлийн 150 гаруй жилийн түүхэн дэх 24 цагийн доторх хамгийн их хур тунадасны хэмжээг бүртгэжээ. Хятадын цаг уурчдын таамаглаж буйгаар ойрын өдрүүдэд зарим бүс нутгаар 200-400 мм (7.9-15.7 инч) хур тунадас орох төлөвтэй байна.

Даваа гаригийн өглөөний 5 цагт Долфин хар салхины эрч маш хурдан суларч халуун орны шуурга болсон. Гэвч шуурга хойд зүг рүү, эх газрын гүн рүү үргэлжлэн шилжиж байгаа тул Хятадын зүүн болон төвийн ихэнх нутгаар буюу хойд зүгт Шаньдун хүртэл тэлж, Хэнань, Хубэй, Аньхуй, Жянсү, Жөжян, Шанхайг хамран хүчтэй усархаг бороо орох төлөвтэй байна.

Усархаг бороо Лхагва гариг хүртэл үргэлжилж, үер болон хөрсний гулгалт үүсгэж болзошгүй тул иргэдийг гадагш гарахгүй байхыг анхааруулав.

Шуурганы улмаас Шанхай хотын хоёр нисэх онгоцны буудал 1,300 гаруй нислэгээ цуцалсан бөгөөд санхүүгийн төв болсон тус хотод нийтийн тээвэр, тэр дундаа орон нутгийн олон галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ.

Мужийн нийслэл хот Ханжоу ням гаригт зарим галт тэрэгний үйл ажиллагааг зогсоосны дараа Даваа гаригийн өглөөнөөс метроны үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж эхлэв.

Долфин хар салхины нөлөөгөөр Хонконг хотод хэт халалт үүсэж, агаарын хэм түүхэн дээд цэгтээ буюу 36.9 градуст хүрчээ. Энэхүү хэт халуун цаг агаар Мягмар гариг хүртэл үргэлжлэхийг албаныхан мэдэгдсэн.

Тайваньд хүчтэй салхи, усархаг борооны улмаас гатлага онгоцны үйлчилгээг бүрэн зогсоож, 180 гаруй нислэгийг цуцалсан юм.

Үүнээс өмнө хар салхи Японы өмнөд хэсгийн Окинава мужийг дайран өнгөрөхдөө зургаан хүнийг гэмтээж, 50 мянга гаруй барилга байгууламжийн цахилгаан хангамжийг тасалдуулсан байна.

Хар салхи Филиппин улсын хойд хэсгийн эх газарт хүрээгүй боловч улирлын чанартай муссон борооны эрчийг нэмэгдүүлснээр хойд нутгийн гол бүс болох Лузон, тэр дундаа Манила орчмын олон газрыг үерт автуулжээ.

Дэлхийн дулаарал нь цаг агаарын эрс тэс үзэгдэл, түүний дотор илүү хүчирхэг далайн хар салхи үүсэх магадлалыг нэмэгдүүлж байна гэж эрдэмтэд дүгнэж байна.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Х.Нямбаатар хотын даргаасаа огцорсон, мөн АТГ-аас түүнийг яллагдагчаар татсан учраас нийслэлийн МАН-ын даргын суудлаа өгөх нь тодорхой болсон. Харин түүний оронд нийслэлийн МАН-ын даргаар хэн сонгогдох нь анхаарал татаж байна. Хэвлэл, олон нийтийн сүлжээнд хэд, хэдэн хүний нэрс бичигдэх болсон. Тэдгээрээс нийслэлийн МАН-ын даргаар сонгогдох хамгийн магадлал өндөртэй хүн нь Б.Пүрэвдагва. Тэрбээр Н.Учрал болон Д.Амарбаясгалан нарын дундын хувилбараар хотын даргын суудалд заларсан. Тэр тусмаа түүнийг Д.Амарбаясгалангийн баг, фракц дэмжиж байгаа. Тухайлбал, Б.Пүрэвдагвын хуулийн зөвлөх Ү.Амарбат нь Д.Амарбаясгаланг спикер байх үед УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан. Нийслэлийн Засаг даргын Ажлын албаны дарга Ж.Эрдэнэбаяр нь Д.Амарбаясгалангийн үед УИХ-ын олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байв. Тэрчлэн Д.Амарбаясгаланг МАН-ын генсек байх үед хэвлэлийнх нь нарийн бичгийн дарга байсан Ц.Чулуунзагд хотын шинэ даргын пиар, сурталчилгааг хариуцаж буй. Ингээд харахаар үндсэндээ Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарт алдсан нийслэлийн МАН-ын даргын суудлаа Д.Амарбаясгалан авах бололтой.

Oct 6, 2026

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна