2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 31
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 28
2026 оны 7-р сарын 30
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 27
2026 оны 7-р сарын 27
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 29
2026 оны 7-р сарын 26
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 26


Зуны сар зургаа, намрын сар найм юм шиг найр, наадам хөөсөн монголчууд гэнэт л ухаан орсон аятай, шатахууны хомсдсоны буруутныг улс даяараа хайв. Уг нь асуудлыг шалтгаан маш ойлгомжтой, Монгол Улс бензин, шатахууны хувьд ганц Оросоос хамааралтай зуун жил явж ирсэн. Үе, үе Москва цоргоо хааж, монголчуудаар тохуурхах нь ч хэвийн үзэгдэл болсон. Гэхдээ шатахууны хомсдол гэнэт бий болчихоогүй, өнгөрсөн өвлөөс эхлээд Украины дроны довтолгоонд Оросын газрын тосны үйлдвэрүүд болон нөөцийн агуулахууд олноор өртөж, тус улс дотооддоо ч гүн гүнзгий хямралд орсон тухай ч олонтаа сануулан бичиж байв.
Украин-Оросын дайны сүүдэр Монголын хилээр хэзээ нэгэн цагт импортлогдох нь тодорхой байсан. Хэрэвзээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар элдвийн мега төсөл нэрээр мөнгө угаах биш эдийн засгийн бодит эрсдэлийг тооцож харсан бол үүнд бэлэн байх, бэлтгэлээ базаах ёстой байлаа. Учир нь, Монгол Улс өнгөрсөн хугацаанд мөнгөгүйдээ биш харин сэтгэл, ухаан хоёр нь дутсандаа геополитикийн хямралыг давах бэлтгэл ажлаа хангаж чадсангүй гэхэд буруудахгүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 4.4 жил засаглахдаа үрсэн ₮125 их наядаар ядаж л шатахуун нөөцлөх сав суулгаа бэлдсэнгүй нь бодит үнэн юм.
Нэгэнт дотооддоо газрын тос үйлдвэрлэх боломжгүй нь үнэнээс хойш айлаас шатахуун гуйхаас өөр арга, зам бидэнд байхгүй. Нийлүүлэлтээ хэрхэн нэмэгдүүлэх нь өнөөдрийн хувьд гол стратеги болж байна.
Цаашид шатахууны нийлүүлэлтийн сувгаа хэрхэн нэмэгдүүлэх, үгсэн хуйвалддаг импортлогчдын дарамтаас яаж салах вэ гэдэг ч томоос том асуултын тэмдэг болсон. Зовлон, бэрхшээлээр дамжуулан зоолдог зарим нэг компаниудын талаар иргэд олон нийтийн сүлжээнд шүүмжлэлтэй хандах болсон билээ. Нэн ялангуяа “Петровис” компанитай холбоотой шүүмжлэлийг Монголын Монополын эсрэг газар анхааралдаа авах ёстой. Дайны хажуугаар дажин үүсгэж, улс төрийн ашиг хонжоо хийж буй монопол компаниудад төр бас төмөр нүүртэй гэдгээ сануулах нь зүйн хэрэг.
Аливаа бизнесийн гол зорилго нь ашиг олох мөн ч, шатахуун импортогчдын хувьд үе, үеийн Засгийн газар болгонд шахалт, дарамт ил болон далд аргаар үзүүлж ирсэн нь бичигдээгүй хууль болсон. Иймээс Ерөнхий сайд Н.Учрал “чөлөөлөлт”-ийнхөө хүрээнд шатахуун импортлох тусгай зөвшөөрлийг чөлөөлөх хэрэгтэй. Дайрин дээр давс үрж буй зарим нэг компаниудын тусгай зөвшөөрлийг ч цуцлах хүртэл хатуу арга хэмжээ авах шаардлагатай.
Шатахууны хомсдол нүүрлэх үед “Петровис” хэзээ ч хэрэглэгчийн талд зогсдоггүй. Жижиг компаниудад өдөр тутмын бэлэн мөнгөний эргэлт чухал байдаг бол “Петровис” шиг том гигант хэдэн өдөр хаалгаа бариад тэсэх санхүүгийн болон нөөцийн чадамжтай. Тэдэнд улс төрийн ашиг хонжоо л чухал болохоос нийгмийн хариуцлагатай байдал хамаагүй бололтой.
