НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Оюутолгойн шинэ тохиролцоо: Ерөнхийлөгчийн өгсөн гэрийн даалгавар!
АНАЛИЗ

Оюутолгойн шинэ тохиролцоо: Ерөнхийлөгчийн өгсөн гэрийн даалгавар!

2026 оны 7-р сарын 1
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Оюутолгойн гэрээний асуудлаар ҮАБЗ хоёр өдөр хуралдсаны эцэст нь Н.Учралын Засгийн газар 100 хоногийнхоо гол сюрпризийг задлалаа.

Л.Оюун-Эрдэнийн үед “унтаа” байсан Харвардын бүлэглэл гэнэт л шинэ хэлцэл эхлэх сургаар гэрээг цуцлахыг өдөр болгон шахуу шаардаж, тэдний араас залгуулаад УИХ-ын гишүүн Х.Баттулгын “Шадар 3 эмэгтэй” төв талбай дээр гарсан нь гаднаас болон дотроосоо захиалгатай улс төр болох нь ойлгомжтой байв.

Нэн ялангуяа экс Ерөнхий сайдын толгойлдог харвардистуудад өмнө нь Оюутолгойн гэрээний талаар өчигдрийнх шиг түүхэн хэлэлцээ хийх боломжтой, тэдэнд тийм эрх мэдэл, цаг хугацаа хангалттай байсан. Даанч үүнийгээ тэд цаг хугацаандаа ашиглаагүй атлаа огцом “Оюутолгойжсон”-ы ард РЦНК, Рио Тинто хоёрын эрх ашиг байх магадлал хэлж буй үг-үйдлээс нь өндөр ажиглагдсан. Ингэж хардах үндэслэл нь УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайхан телевизийн ярилцлагад орохдоо “Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ” хоёрт Оюутолгойн гэрээг сайжруулах сонирхол байгаагүй гэх мэдээлэл. Ямарч байсан Х.Баттулга Ерөнхийлөгч байхад, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад Монгол Улс Оюутолгойн зээлийн хүүг 7 жил тутамд эргэж харах, тохирох “эрх”-ээ огт эдлээгүй байдаг. Эсрэгээрээ Л.Оюун-Эрдэнийн үед Рио Тинтогийн өгсөн $20 сая төрийн нууц нэрээр "алга болсон" агаад ажлын хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Солонгоо одоо ч тоймтой хариулт өгөлгүй, мэлзэж, бултсаар яваа юм.

Оюутолгой төсөл зөвхөн уул уурхайн төсөл төдий биш. Монгол Улс анх удаа бие дааж, гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсан үндэсний аюулгүй байдлаа эдийн засгаар баталгаажуулсан төсөл. Энэ утгаараа уг асуудлыг ҮАБЗ дээр хэлэлцэж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн хүрээнд хэлэлцээр Монголын талд ашигтай хийгдсэн нь энэ юм. Тэрбээр Ерөнхий сайд байхдаа "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жан Себастьянтай уулзахдаа "Стратегийн ач холбоглол бүхий ордуудын үр өгөөж, Монгол Улсын язгуур эрх ашигт нийцэж, улс орны эдийн засаг, ард түмний амьдралд өр биш, үр ашгаа өгдөг байх нь хууль ёс, шударга ёсны зарчимд нийцнэ" гэж байсан билээ.

Ерөнхий сайд Н.Учралын олон нийтэд танилцуулснаар хоёр шатны хэлэлцээрийн үр дүнд Оюутолгойн төслөөс нийтдээ $8.4 тэрбум буюу ₮30 их наядын зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг $4 тэрбум буюу ~₮13 их наядаар нэмэгдүүлэхээр хөрөнгө оруулагчидтай тохирчээ.

Мөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн нөхцөлийг шинэчилж, өмнө нь 7 жил тутамд нэг удаа хянадаг байсныг 3 жил тутамд шинэчилдэг болгохоор тохиролцсон нь урт хугацаанд ихээхэн нөлөө үзүүлэх өөрчлөлт юм. Өмнө нь хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 10.5% байсныг 7.9% болгосноор зөвхөн зээлийн хүүд төлөгдөх байсан зардлыг $6.2 тэрбумаар бууруулах боломж бүрдэж, Монголын талын өгөөж дахин $2.5 тэрбумаар өсөх тооцоо гарчээ.

Эдийн засгийн том зургаараа энэ нь тоон өөрчлөлтөөс илүү үндэсний аюулгүй байдлаа дахин баталгаажуулсан хэлэлцээр болов.

