2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27


Хоёр тал харилцан ашигтай байх нь бизнесийн ертөнцөд итгэлцэл, урт хугацааны тогтвортой харилцааны алтан зарчим юм.
Гэвч Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой төсөлд энэхүү алтан зарчим алдагдсаар ирснийг Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” группийг удирдлагуудтай энэ сарын 9-ний өдөр уулзахдаа сануулав.
Тэрбээр “Оюутолгой төсөлд харилцан ашигтай байх зарчим алдагдсан гэдэг байр суурийг 2009 оноос хойш илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь дээрээ бат зогсч байна” гэв.
Энэ нь, Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдад хатуурхах бус харин ч дэлхийн жишигт нийцсэн, шударга хуваарилалт бүхий “WIN WIN” загварт шилжихийг тууштай шаардана гэдгээ илэрхийллээ.
ХООСОН ХҮЛЭЭЛТ
Монголын Оюутолгой ордоос “Рио Тинто” компани 16 жилийн хугацаанд 16.3 тэрбум ам.долларын борлуулалт хийж, 8.4 сая тонн зэсийн баяжмал олборложээ. Гэтэл 34 хувийг эзэмшигч Монгол Улс өнөөдрийг хүртэл ногдол ашиг хүртээгүй. Харин Оюутолгой компанийн зүгээс татвар, хураамж төлсөн, ажлын байраар хангасан, дотоодын компаниудаас худалдан авалт хийсэн гэх тайлбараар төслийн өгөөжийг орлуулсаар байгаа юм. Оюутолгой компани 2025 онд 2.3 их наяд төгрөгийн татвар хураамж төлсөн байж болох ч алт, зэсийн үнэ дэлхийн зах зээлд өссөнөөр тус компанийн чөлөөт мөнгөний урсгал төлөвлөсөн хэмжээнээс нь хоёр дахин давсан.
Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт нэн чухал ч бизнесийн алтан зарчим алдагдах ёсгүй. Гэхдээ хөрөнгө оруулагчаа хүндэтгэж, хэл амаа ололцож байж, дэлхийн хэмжээний мега төсөл урагшлах нь тодорхой учраас хоёр талаас хэлэлцээ эхлүүлсэн.
“ТААЛАГДАХГҮЙ БАЙНА”
Оюутолгойн бүлэг орд дээр Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-аас 2025 оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан нээлттэй сонсголоос “Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцээгүй, ногдол ашиг авах хугацаа хойшилсон, зардал хэтэрснээс өгөөж буурсан, шийдвэр гаргах түвшинд Монголын талын оролцоо бодитой хангагдаагүй, ил тод бус” гэсэн дүгнэлт гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн байдаг.
Ерөнхий сайд Г.Занданшатар дээрх тогтоолын хүрээнд “Оюутолгой” болон “Рио Тинто” группийн удирдлагуудад " Оюутолгойн гэрээний нөхцөлийг Монголын эрх ашигт нийцүүлэх, 34 хувийн ногдол ашиг авах хугацааг тодорхой болгож, хувьцаа эзэмшигчид эрх тэгш байх зарчмаар ашиг хүртэх, шийдвэр гаргах түвшинд Монголын талын оролцоог хангах” зэрэг асуудлыг хөндсөн захидал илгээсэн.
“Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Саймон Троттын илгээсэн хариу захидлыг хоёрдугаар сарын 12-ны өдөр “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх нар Ерөнхий сайдад албан ёсоор хүлээлгэн өгсөн юм.
Захидалд, “Рио Тинто” компани “Оюутолгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай тогтвортой явуулах, талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурьтай байна” гээд "Оюутолгойн уурхайн ашиглалтын хугацаанд нийт өгөөжийн Монгол Улсад үлдэх хэмжээ 53 хувиас доошгүй байна. Зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулах тодорхой саналууд ажлын хэсэгт хүргүүлсэн" гэж байв. Ингээд асуудлыг 2026 оны эхний хагас жил багтаан эцэслэн шийдвэрлэхээр хоёр тал гар бариад салсан.
Хэлэлцээг дараагийн шатанд баталгаажуулахаар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон нарын албаны хүмүүс Монголд (2026.03.09) ирж, Ерөнхий сайд Г.Занданшатарт өөрсдийн зүгээс тавьж байгаа саналаа танилцуулав.