Орон даяар хамгийн олон салбартай колонк хаалгаа барих нь угтаа Засгийн газарт өгч буй улс төрийн дарамт гэж уншигдаж байна. Нийгмийн бухимдал, эдийн засгийн өдөөх хамгийн шилдэг арга ч мөн.
Чөлөөт өрсөлдөөний гол мөн чанар нь өрсөлдөөний турш хэрэглэгчийг тордох, өөртөө татахад оршдог. Харамсалтай нь, “Петровис” зах зээлдээ нэгэнт монополизаци хийсэн тул аль ч Засгийн газарт ашиг сонирхлоо дээрэнгүй хандлагаар тулгаж ханддаг.
Монополиудын энэ мэт улс орны эрх ашгийн эсрэг үйлдэл, үгсэн хуйвалдааныг хянаж, хариуцлага ярих ёстой Монополын эсрэг газар ингэхэд “амьд” уу. Ажлаа хийж байгаа хүн тэнд байна уу?!
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар Т.Аюурсайханыг ажиллаж байхад Монголын хууль дүрэм зөрчсөн монополиудад хатуу хариуцлага ярьдаг байсан, тооцдог байсан. Харамсалтай нь, өнөөдөр төсвөөс цалинжсан хэдэн хүний өдөр өнжүүлэх гэлтэй нүд, чихгүй нэг байгууллага бий болоод удаж байна.
Төр зах зээлийг мэдээж хазаарлаж чадахгүй. Гэхдээ аль ч улсын том компаниудад нийгмийн хариуцлага гэж бий. Эрх орны эрх ашиг ч гэж бий. Хэрэв нийгмийн хариуцлага, эх орны эрх ашгийн эсрэг хандлага гарсан монополиудтай аль ч улс орон хуулийн хэлээр ярьдаг.
Жишээлбэл, Өмнөд Солонгос Samsung, Hyundai, LG, SK зэрэг гэр бүлийн өмчлөлтэй улс орны эдийн засагт том нөлөөлөл үзүүлдэг гэр бүлийн комданиудад төрөөс хяналт багагүй тавьдаг.
Нэгдүгээрт, зах зээлд шинэ болон жижиг компаниуд хөл дөөж орох боломжийг хангах зорилгоор шударга өрсөлдөөнийг хамгаалдаг. Хоёрдугаарт, монополиуд үгсэн хуйвалдаж хэрэглэгчдийг хохироохоос сэргийлэх үүднээс өндөр торгууль ногдуулах нь бий. Гуравдугаарт, давамгай байдлаа урвуулан ашиглахыг хориглодог. Сөүлийн Шударга арилжааны комисс (KFTC)-оос “Samsung SAMC” болон холбогдох 4 компанид 234.9 тэрбум вон ($200 орчим)-ын торгуулийг тавьж байсан ч удаатай.
Үндсэндээ, Өмнөд Солонгос нь дэлхийд өрсөлдөхүйц гигант корпорациудтай ч тэднийг зах зээлд дураар нь дургиулдаггүй. Зах зээлийн эрүүл өрсөлдөөнийг хамгаалахын тулд Qualcomm, Google зэрэг олон улсын технологийн гигантуудад хүртэл асар өндөр торгууль ногдуулж, үйл ажиллагаагаа өөрчлөхийг шаарддаг хатуу зохицуулалттай улс.
Япон мөн адил монополын эсрэг болон шударга өрсөлдөөнийг хамгаалах тал дээр дэлхийд хамгийн чанга, нарийн чанд тогтолцоотой орнуудын нэг. Тус улс монополын эсрэг зөрчил гаргасан субьектуудад хэд хэдэн давхар шаталсан шийтгэл ногдуулдаг. Зөрчил гаргасан хугацаанд олсон борлуулалтын орлогын тодорхой хувиар бодож, хэдэн арван тэрбум иенээр хэмжигдэх торгууль ногдуулдаг. Зөвхөн компанид торгууль тавиад зогсохгүй, тухайн хууль бус шийдвэрийг гаргасан удирдах албан тушаалтнуудад 5 хүртэлх жилийн шоронд суух ям тавьж, эрүүгийн хэрэг үүсгэдэг.
Харин Монголын Монополийн эсрэг газар монополиудынхаа халаасны компани болсон уу?!
Б.БАТ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 31
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 28
2026 оны 7-р сарын 30
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 27
2026 оны 7-р сарын 27
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 29
2026 оны 7-р сарын 26
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 26