Хэлэлцээ эхлэх сургаар л Төрийн ордон дотроос ч, төв талбайгаас ч хашгирах болсон нүүрсний бүлэглэлийн гол зорилго нь Оюутолгойн гэрээг бүр мөсөн цуцлаж, Рио Тинтог хөөж гаргах байв.

Харин хэлэлцээр амжилтгүй болбол төслийг зогсооно гэх засгийн сайд нарын үг тэднийг унтуулах тариа байсан нь одоо л ойлгомжтой болж байна.

Уул уурхайн томоохон төслүүдийн ашгийг шууд ба шууд бус гэж хоёр хуваадаг. Шууд хөрөнгө оруулалтыг нь тоон утгаар хэмжиж болох ч шууд бусдыг нь мөнгөн дүнгээр ярих боломжгүй. Шууд бусад нь шинэ мэдлэг, шинэ ноу-хау, шинэ туршлага зэрэг жижиг мэт  боловч том үр дүнтэй ашгийг тооцвол! Хүүгийн хувь хэдхэн нэгжээр буурахад хэдэн арван жилийн хугацаанд тэрбум тэрбумаар хэмжигдэх мөнгөний урсгал өөрчлөгдөх боломжтой байдаг.

Түүнчлэн Оюутолгойгоос ногдол ашгаа хэзээ хүртэж эхлэх вэ гэсэн олон жилийн асуултад Н.Учралын Засгийн газрын өгч буй хариулт нь “2026 оноос”.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт дэлхийн 15 банк санхүүгийн байгууллагын их хэмжээний зээлээр санхүүжсэн агаад тэрхүү зээлийн хүү нь төслийн ирээдүйн ашиг орлогод хамгийн том дарамт болж ирсэн. Зээлийн хүү, үндсэн төлбөрөө барагдуулсны дараа ногдол ашгаа хуваах зарчимд Монголын талын ногдол ашиг удааширч ирсэн нь олон жилийн маргааны гол сэдэв байлаа. Иймээс хүүгийн нөхцөлийг зах зээлийн өөрчлөлтөө дагаад 3 жил тутамд шинэчлэхээр тохирсон нь төслийн санхүүжилтийн өртгийг бууруулах бодит боломж юм.

Гэхдээ ногдол ашиг авах тохиролцооны хүрээнд цаашлаад төлбөрийн бүтэц, хуваарилалтын нөхцөл зэрэг нь бодит үр өгөөжийг тодорхойлох үндсэн асуудлыг тохирох ёстой. Нөгөө талаас, Засгийн газрын танилцуулж буй $4 тэрбум Монголын дансад өнөөдөр ороод ирэхгүй. Энэ нь төслийн хэрэгжилтийн явцад хүртэх өгөөж юм.

Хөрөнгө оруулагчтай хийсэн энэ удаагийн хоёр шат бүхий хэлэлцээрийн онцлог нь талуудын харилцааг сөргөлдөөнөөс илүү санхүүгийн үндэслэлээр шинэчлэхийг зорьсон явдал гэж дүгнэж болно. Хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хадгалах, нөгөө талаас Монголын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хоёр зорилгыг нэгэн зэрэг хангах нь аливаа уул уурхайн мега төслийн хамгийн хүнд сорилт байдаг. Энэ удаагийн тохиролцоо тэр тэнцвэрийг хангаж эсэх нь хэрэгжилтийн явцаар тодорхой болно.

Мэдээж, Н.Учралын эхний 100 хоногийн тайлангийн гол үзүүлэлт нь улс төрийн мэдэгдэл бус санхүүгийн нөхцөлд өөрчлөлт хийсэн явдал юм.

Оюутолгой төслийн гэрээг анхлан байгуулахдаа хувь улстөрчийн карьераа эрсдэлд оруулан байж, эр зориг гарган мөс зүссэн С.Баяр, С.Баярцогт, 2 жил таг зогссон далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн Ч.Сайханбилэгт нарт баяр хүргэх нь зүй. Ээлжит үүргээ ч сайн гүйцэтгэсэн Н.Учралд талархал илэрхийлэхээс аргагүй мессеж. Арван зургаан жилийн өмнө Оюутолгойн гэрээг байгуулаагүй бол өдийд Тавантолгойн нүүрс шиг хулгай, луйврын замаар орох байсан нь гашуун үнэн.

Н.Учрал энэ удаад ийм зоригтой хэлэлцээ хийхэд ҮАБЗ дэмжлэг, чиглэл ч чамгүй тус болсон, олон нийтийн Оюутолгойн талаарх ойлголт эерэгжсэнтэй холбоотой болов уу!

Ж.ЭРХЭС

 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11