НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан
АНАЛИЗ

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Угаас улс төрд зөвхөн үүрдийн эрх ашиг гэж бий. Тэрхүү эрх ашгийн төлөө цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлддэг нь Монголын улс төрд бичигдээгүй хууль болсон. Ердөө жилийн өмнө Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан, Амарбаясгалангүй Оюун-Эрдэнэ гэж үгүй байсан нь үнэн. Харин өнөөдөр анд найзуудын андгай тангараг тасарсан эсэхийг мэдэхгүй ч, эрх ашиг хэдийнэ холдсон мэт. Мэдээж эрх ашиг салбал зам салдаг нь “жам” хойно.

Өнгөрөгч долоо хоногт Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Н.Учралын Засгийн газрыг огцруулахаар 40 гишүүн гарын үсэг зурсан талаар мэдээлэхдээ хэдийгээр нэр заан хэлээгүй ч зурахгүй гэдгээ илэрхийлсэн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууд хариуцлага тооцохоо ч тойруу утгаар мэдэгдсэн билээ. Ийнхүү намрын халуун өдрүүдийн гол найруулга О.Цогтгэрэлийн бланк хэдийнэ эхэлсэн, Ардчилсан намын акц дээр улбаалж Монголын нийгэмд түйрэн тавих хүмүүс Ардын намд алгаа үрээд сууж байгаа. Гэхдээ тэдэнд энэ удаад алсын газраас тоос татуулан ирэх туурай нь ч, Н.Учралын алтан улиасыг нь хуга мөргөх эвэр нь ч алга. Учир нь, АН-ын 42 дээр 15 давхрын 15 гишүүн нэмэгдээд ч Н.Учралын засгийг огцруулж чадахгүй. Ардын намаас ядаж 22 гишүүн намын дарга Н.Учралаас “урвах” шаардлагатай болно. Г.Занданшатарын хувьд УИХ гишүүн биш нэмээд намын тамгаа авч чадаагүй гэх шалтгаар МАН-ын бүлгийн 30 гишүүн огцруулах санал гаргаж байв. Тэгвэл жилийн өмнөхөөс өнөөдөр улс төрийн нөхцөл байдал орвонгоороо өөрчлөгдсөн. Н.Учрал намын тамгаа авсан, удахгүй нийслэлийн МАН-аа ч авах байх. Г.Занданшатарын засагт орохгүй гэж гөжиж явсан Н.Номтойбаяр хүртэл Н.Учралын засгийн газарт орно гэдэг “урт насална” гэж тооцсоных. Мэдээж, Н.Учралын урилгаар Н.Номтойбаяр удахгүй МАН-д эргэн ирэх ч байх. Үндэсний эвсэл өнгөрсөн 2024 оны сонгууль шиг УИХ-д 4 суудал ахин авах боломжгүй. Тараа ч таниулсан, хэн болох нь ч танигдсан. Алим модноосоо, Ардын намаас Н.Номтойбаяр хол унахгүй гэж.

Энэ намрын хувьд Н.Учралын Засгийн газрыг огцруулах АН-ын акцаас илүү нийслэлийн МАН-ын даргаар хэнийг сонгох вэ гэсэн Ардын намын тэмцэл илүү сонирхолтой бас нэлээд үзүүштэй болж магадгүй.

Жилийн өмнөхтэй харьцуулахад Л.Оюун-Эрдэнэ эрх мэдлээ бүрэн утгаар нь алдсан. Таван намаас бүрдсэн парламентын гурван намыг нь өвөртөө хийчихсэн, том эрх мэдэлтэй, бяр чадалтай, сөрөг хүчингүй Ерөнхий сайдаас УИХ-ын сул гишүүн болсон түүний үгээр улс төрийн карьераа дуусах тэнэг МАН-д бий нь бий, гэхдээ тийм  ч олон биш болсон. Улстөрчид прагматик, тэд дараагийн визээ авах хүнээ л дагана, тодорхой.