Ерөнхий сайд Г.Занданшатар саналыг “ Таалагдахгүй байна” гэдэг үгээр буцааж, Монголын тал “хоосон амлалт”-аар цаг хожих бус, бодит үр дүн хүсч байна гэдгээ илэрхийлэв. Учир нь, “Рио Тинто” өмнөх амлалтаас буцсан саналтай ирсэн аж.
Ерөнхий сайд “Парламент, Монголын ард түмэн харилцан ашигтай байх шаардлага тавьж байна. Менежментийн төлбөр 40 хувь хүртэл бууруулна гэж ярьж байсан ч 30 болж орж ирсэн байна. Биднийг дэлхийн банк санхүүгийн байгууллагууд үнэлээд өгч байгаа зээлээс бараг хоёр дахин өндөр зээлийн хүүгээ бууруулахгүй байна. Нэг тал нь зээлийн хүүгийн зөрүүгээс ашиг хүртээд, нөгөө тал нь ногдол ашиг хүртэхгүй байгаа нь шударга бус байна. Анх ТЭЗҮ-д туссан алт зэсийн үнэ өнөөдөр ямар болчихоод байна. Далд уурхайн ТЭЗҮ өөрчлөгдөх, санхүүжилт өсөх нь бидний буруу биш. Энэ нь хөрөнгө оруулалтын гэрээгээр үүрэг хүлээсэн талын асуудал. Энэ бүх бурууг яагаад Монгол Улс үүрэх ёстой гэж. Монголын ард түмэн, парламентад хууртагдсан мэдрэмж өгөөд байна. Ажлын түвшинд бодитой үр дүн гарахгүй бол Онтре болон орд газруудын талаар ямар шийдвэр гарахыг бид яг үнэндээ хэлж мэдэхгүй байна. Шийдүүлж чадахгүй бол дэлхийн дэг журам өөрчлөгдөж байгаа үед жинхэнэ эрсдэл үүсэх вий гэдгээс болгоомжилж байна” гэж өөрийн байр суурийг тодорхой илэрхийлнэ билээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН “WIN WIN” ЗАРЧМЫН ШААРДЛАГА
Оюутолгой компанийн хувьд далд уурхайн олборлолт аль хэдийнэ эхэлчихсэн. 1300 метрийн гүнд уурхайн "хотхон" байгуулж, олборлолт явуулж, экспортын хэмжээгээ жил бүр нэмж байна. Энэ бол дэлхийн жишиг уурхай гэдэгтэй хэн ч маргахгүй. Хөрөнгө оруулалтын зардал өсч байгааг Монголын Засгийн газар тооцоолж суугаа нь тодорхой. Гэхдээ Үндсэн хууль болон бусад хуульдаа нийцэж ажиллахыг хөрөнгө оруулагчааc шаардах нь зүй.
Тиймээс,
Оюутолгой төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх
Хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах
Менежментийг төлбөрийг бууруулах, 2030 он гэхэд Оюутолгой ХХК менежментийн хувьд бие даан ажиллах
Монгол Улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах
Онтрэ компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Үндсэн хуулийн 6.2-т нийцүүлэх зэрэг шаардлагыг тавив.
“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон “ Оюутолгойн төслөөс Монголын талын ашиг хүртэх хугацааг урагшлуулж, ногдол ашиг хүртэх ёстой гэсэн Ерөнхий сайд таны саналтай санал нэг байна. Монголын талын ашиг хүртэх хугацааг урагшлуулахын тулд Ерөнхий сайд таны тавьж буй тодорхой бүтээлч санал санаачилгуудыг судалж үзэхээ илэрхийлж байна. Тухайлбал, дэлхийн таваарын зах зээлд форвард худалдаа хийх саналыг цааш нь үргэлжлүүлж судлах хүсэлтэй байна” гэснээр энэ удаагийн уулзалт өндөрлөсөн байна.
Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг, хүсдэг. Гэлээ гээд үндэсний эрх ашгийг хойш тавихгүй нь ойлгомжтой. Оюутолгойн далд уурхайн олборлолт эрчимжиж, зэс, алтны үнэ дэлхийн зах зээлд өссөөр байхад Оюутолгой төслийг жинхэнэ утгаар нь “Win Win” зарчимд шилжүүлэх түүхэн боломж Г.Занданшатарын Засгийн газарт байна.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27