Тэгэхээр Д.Амарбаясгалан гэнэн, тэнэг биш бол нэг голын усанд хоёр ордоггүйг мэдэхтэйгээ биз. Ардын намын урдаа барьдаг стратегичээс, алх барьсан спикерээс АТГ-ын яллагдагч болтлоо уруудсан нь Л.Оюун-Эрдэнийн ам мэх, улс төрийн урхинд орсных ч гэгддэг. Анд найзаа албан тушаалыг нь булаацалдах вий гэсэндээ “Админерал”-ын хэргээр АТГ-т захиалга өгсөн хүн нь үнэндээ Г.Занданшатар ч биш, Б.Энхбаяр ч биш, Л.Оюун-Эрдэнэ байсан нь олон зүйлээс ойлгомжтой болсон.

Л.Оюун-Эрдэнийн хувьд улс төрийн гол түшиц цэг нь хотын дарга Х.Нямбаатар байв. Улс дотор Улаанбаатар улс байгуулчихсан, улсын Ерөнхий сайдаас ч илүү бардам, давилуун, том толгой явсан Х.Нямбаатар өдгөө салхин тээрмийн үлгэр ярьж, банштай цай чанасан өвөө болж “хувирсан”. Үндсэндээ, хотын даргаас Х.Нямбаатар огцорсноор “Гэрэгэ” фракцын МАН дахь хүч нөлөө ч суларсан.

Магад эдгээр шалтгаанаар Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнэгүй замыг сонгоход хүрсэн биз. Тиймгүй бол Н.Учралын танхимд ойрын, гол хүмүүсээ багтааж, хотын дарга Б.Пүрэвдагватай гар барихгүй байлаа. Тэр ч бүү хэл хотын дарга Б.Пүрэвдагвын пиар дээр Д.Амарбаясгалангийн пиарчид ажиллаж буй нь цагаан байрны тамхины цэгийн хов төдий яриа мэдээж биш юм. Тэгээд ч хувь хүний харилцаа талаасаа Д.Амарбаясгалан Х.Нямбаатартай биш Б.Пүрэвдагватай илүү ойр, илүү ойлголцож чадна. Х.Нямбаатар бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нартай л ах, дүүгийн харилцаатай болохоос Д.Амарбаясгаланд захирагдах хүн огт биш. Тиймээс нийслэлийн МАН-ын даргын албыг Х.Нямбаатараас Б.Пүрэвдагва авна гэдэг үнэндээ Н.Учрал, Д.Амарбаясгалан хоёр хувааж авснаас бараг ялгаагүй. Ийм болоод Х.Нямбаатар галзуурчихсан яваа.

Энэ мэт улс төрийн өөрчлөлтүүд, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хамтын өгсөлт ба уналт үнэндээ Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан, Амарбаясгалангүй Оюун-Эрдэнэ байх зам мөрөө хөөх үндсэн том шалтгаан нь юм.

Ж.ЭРХЭС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Х.Нямбаатар хотын даргаасаа огцорсон, мөн АТГ-аас түүнийг яллагдагчаар татсан учраас нийслэлийн МАН-ын даргын суудлаа өгөх нь тодорхой болсон. Харин түүний оронд нийслэлийн МАН-ын даргаар хэн сонгогдох нь анхаарал татаж байна. Хэвлэл, олон нийтийн сүлжээнд хэд, хэдэн хүний нэрс бичигдэх болсон. Тэдгээрээс нийслэлийн МАН-ын даргаар сонгогдох хамгийн магадлал өндөртэй хүн нь Б.Пүрэвдагва. Тэрбээр Н.Учрал болон Д.Амарбаясгалан нарын дундын хувилбараар хотын даргын суудалд заларсан. Тэр тусмаа түүнийг Д.Амарбаясгалангийн баг, фракц дэмжиж байгаа. Тухайлбал, Б.Пүрэвдагвын хуулийн зөвлөх Ү.Амарбат нь Д.Амарбаясгаланг спикер байх үед УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан. Нийслэлийн Засаг даргын Ажлын албаны дарга Ж.Эрдэнэбаяр нь Д.Амарбаясгалангийн үед УИХ-ын олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байв. Тэрчлэн Д.Амарбаясгаланг МАН-ын генсек байх үед хэвлэлийнх нь нарийн бичгийн дарга байсан Ц.Чулуунзагд хотын шинэ даргын пиар, сурталчилгааг хариуцаж буй. Ингээд харахаар үндсэндээ Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарт алдсан нийслэлийн МАН-ын даргын суудлаа Д.Амарбаясгалан авах бололтой.

Oct 6, 2026

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна